-Өөрийг
тань хүмүүс дуурийн театрын гоцлол
дуучин гэхээсээ илүү "Классик жем"-ийн
гэдгээр нь сайн таньдаг болсон. Яагаад
олонд таниулсан хамтлагаасаа гарах
болов?
-Хамтлагаасаа
гараад нэлээн хэдэн cap болчихлоо. Оны
өмнөхөн тоглолтоо хийхдээ хэвлэлийн
бага хурал зарлан албан ёсоор хамтлагаасаа
гарсан гэдгээ мэдэгдсэн. Ер нь би сонгодог
бүтээлээ хийх ажил руугаа орчихсон
байсан. Төлөвлөж байснаараа тоглолтоо
амжилттай хийлээ.
Одоо 4-р сард "Травиатта" дуурийг Францын нэг удирдаач ирж удирдах юм, түүнд гол дүр бүтээх гээд сургуулилтад ороод байна. Ирэх хоёр, гурван сард байна уу, "Евгений Онегин" дуурь тавигдана. Энд мөн Татьяанагийн дүрд дуулахаар бэлтгэлээ хийж байна. Шинээр тавьж байгаа Дж.Вердийн "Аида" дуурийн дүрийн шалгаруулалтыг хоёр сарын сүүлээр манайх театр дотроо хийх учраас ерөнхийдөө их ажилтай байна. Хувийн гэвэл cd-ний маань ажил бараг дуусах дөхсөн. Ер нь завгүй, амралтын өдрөөр ч гэсэн ажиллаад л байна даа.
-Хамтлагаа
орхих болсон гол шалтгаан энэ мөн үү.
Би сонсохдоо хамтлагийнхантайгаа
мөнгөнөөс болж муудалцсан бас эмэгтэй
гишүүнтэйгээ үсдэлцэн таарамжгүй
болсноос гарсан гэж дуулсан юм?
-"Классик
жем" хамтлагт анх орохдоо л би дуурийн
чиглэлийн уран бүтээл хийнэ гэдгээ
хэлсэн байсан. Тийм учраас мэргэжлийн
чиглэлийнхээ дуунуудыг оруулан бид
дуулж байсан. "Классик жем"
хамтлагийнхантайгаа хоёр гурван жилийн
хугацаанд сайхан сайхан уран бүтээлүүдийг
туурвисан. Дуурийн дуучны хувьд хорин
насны сүүл, гучаад нас бол ид сайхан
тогтворжин сайхан дуулдаг үе. Нас маань
ч болсон учраас уран бүтээлийнхээ
шаардлагаар хамтлагаасаа гарсан. Мөнгө
төгрөг, Энхтайвантай холбоотой, үсдэлцэж
зодолдсон гээд энэ бүхэн ор үндэсгүй
мэдээлэл гэдгийг би урьд нь телевиз
радиогоор ч гэсэн хэлсэн. Уран бүтээлээс
болж хааяа хоорондоо маргах асуудал
бол бидэнд байсан. Хамтлагийнхан маань
одоо гурвуулаа уран бүтээлээ хийгээд
явж байгаа.
Сүүлийн үед гаргасан уран бүтээлийг нь олон нийт ч гэсэн таашааж байна. Тус тусдаа өөр өөрийн гэсэн авъяас билиг, стиль имиджтэй дуучид. Мэдээж миний хувьд би дуурийн дуучин хүн учраас дуурийнхаа чиглэлээр л уран бүтээлээ хийнэ. Сурч, мэргэшсэн юм чинь одоо л дуулахгүй бол хэзээ дуулах юм. Ямар тавин нас хүрчихээд дуулах гээд явж байлтай биш. Тийм болохоор дуурийнхаа чиглэлээр тууштай хөдөлмөрлөхөөр шийдэн хамтлагаасаа гарсан.
-Төрийн
байгууллагад ажиллах, хамтлагаараа
уран бүтээл хийх хоёрын хооронд авдаг
хэдэн төгрөгөөсөө эхлэн ялгаа их бий
байх. Театрын цалин хангалттай байж
чадахгүй юм биш үү?
-Хувь
хүний маркетинг менежмент ямар ч байж
болно ш дээ. Мэдээж дан төсвийн байгууллагын
цалингаар амьдарна гэдэг хэцүү л дээ.
Би бас хог дээр үсэрчихсэн хүн биш,
тодорхой хэмжээгээр өөрийг маань
сонсдог, сонирхдог фенүүд байна. Энэ
хүмүүсийнхээ хүрээнд уран бүтээлээ
туурвиад ямар ч л байсан хоёр идэхгүй
хоосон хонохгүй болоод л байна. Тийм
учраас санаа зовох зүйлгүйгээр уран
бүтээлээ хийж байна. Удахгүй анхны бие
даасан CD маань ч гарна.
-Сүүлийн
үед хувийн амьдралдаа өөрчлөлт хийгээд
байгаа бололтой, нутгийнхаа нэг бөхтэй
дотносох болсон гэх мэдээлэл цацагдах
болсон. Содномдорж гээд. Энэ үнэн үү?
-Нутгийн
маань бөх Монгол улсын начин цол авлаа.
Манай нутгийн дүү л гэсэн үг шүү дээ.
Надаас олон насаар дүү залуу байна лээ.
Өөрийнхөө бяр чадлаар начин болсон гээд
нутгийнхан маань эрвийх дэрвийхээрээ
тусалцгаасан. Би театраасаа техник
хэрэгсэл аваачин бас дуулж Цоодол ах
хөтлөн нэг ёсондоо найрыг нь зохион
байгуулан урлаг соёлынх нь ажлыг хариуцан
хийсэн юм. Начны найр сайхан болсон.
Найрнаас хойш утсаар л "Найр сайхан болсон. Цоодол ах та хоёрт баярласан шүү" гэж ярьсан. Түүнээс өдөр өнжихгүй хамтдаа ресторан хэсээд явсан юм байхгүй. Би зөндөө л олон газар хүнтэй хоол идэж, ажил төрлөө ярьдаг. Орчин үед нэгнээ хоолонд урингаа ажил төрлийн яриа өрнүүлэх гэдэг байдаг л асуудал шүү дээ. Бүх л салбарынханд ийм тохиолдол гардаг. Ийм л юм болсон.
-Таныг
бас шинэ жилээр согтуугаар машин жолоодож
байгаад 111-т хүргэгдсэн гээд байсан?
-111
гэж ямар газар байдгийг би мэдэхгүй.
Миний зам бол студи, гэр, ажил.
-Уянгаа
анх яаж урлагийн тогоонд хөл тавив.
Хөдөөгийн охинд дуурийн дуулаачийн
анги гэдэг хатуу самар байсан уу. Ер нь
танай гэр бүлд урлагийн хүн бий юу?
-Би
1995 онд Хөвсгөлд арван жилээ төгссөн.
Завханы хөгжим бүжигтэй адил мэргэжилд
бэлтгэх есөн жилийн сургууль манай
аймагт байгуулагдсан юм. Туршилтын
журмаар. Тэрний анхны бөгөөд эцсийн
ганцхан ангийнх нь сурагч би. Аравдугаар
ангиа төгсөхдөө би таван настай сургуульд
орсон болохоор үеийнхнээсээ дүү буюу
16-тай байлаа. Тэгээд СУИС-д тэр жилээ
орж чадаагүй. Нас нь бага байна, ямар ч
байсан арван найман нас хүрэх ёстой
гээд нэг жил сургуульд оролгүй завсарлаад
аав ээжтэйгээ байсан.
Хавар нь соёлын коллежид элсэн нэг жил сураад 1997 онд СУИС-д орсон. СУИС-д ороод МУГЖ Банди багшийн удирдлага дор таван жил суралцаж төгсөөд 2003 онд дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар орсон. Миний бага балчир нас арван жилийн дурсамжтай үеүд Хөвсгөлд л өнгөрсөн дөө. Аав, ээж хоёр маань хоёулаа Хөвсгөлийнх. Аавынхаа талаар явбал Хөвсгөлийн Эрдэнэбүрэн, ээжээрээ явбал Эрдэнэбулган сумынх. Манай ээжийн талынханд солгой хоолойтой хүн байгаагүй, ер нь сайхан дуулцгаана. Манай эмээг уртын дуу сайхан дуулдаг байсан гэдэг юм. Гэхдээ урлагийн чиглэлээр мэргэшсэн хүн бол байхгүй. Удам дотроо би л дуулж явна.
-2003
оноос хойш дуурийн театрт тасралтгүй
ажилласан гэхээр ажлаа давхар хийж
байсан гэсэн үг үү. Анх яаж "Классик
жем" хамтлагт орсон юм?
-2005
онд Новосибирск рүү Глинкийн нэрэмжит
консерватурт хоёр жил сурахаар явсан
юм. Амралтаараа иртэл "Классик жем
хамтлагт орооч. Хамтарч уран бүтээл
хийе" гэсэн санал тавихад нь зөвшөөрсөн.
Үнэнийг хэлэхэд тэр үед дуурийг сонсдог
хүн ховор байлаа. Хэдий урлагийн дээд
хэмжигдэхүүн ч тодорхой хэмжээний
цөөхөн үзэгчтэй, дууриар дуулаад хүн
нэрд гардаггүй л байсан үе. Тэгээд
"Классик жем" хамтлагт дуулаад
үзэхэд яагаад болохгүй гэж, рок поп
дуулж үзэх нь сонирхолтой санагдаад
тэдэнтэй хамтран ажилласан. Тэр завсраа
би театртаа ажиллаж л байсан. Энэ хоёр
ажлынхаа хажуугаар Итали руу нэг жилийн
сургуульд яваад ирсэн.
-Гэр
бүлийнхээ хүнийг танилцуулж болох уу.
Хувийн амьдралын чинь талаар янз бүрийн
л зүйл сонсогддог?
-Миний
хувийн амьдрал олон нийтэд дэлгээд
байхаар баялаг түүхтэй биш. Хүн гучин
нас хүртэл яаж амьдардаг билээ, бусадтай
л адилхан амьдарсан. Олонд танигдсан,
дуулдаг хуурддаг гэдгээрээ л хүмүүст
сонирхолтой байдаг юм шиг байгаа юм.
Миний хүү одоо долоон настай. Болдын
Ананд гэж хүү бий. Хүүтэйгээ аав, ээжтэйгээ
хамт амьдарч байна. Арын хамаг ажлыг
маань миний аав, ээж хийдэг. Надад бас
хайртай залуу минь, хайртай хүү минь
байна.
Тиймээс миний амьдрал болоод бүтээд явна гэж би ойлгодог. Уран бүтээлээ хийхийн тулд ар талыг нь хань ижил, үр хүүхэд нь баталгаатай авч явдаг байх ёстой. Гэр бүлийнхэн маань ингэж чаддаг гэж боддог. Тийм ч учраас би жилд нэг удаа тоглолтоо хийн, уран бүтээлээ арвижуулах гэж гадагшаа дотогшоо уралдаан тэмцээнд явах бэлтгэлээ ч хийн ер нь ар талдаа санаа зовохгүйгээр уран бүтээлээ хийж байгаа. Миний хувьд бүх юм ok байна.
-Өөр
хүнтэй нэр холбогдох ч юм уу, зодоон
цохион гэгчлэнгийн элдвийн яриа гарахад
өөрөө болоод гэрийнхэн чинь яаж хүлээж
авдаг вэ?
-Хүн
л юм чинь хүний амьдардаг ёсоор амьдарч
таараа. Тэр болгон дээр буруугаар хараад,
ойлгоод, элдэвлээд байвал мэдээж таатай
байхгүй ш дээ. Дуурь гэдэг бүх юмыг
цэгцтэй, маш сонгодог байхыг шаарддаг
урлаг. Би тийм л журмаар явъя гэж боддог.
Хамтлагийнхаа Туяатай зодолдсон,
Энхтайвантай явалдсан ч гэх шиг. Гэхдээ
би эхэндээ сэтгэл санаа маань хямардаг
байсан ч сүүлдээ нэг их ач холбогдол
өгөхөө больсон. Үнэнээр явбал үхэр
тэргээр туулай гүйцнэ гэдэг шүү дээ.
Уран бүтээлээ л хийх нь миний нэн тэргүүний ажил, зорилго. Манай хүн ч энэ бүхнийг сайн ойлгодог. Уянга Итали хүнтэй суугаад явчихсан гэнэ. Ирэхгүй гэнэ гэсэн мэдээлэл намайг эзгүй хойгуур цацагдахад аав маань над руу утасдан "Юу болоод байна аа. Арай наанаа хүн амьтантай танилцаад..." гэж гайхаж байсан. Би болохоор нэг их тоогоогүй. Ер нь би хэнэггүй талдаа хүн. Урьдах зорьсон юм руугаа л мэрийгээд байна уу гэхээс хэр баргийн юманд хөдөлдөггүй хүн. Сүүлийн үед хамтлагаасаа гарсан болохоор ч тэр юм уу их л бичих юм. Яг үнэндээ би гэр бүлийн тогтворгүй байдлын эсрэг байдаг хүн. Урлагийн хүн тайзан дээр гараад дуулдаг шигээ сайхан байх ёстой гэж ойлгодог. Тайзан дээр муу ч хүн, сайн ч хүний дүрийг гаргаж болдог.
Урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Сайн муу янз янзын дүрд тоглож байна эсвэл зохиол уншиж байна. Хүний ертөнцөд ийм зүйл байдаг болоод л зохиолд гаргасан байна ч гэдэг юм уу заавал өөрөө амсалгүйгээр хүн урлагаас суралцаж болдог. Ялангуяа сонгодог урлаг ийм хүмүүжлийг олгодог. Хамгийн аймшигтай нь худал мэдээлэл байлаа гэхэд түүнийг олон хүн уншдагт байгаа юм. Тэр бүхэнд би нэг бүрчлэн тайлбар өгч чадахгүй гэдэг бас аймшигтай. Гэхдээ цаг хугацаа бүхнийг шүүнэ бас харуулна шүү дээ.
-"Классик
жем"-д орсноор өөрийгөө олонд таниулж,
"Од" болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх
үү. Өөр жанраар дуулахаар хоолой эвдэрдэг
гэх яриа ч бас байдаг?
-Зарим
хүн нэг л юмаа барих ёстой гэдэг л дээ.
Яагаад би чадаж л байвал зохиолын дууг
ч дуулдаг, рок поп ч дуулдаг, уртын дуу
ч дуулдаг байж болдоггүй юм. Эзэмшсэн
мэргэжилдээ үнэнч дараа нь тэрийгээ
бариад авахад хийж чаддаг чадвартай л
байх хэрэгтэй. Түрүүн хэлсэн дээ, уран
бүтээлч болгон өөр өөрийн гэсэн маркетинг
менежменттэй гэж. Миний хувьд анх дуурийн
дуучин болон гарч ирэх тэр үед зохиолын
дуу ч гэж тийм айхтар гарч ирээгүй
байсан.
Урлагийн уналтын үе байсан гэх юм уу даа. Эхлээд дуурийн дуугаар биш өөр чиглэлээр гарч ирэх ёстой юм байна гэж тэр үед шийдсэн. "Классик жем" хамтлагтайгаа хамтарч уран бүтээл хийлээ. Бага хугацаа ч гэсэн мэргэжлийн уран бүтээлчид болохоороо өгөөжтэй байсан. Би үүнийгээ зөв алхам байсан гэж боддог. Хүмүүс "Уянга хоолой нь эвдэрлээ. Дууриараа явсангүй" гэж шүүмжилж л байсан. Би дотроо "Хоёуланг нь хийж чадна гэдгээ хүмүүст харуулах юм шүү" гэж л боддог байсан. Хамтлагт дуулснаараа надад дордсон, доошоо орсон юм ерөөсөө байхгүй. Харин ч маш сайхан уран бүтээлүүдийг хийж олонд танил болсон. Миний маркетинг менежмент бол угаасаа "Классик жем"-ээр дамжуулж олны танил болоод дараа нь дуурийнхаа урлаг руу оръё гэсэн бодол байсан. Буруудаагүй байх ч гэж боддог.
-Нэлээн
шартай юм шиг байна?
-Ер
нь бол шар байгаа шүү. Шартай байж хүнээс
юм гарах юм шиг байгаа юм. Гэхдээ зөв
шар хор байх ёстой. Би уран бүтээлч,
дуулах гээд түүний оргилд хүрэх гээд
явж байгаа жирийн л нэг эмэгтэй. Ард
түмний л нэг хэсэг. Дуурийн дуучны хувьд
яг одоо л бүх юмаа хийж бүтээдэг насан
дээрээ явж байна. Тиймээс элдэв шалдав
өөр юманд автагдаж, орооцолдолгүйгээр
энэ бүхнийхээ төлөө тууштай явах нь
миний зорилго. Ер нь би хүн хүнээ ялгаж
харьцах, зиндаархахад үнэхээр дургүй.
Цэвэрлэгч байсан ч надаас ахмад хүн
байвал би мэндлээд өнгөрөхийг боддог.
Хүн хүнийг хүндэлж байж хүний хүндэтгэлийг
хүлээдэг. Харин амьдрал болоод хүмүүсийн
харьцаан дээр итгэл, итгэлцлийг илүү
чухалд үздэг. Хайр сэтгэлтэй хоёрт ч юм
уу, дарга цэрэг хоёрт ч юм уу итгэл л
чухал. Хамгийн сайн чанар бол итгэл даах
гэж боддог.
-Танай
хамтлагийнхан дунд үнэхээр бусдын яриад
байдаг шиг асуудлууд байдаггүй байсан
уу. Оргүй зүйл байдаггүй гэдэг шүү дээ?
-Оюутан
ахуй цаг, "Классик жем" хамтлагтай
тоглолтоор орон нутгаар явах үе хамгийн
гоё дурсамжтай үе байсан. Ер нь урлагийнхан
хаа явсан газраа уйддаггүй бие биенээ
хөглөөд явчихдаг юм. Манайхан хамтлагаараа
Жем интернэшнлийн рекламаар арван
найман аймгаа тойрсон. Манай хоёр эрэгтэй
хүн л хойно ан ав бас сонирхоно. Нэг
хавар явж байхдаа Тайванаа бие засах
гээд буухгүй юу. Тарваганы дош цас ороод
хөлдчихдөг ш дээ. Тайванаа нэг дош руу
очоод бие зассан чинь тарвага гараад
ирсэн. Эхлээд орилж байснаа "тарвага,
тарвага" гээд хөөгөөд гүйчихсэн. Хөөж
гүйсээр байгаад тарвагыг сэрвээн дээрээс
нь бариад авдаг юм байна. Буцааж алдчихаад
тойрч гүйсээр өөр нүх рүү ороход нь
сэрвээн дээр нь дараад сүүлнээс нь
татаад гаргаад ирсэн. Бид наана нь
зургийг нь аваад. Иймэрхүү хөгжилтэй
юм их тохиолдоно оо.
Говь-Алтайд очсон чинь гудамжаар нь ерөөсөө хүн амьтан харагдахгүй юм. "Энэ чинь аймгийн төв биз дээ, сумын төв шиг юм. Нөгөө засагт ханы хөх эрчүүд чинь хаана байна аа" гэсэн чинь манай Туяа "Аймаар халуун болохоор гэртээ орчихоод гарч ирэхгүй байгаа юм. Манай хөх эрчүүд чинь морио уургалаад явчихдаг юм" гээд инээлдэж байсан. Манай Туяа чинь Алтайнх. Ер нь бие биенийхээ нутагт очихоор энэ дуучин бол танай нутгийнх, танай нутгаас ийм сайхан дуучин төрж гарсан гээд их гоё хүлээж авдаг. Говь-Алтайд өдөр нь хүн харагдахгүй байсан ч орой нь талбай дүүрэн хүн цуглаж байсан. Бидэнд муудалцсан юм байхгүй. Гэр бүлээрээ сайхан найзалцгаадаг. Нэгнийхээ төрсөн өдрөөр гэр бүлийнхнээ баярлуулж хоорондоо уулздаг. Бас хамтдаа шинэ он гаргацгаадаг.
Хамтлаг байгуулаад хоёр гурван жил болоход хоёр CD гаргаж, нэг тоглолт хийлээ. Сайхан байсаан. Одоо тус тусынхаа уран бүтээлийг хийгээд завгүй. Сая манай хэд амьдрал дээрээ ч ахиц дэвшил гаргасан. Бүл нэмцгээсэн. Энхтайван, Мөөгий хоёр маань хүүтэй болсон. Туяа маань охинтой болсон. Нөгөө гурав маань тусдаа уран бүтээлээ хийхээр болж, би сонгодог урлагаа хөөхөөр болж хэн хэн нь сайхан яваа.
-Ярилцсанд баярлалаа.