gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Эрэгтэй хүн бол цахилгаан шат л гэсэн үг. Шатаар гараад, түүгээрээ буухтай адил хурдан..."

Эрүүл мэнд
2010-02-02
0
Twitter logo

Манай оронд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсөд өдөр ирэх тусам ихсэж байна. Эмчид үзүүлж байгаа таван эмэгтэй дутмын хоёр нь үтрээний үрэвсэлтэй, нэг нь бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчинтэй байдаг гэнэ. Тиймээс бид энэ удаад зөвхөн насанд хүрэгчдэд зориулан бэлгийн зохистой харьцааны талаар эмэгтэйчүүдийн их эмч Н.Пүүжээтэй хүмүүсийн эмчээс асуухыг хүссэн ч чаддаггүй, тэр л асуултыг тавьж хариулт авлаа.

-Бүсгүй хүн гэж. Эрчүүдийн хувьд бүсгүй хүн чухал үүрэг, рольтой биз?

-Яг үнэндээ түүхэнд сайн эрийн төлөө хийсэн дайн тулаан гэж байгаа юм уу. Сайхан хүүхний төлөө л байдаг биз дээ.

-Царайны сайхнаар цай сүлэх биш гэдэг. Тэгэхээр царайнаас цаагуур хэрэгтэй юм бас байна аа даа?

-Мэдээж шүү дээ.

-Сайхан сайхан эхнэртэй харчууд өөр хүнтэй нөхцөөд, бүр донтоод, салж сарниад алга болчих юм. Энэ нь юутай холбоотой юм бол..?

-Энэ чинь сексийн урлагт л байх шиг байна. Хэдий сайхан царай зүстэй байлаа ч нөгөө ажилдаа дүлий дүмбэ байвал хэцүү биз дээ. Сексийн урлагийг төгс эзэмшинэ гэдэг чинь эргээд л гоо сайхан, эрүүл саруул байхтай холбоотой.

-Эр хүний хувьд эрхтэн хөвчрөх чанар чухал. Эмэгтэй эрхтний хувьд агших, атгах чанар гэж байх уу?

-Байлгүй яах вэ. Эмэгтэй хүний үтрээний урт 8-9 см гэдэг. Гэтэл эрэгтэй хүний эрхтэн өндийхөөрөө 12 см, түүнээс дээш урт байдаг. Бэлгийн сэрлийн үед эмэгтэй хүний хүнхрээнүүд (үтрээн доторхи нугалаанууд) тэнийгээд, зай нь уужим болдог. Бэлгийн их, бага уруул нь цорвойгоод ... тэгж л хэмжээндээ тохирдог гэж байгаа. Тийм учраас "Оршилгүй секс хийх нь хөггүй хөгжим тоглохтой адил" гэсэн үг гарч л дээ. Тэгээгүйгээс "хүчингийн хэрэг" үүсдэг, сэтгэл дундуур хоцордог, таашаал муу амсдаг байна.

-Дэлхийн хэмжээнд яривал эмэгтэйчүүдийн 80 хувь нь огт дур ханадаггүй гэсэн статистик тоо байх юм...?

-Яг нарийн судалсан юм байгаа юм уу. Ер нь бол эмэгтэйчүүдийн 60-80 хувь нь дур ханадаггүй гэдэг л дээ. Гэхдээ хүүхнүүдийн аман яриаг сонсоод байхад тавь тавийн харьцаатай шиг ээ. Өөрөөр хэлбэл тал нь ханаад, тал нь үгүй жишээтэй.

-Сексээс огт таашаал авдаггүй хүүхнүүд байна гэдэг чинь...?

-Албан үүргээ гүйцэтгэж л байгаа хэрэг. Эмэгтэй болж төрсөн юм чинь хүнтэй сууж, хүүхэд гаргах ёстой, хүссэн ч хүсээгүй ч өнөө ажлыг хийх ёстой гэсэн ойлголт байна шүү дээ. Хүүхнүүд тэгж ярьдаг. Өөрөө дур ханахгүй ч нөхөртөө эвгүй сэтгэгдэл' төрүүлэхгүйн тулд хэргээр булчингаа чангалдаг ч юм уу, янз бүрийн дуу чимээ гаргаж нөхөртөө таалал төрүүлэхийг эрмэлздэг. Бас полиоргазмтай хүүхэн гэж байна. Өөрөөр хэлбэл олон дахин дур тавьдаг гэсэн үг. Эр хүн нэг удаа тавихад эмэгтэй нь 5-6 удаа дур ханадаг ч юм уу... Тийм хүн бэлгийн таашаал сайн авч чаддаг. Мэдрэмж сайтай байдаг.

-Тэгвэл ганц удаа дур ханаад нөхрийгөө эргэж ойртуулдаггүй хүүхэн гэж байх уу?

-Байна. Сэтгэхүйтэй нь л холбоотой.

-Чанартай секст юу чухал вэ?

-Мэдээж сэтгэл санааны байдал их нөлөөлнө. Сэтгэл санаа тайван, өнөө ажилд оролцож байгаа хүн нь сэтгэл санаанд нь таарч, таалагдсан байх учиртай. Эмэгтэйчүүдийн нэг онцлог бол эрэгтэй хүн шиг өнөөх нь боссон үед юу яана гэхгүйгээр дуртай, дургүй ч хэзээд бэлэн л явдаг байхгүй юу.

-Эмэгтэй нь сэтгэлээсээ хандаж байгаа эсэх нь эрэгтэйд нь мэдрэгдэнэ биз дээ?

-Эмэгтэй хүний дур хүрэх нь уулаар зүйрлэх юм бол бэлээд нь өгссөөр байгаад оройд нь гарч, тэндээсээ бэлээр аажуухан уруудсаар буудаг. Тэгтэл эрэгтэй хүн бол цахилгаан шат л гэсэн үг. Шатаар гараад, түүгээрээ буух мэт байдаг. Эр, эм хүмүүсийн алин ч байлаа гэсэн яг оргил дээр нэгэн зэрэг л гарах, түүний төлөө хүчин чармайлт гаргаж, тэр талын урлагийг эзэмшсэн байх ёстой.

-Эмэгтэй хүн дур ханахад эрэгтэй хүний нөгөөхийн том багаас хамаарах юм бий юу?

-Байхгүй. Хүн алахад хутга жижигддэггүй гэдэг байхаа.

-Эрэгтэй хүн бололцоо л гарвал гэр бүлийнхээ хүнээс өөр хүнтэй явалдахыг боддог гэж ойлгодог. Харин эмэгтэй хүн?
-Эмэгтэй хүн ч гэсэн бололцоо л гарвал энэ талаар л бодно шүү дээ.

-Тэгэхээр эмэгтэйчүүд өнөө ажлыг байнга хүсч байдаг гэж хэлж болох уу?

-Хүсч байдаг гэхэд ч бас хаашаа юм бэ. Ер нь бол бэлэн байдаг. Ачир дээрээ эрэгтэй нь илүү хүсдэг байхаа.

-Эрэгтэйчүүд авгайгаа хардаад, барьж авч зодоод янз бүр л байдаг бололтой. Эмэгтэй хүн ч ялгаагүй харддаг байх. Амьдрал дээрээ аль нь илүү харддаг бол?

-Эмэгтэйчүүд эрэгтэйгээсээ илүү хартай байдаг байх аа. Эрэгтэй хүн чинь гялс дур нь хүрээд... Эмэгтэйчүүд болохоор бие мах бодийн хувьд мөнхийн бэлэн байдаг ч сэтгэл зүйн хувьд бас тиймгүй. Тэдний хардлагаа илэрхийлэх нь ч бас өөр. Юу юугүй яриад хэлээд байдаггүй. Эр нөхрөө барих ганц арга нь өнөөх ажилдаа татгалзах л шүү дээ. Ганц хөшүүрэг нь тэр л дээ.

-Хүүхнүүд эр нөхөртөө гурван болзол тавьдаг гэдэг. Нэгд, баригдахгүй байх, хоёрт, өвчин авахгүй, гуравт, надаас дордуулахгүй байх... гээд. Энэ үнэн үү?

-Үнэн ч байж мэднэ. Ийм нэг онигоо байдаг, "Чи ажлаа сайн хийвэл би ажлаа сайн хийнэ" гэж. Энд ярих уу. Нэг залуу эхнэртэйгээ юу яах гэж оромддог байж л дээ. Гэтэл эхнэр нь гэрээ цэвэрлэх, хоолоо хийх гэж бас оромддог байж. Нэг удаа эр нь эхнэрээ яая даа гэтэл нь юу яаж л дээ. Тэгсэн нь маргааш өглөө нь эхнэр нь гэрээ яая даа гэтэл цэвэрлээд, хоолоо янзын гоё хийгээд унаж. Нөхөр нь "Чи чинь өмнө нь юу ч хийж чаддаггүй байсан..." гэхэд нь "Чи ажлаа сайн хийвэл би ажлаа сайн хийнэ" гэсэн гэж байгаа.

Эмэгтэй нь хэлдэггүй л болохоос нөхрөөсөө нөгөө ажлаа сайн хийхийг хүсдэг л байхгүй юу.

-Төрийн шагналт Д.Нямсүрэн доктор ярихдаа эх орон эзгүйрэхгүй, эзэн Чингисийн удам тасрахгүй байхын гол учир бол эр хүн эрүүл саруул байх ёстой гэсэн л дээ. Эмэгтэй хүний эрхтэн бас үүрэгтэй л байх даа?

-Эмэгтэй хүний нөгөөх чинь нөхөн үржихүйн гол эрхтэн шүү дээ. Хүүхэд олохын тулд сексдэх хэрэгтэй. Сайхан тээгээд, төрүүлэх үүрэгтэй л дээ. Нөгөөтэйгүүр эм бэлэг эрхтэн ямар байх нь гэр бүл бат байхын нэг үндэс. Даварч яривал эм бэлэг эрхтэн гэр бүл, нийгмийн сэтгэл зүй тогтвортой байхад нөлөөлнө. Эм хүний энгэр суларвал эх орны цус булингартана ч гэдэг. Тэгвэл эрэгтэй хүний юу яавал тэгнэ ингэнэ гэсэн юм байхгүй биз дээ. Даяарчлалын номоор бол хэн нь хаанахын хэнтэйгээ суух нь хамаагүй мэт байна. Гэхдээ тэгж болохгүй байх аа. Монголчууд цөөхөн. Тэгвэл Хятадад гэхэд нөхөн үржихүйн насны 200 сая эрэгтэй илүү байдаг гэж байгаа. Тэднийг хааш нь хийх юм бэ. Тэд нар Монголд ирж, цус сэлбэж болох л байхгүй юу. Яг үүнтэй зэрэгцээд монгол эрчүүд хүүхнүүддээ гологдож эхлээд байгаа юм. Тэгэхдээ бэлгийн чадавхиар биш л дээ. Тэгж ярих юм бол монгол эр хүний эрхтэн хэмжээгээр бага ч гэсэн босох чадвар сайтай. Дэлхийд ярихад архи уухаар оросууд, хүүхэн эргүүлэхээр арабууд, наймаа хийхээр польшууд нэгд ордог гэдэг. Гэтэл энэ гурван чанарыг монголчууд бүгдийг эзэмшчихсэн. Гэхдээ даана ч их архи уудаг. Энэ нь эр бэлгийн чалхийг сулруулж, балладаг, байхгүй юу. Дээр нь боловсролоор гологдоод эхэлдэг. Архи ханхлуулсан, муухай үнэртэй хүнтэй унтахыг хэн хүсэх юм бэ. Эмэгтэйчүүд бэлгийн таашаал гэхээсээ сэтгэлийн таашаал илүү авдаг юм байна л даа.

-Эмэгтэй хүн чихээрээ, эрэгтэй хүн нүдээрээ дурладаг гэж үнэн байх нь ээ. Тиймээс "эмэгтэйчүүдийн чихэн дээр сарнай ургуулна" гэж үг гарсан болов уу?

-Тийм шүү. Эрэгтэй хүн сайхан эмэгтэйг хараад дурладаг байхад эмэгтэй хүн эсрэгээр. Тэр хүнтэйгээ сайхан ярилцахыг юуны түрүүнд хүсэх жишээний.

-Нөхөр нь архи ханхлуулаад ирэхээр эмэгтэй хүн яаж хүлээж авдаг бол. Өөр бусдыг хүсэмжлэх үү, миний л хувь тавилан энэ гээд эвлэрдэг болов уу?

-Ихэнх хүүхнүүд тэр байдлыг хүлээж авахаас өөр аргагүйд хүрдэг. Буруу харж байгаад ч гэлээ эрийнхээ хүслийг нь хангаж, ээлж өнгөрөөсөн болдог. Тэгэхдээ өмнө нь өөрт тохиолдсон өөр эрийг сэтгэлдээ ургуулан бодох замаар таашаал авах нь бий л дээ. Тийм дээрээс сүүлийн үед хамтран амьдрагчид, нууц амрагийн асуудал дэлгэрээд байна. Яг үнэндээ бол сүүлийн үеийн хүүхнүүд согтуу нөхрөөсөө хүүхэд олохыг хүсэхээ больж л дээ. Тэгээд ч олон хүүхэд гаргаж хормойгоо чирэхээ больсон байна шүү дээ, Үр хөндөлт ихсээд байгаа нь ч түүнтэй холбоотой байж магадгүй.

-Нууц амрагийн явдал их яригддаг. Эр нь санаачлаад байна уу, эсвэл эм нь үү?

-Аль аль нь. Энэ тал дээр нарийн судалгаа байхгүй болохоор хэлж мэдэхгүй байна.

-Нэг биеийн жаргалыг хөөж, ганц хором сэтгэлийг тайтгаруулахад ийм байж болох л байх. Гэхдээ эмэгтэй хүнд чинь эр нөхөр, гэр бүл, нийгэм, цаг үеийнхээ өмнө хүлээсэн үүрэг гэж байна аа даа?

-Бидний багад журамт монгол бүсгүй гэж ярьдаг байсан даа. Гаднын хүний өмнө хувцсаа тайлдаггүй... нөхрөө гуайлж “Та” гэж дууддаг байж л дээ. Ингэж гэмээнэ үр удмаа эрүүл байлгаж, ДОХ-оос авахуулаад өвчин хуучин тусчихгүй байх боломжтой. Гэтэл өнөөдөр зарим эмэгтэйчүүд трихомоназ, заг хүйтэн, тэмбүүг хүртэл тоохоо больчихжээ. Эмчид үзүүлж байгаа гурван эмэгтэй дутмын хоёр нь үтрээний үрэвсэлтэй, нэг нь бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчинтэй байдаг. Тэд ярихаараа цаанаа үерхдэг залуутай гэдэг. Тэгэхээр тэр хүний цаана бас өвчтэй хүн байна гэсэн үг. Ингэж өвдөх нь хэцүү шүү дээ. Эхлээд цагаан юм гарч байснаа умайн хүзүүний шархлаа үүснэ. Тэгээд хавдар болно. Сүүлийн үед монгол эмэгтэйчүүдийн хайр халамж дутсанаас болоод эрчүүд нь архинд орж байна. Эрчүүдийн хайр дутсанаас эмэгтэйчүүд сэтгэлээ сэргээх нууц амраг хайж байна.

-Та бид ярилаа л даа. Томоор яривал нийгмийн, багаар бол гэр бүлийн сэтгэл зүйд эмэгтэй хүний явдал их нөлөөтэй гээд...?

-Улс орны нүүр царайг эмэгтэй хүн, хүүхэд хоёроор нь шинждэг гэж үгтэй. Тиймээс эмэгтэй хүн нүүр царайгаа хэрхэн торддог шигээ бусад эрхтнээ тордож байвал зүгээр. Гэхдээ энд хэлмээр нэг юм бий...?

-Юуг хэлмээр гэж...?

-Нүүр царайгаа тордоно оо гэхээр угааж цэвэрлэнэ гэсэн үг биш. Эмэгтэй хүн бэлгийн харьцаанд замбараагүй орж, өвчин зовлон тусахгүй байх хэрэгтэй. Нөгөөхөө нүүр, гар шиг өдөр болгон угаагаад байж ч болохгүй. Зарим эмэгтэйчүүд нөгөөх эрхтэн нь нойтон оргиод байна хэмээн орой болгон савандаж, бүр гар хуруугаа оруулж байгаад угаадаг. Тэгж бол болохгүй. Эмэгтэй хүний үтрээ өөрөө өөрийгөө цэвэршүүлж байдаг жамтай. Сүүлийн үед эмэгтэйчүүдэд трихомоназ, мөөгөнцөр зэрэг өвчин их нүүрлэсэн. Шуудхан хэлэхэд долоо хоногт усанд орохтой нийлээд хоёроос илүүгүй удаа угаах хэрэгтэй гэж бодож байна. Харин хувцсандаа анхаарч, орой болгон дотуур хувцсаа сольж байвал дээр. Барууны орнуудад даваа, мягмар.. .гээд долоо хоногийн гарагуудыг биччихсэн дотуур өмд зардаг л даа. Энэ нь нэг юм хэлээд байна аа даа.

Дээр нь биений юм ирсэн үед биеийн тамирын уралдаан тэмцээнд оролцохгүй, архи дарс хэрэглэхгүй байх хэрэгтэй.

-Эмэгтэй хүн өөр ямар өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Хорт хавдар гэж байна. Нэгд, гэмтлээс, хоёрт, үрэвсэлт өвчнөөс, гуравт, дааврын тэнцвэрт биш байдлаас үүсдэг өвчин. Эм бэлгийн даавар гэдэг нь эмэгтэй хүнийг эмэгтэй байлгадаг зүйл л даа. Үр хөндүүлнэ л гэхэд дааврын процессийг дундуур нь таслаад зогсоочихож байгаа хэрэг. Үүний улмаас бэлгийн дуршил зэрэгт өөрчлөлт ордог.

-Эм бэлгийн дааврын өөрчлөлтөөс хүний зан араншин, ажил хөдөлмөрт нөлөөлөх тал бий юу?

-Даавар чинь эр, эм гэлтгүй хүний сэтгэл санаанд нөлөөлнө шүү дээ. Эм бэлгийн даавар дутаад ирэхээрээ бэлгийн дур ханалтгүй болохоос гадна гутранги үзэлтэй болоод ирдэг. Эмэгтэй хүн 25 наснаас өмнө хүнтэй сууж, бэлгийн харилцаанд орох нь зөв. Гадаадынхан гуч гарч байж хүнтэй сууж, хүүхэд гаргадаг л гэдэг. Үнэндээ бол сексийн ажилд эрт ордог байхгүй юу. Тэр хооронд сексийн хамтрагчаа хайж олдог. Манайд ч гэсэн ийм хандлага дэлгэрч байгаа. Бэлгийн дур сайхан ханах эсэх өөрсдөөс чинь шалтгаална.

Энд нэг  юм хэлэхэд хүүхдэд багаас нь бэлгийн боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй. Эр, эм хүйс гэж юу болох, дур ханах гэж юуг хэлдэг юм бэ гэдгийг эртнээс хэлэх хэрэгтэй л дээ. Ийм зүйлгүйгээс нөхөр нь өнөө ажлынхаа үеэр нэг шинэ үйлдэл үзүүлбэл "Чи хаанаас, хэнээс ийм юм сурчхав?" гээд хардаад эхэлдэг. Бэлгийн хүмүүжил олгох ажил хийгдэж байна. Улаанбаатарт л гэхэд өсвөр үеийн нөхөн үржихүйн төв гээд хэд хэдэн газар байгуулагдлаа. Сургуулийн насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгодог газар л даа.

-Эмэгтэй хүний хувьд сексдэх аргачлал, тохиромжтой хугацаа гэж байх уу?

-Гол нь тухайн гэр бүлийн гишүүдийн тогтсон зуршлаас л болох байх. Оюуны, биеийн хүчний ямар ч ажил хийдэг байлаа гэсэн нийт хүмүүсийн хувьд сексийн ажил хийх хамгийн тохиромжтой хугацаа бол өглөөний 4-6 цаг л шүү дээ. Энэ үед хүн унтаад амарчихсан, нөгөөтэйгүүр гормоны идэвхижил ихтэй байдаг. Ер нь анагаах ухааны үүднээс үзэхэд бэлгийн харьцааны эрүүл дундаж долоо хоногт 3-4 удаа байхад л хангалттай.

-Сексийг урлаг болгоход эмэгтэй хүний үүрэг роль юу байна вэ?

-Мэдээж их. Юуны өмнө сайхан бие бялдартай, царай зүстэй байвал зүгээр. Бэлгийн ариун цэвэр, зан харилцааны соёл, уян налархай ааш зан, эр хүний хүслийг эзэмдэн дэмжих чанар, ор дэрний онцлог ч гол үүрэгтэй.. Сайн эмэгтэй бол хамаг юмыг удирдаад аваад явчихна шүү дээ.

-Бидэнд илэн далангүй яриа өгсөнд баярлалаа.

Б.Өлзий

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан