Хотын төвд орших дөмөгхөн зочид буудлын танхимд урд урдаасаа хараад сууж байхдаа бидний хэн нь ч хэнийгээ биеэ үнэлэгч, сэтгүүлч, төрийн бус байгууллагын ажилтан гэж таниагүй, Нүүрэн дээр нь биччихээгүйгээс хойш мэдэхгүй нь ойлгомжтой.
ДОХ-той тэмцэх үндэсний сангаас сэтгүүлчид, биеэ үнэлэгч,төрийн бус байгууллагын ажилтнуудтай "Тэд манай нийгмийн эд эс" уулзалт, ярилцлага зохион байгуулсан нь энэ юм.
Мэдээж энэ ярилцлагын цаад утга учир нь эрүүл мэндтэй холбоотой. Нөгөөтэйгүүр өөрийгөө хэрхэн эрсдэлээс сэргийлэх, бусдыг хэрхэн эрүүл мэндээ хамгаалахад туслах, эрсдэлтэй бүлэгт тооцогддог олон нийтийн эрх ашигт нийцсэн байхад оршсон.
Танхимд бив биенээ харан дүнсийн суух байдлын салхийг ДОХ-той тэмцэх үндэсний сангийн захирал А.Мөнхжаргал "хагалсан". Түүний хэлсэн үг бүрийн цаана хүний төлөө, цаашлаад үндэсний аюулгүй байдлын төлөө гэсэн өнгө аяс байсан. Дараа нь сүүлийн үед ХДХВ ба ДОХ-ын эсрэг ажлыг олон нийтийн дунд явуулахад мэргэшээд байгаа гэж хэлж болох "Оюуны дархлаа" төрийн бус байгууллага ч энэ ярилцлагад оролцсон юм. Тус төвийн тэргүүн, Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн ажилтан Г.Энхбаатар үг хэлсэн. Тэрбээр "Эрүүл мэндийн сэтгүүл зүй"-г хөгжүүлэх, үүгээрээ дамжуулж олон нийт, гей залуус, лесби, ХДХВ, ДОХ-той хүмүүсийн тухай нийгмийн сөрөг ойлголтыг таслан зогсоох зорилготойгоор олны анхаарлыг хандуулах үүднээс дээрх санааг дэвшүүлэн гаргасан юм.
Үүний дараа ДОХ-той тэмцэх үндэсний сангийн хөтөлбөрийн ажилтан М.Мөнхнасан, хэвлэл мэдээллийн ажилтан Л.Тэгшжаргал нар сэтгүүлчдэд зориулж мэдээлэл хийсэн. Тэдний мэдээлэлд бидний мэдэх хийгээд мэдэхгүй олон янзын асуулт хариулттайгаа байсныг хэлэх нь зүйтэй байх.
Тэдний мэдээллийн дараа олон нийт амьдралдаа тохиолдсон зовлон зүдгүүр, өнөөдөр өөрсдөд нь тохиолдож байгаа хамгийн бэрхшээлтэй асуудлын тухай ярьсан юм. Эр зориг гээч зөвхөн эр хүнд л байдаг зүйл биш аж. Сэтгэл чилээж, нүдний нулимс цийлэгнэтэл ярих тэдний эр зоригийг бас бахдахгүй байж чадаагүй. Яг энэ мөчийг хүртэл бид буруу ташаа ойлголттой явдаг байснаа ч нуумааргүй байна.
Ингээд уулзалт өндөрлөхөд бидний дунд чин сэтгэлийн яриа үүсэхэд хялбар болсон байсан. Тэгээд ч бид нэрийн хуудас, утасны дугаараа ч солилцсон.
Үүний дараа хөтөлбөрийн ажилтан М.Мөнхнасантай ярилцлаа.
-Биеэ үнэлэгч гэж чухам хэн юм бэ?
-Тогтмол болон байнгын бус тохиолдолд мөнгө, эд зүйлс солилцон секс үйлчилгээ үзүүлж буй эмэгтэй, эрэгтэй болон трансжендэр хүмүүсийг биеэ үнэлэгч гэж тодорхойлдог. Биеэ үнэлэх нь тухайн орны болоод хүн амын онцлогоос хамааран харилцан адилгүй онцлогтой байдаг.
-Үүнийг мэргэжил гэж авч үздэг тухай сонсч байсан. Энэ үнэхээр мэргэжил мөн үү?
-Биеэ үнэлэлт нь дэлхий дээрх хамгийн эртний мэргэжлүүдийн нэг гэж түүхчид үздэг хэдий ч олон хүн энэ асуудал дээр сөрөг хандлагатай байдаг. Биеэ үнэлэлт нь дэлхийн ихэнх улс оронд ямар нэг хэлбэрээр байдаг. Гэхдээ ихэвчлэн далд, хууль бус байдлаар байдаг нийгмийн нэгэн үзэгдэл.
-Биеэ үнэлэгчдийн цар хүрээ нь хэр байдаг вэ?
-Энэ нь хууль бус, далд байдаг учраас биеэ үнэлэлтийн үнэн бодит цар хүрээг тодорхойлох боломжгүй. Сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа. Энэ өсөлт нь улс төр, иргэний болон нийгэм эдийн засгийн нөхцөл, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Мөн эдгээр бүлгийн хүн амд хүрч ажиллахын тулд биеэ үнэлэхэд ямар хүчин зүйл нөлөөлж байгааг ойлгох шаардлагатай болдог. Ихэнх хүмүүсийн хувьд биеэ үнэлэхэд эдийн засгийн шалтгаан нөлөөлдөг. Зарим нь хүчирхийлэл, өрийн боолчлол, хүн худалдаалах гэмт хэргийн улмаас энэ замд орсон байдаг.
-Үүнийг хувьчилж гаргаж үзсэн үү?
-Бидний мэдэж байгаа, өөрөөр хэлбэл тодорхой болоод байгаа 1600 орчим эмэгтэй бий. Эдний 88.1 хувь нь амьдрал ядуугаас, 70.6 хувь нь ажилгүйгээс, 60.6 хувь нь мэргэжил боловсролгүй, өрхийн орлогын хангамжгүй байдал, гэр бүл салалтаас болж биеэ үнэлэхэд хүрсэн байдаг. Мөн 15-24 насанд бусдын уруу таталтад орох, дуурайх, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 30-аас дээш насанд салалт, амьдрал ахуйд нь тус дэм болох ах дүүгүй, орлого олох эх үүсвэргүй, мэргэжил боловсролгүйгээсээ болж биеэ үнэлсэн байдаг. Энэ нь 2007-2008 оны "ХДХВ/ДОХ-ын өндөр эрсдэл, өртөмхий байдал судалгааны товч дүгнэлт.
-Биеэ үнэлэхийг манай улс төдийгүй дэлхийн нэлээд олон улс хуулиар хориглосон байдаг. Гэтэл энэ нь нэг талаар хэрэгцээн дээр тулгуурлан гарч ирж байгаа гэж хэлж болно шүү дээ. Үүнийг зохицуулах арга бий болов уу?
-Хуулиар хориглосон, нийгэм олон нийт эдгээр хүмүүсийн талаар сөрөг хандлагатай байдаг. Энэ нь дээрх хүмүүс нууцлагдмал байдалд байх, тэдний дунд согтууруулах ундааны хэрэглээ их болсон зэрэг нь бас нэг шалтгаан болжээ. Төр засгийн зүгээс нийгмийн сөрөг үзэгдэлтэй тэмцэх үүднээс хууль тогтоомж гаргадаг хэдий ч түүнийг бүрмөсөн таслан зогсооход бэрхшээлтэй. Бусад орны туршлагаас үзэхэд биеэ үнэлэгчдийн эсрэг авсан арга хэмжээ нь энэхүү үзэгдлийг улам далд байдалд оруулж Бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ/ ДОХ-ын халдварыг бууруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг нь харагддаг. Мөн биеэ үнэлэхтэй холбоотой гарсан хууль тогтоомжид зөвхөн биеэ үнэлж байгаа үйл ажиллагааг буруутгасан болохоос энэ үзэгдлийг оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж байгаа нөгөө талыг авч үзээгүй. Гэтэл уг үзэгдэл нь худалдан авагчгүйгээр оршин тогтнох боломжгүй шүү дээ. Үүнийг таслан зогсоохын тулд хамтад нь авч үзэх шаардлагатай.
-Биеэ үнэлэгч байсан ч одоо сайхан амьдрал зохиогоод, сайхан амьдарч байгаа хүн хэр олон байдаг бол?
-Нийгмийн зүгээс хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэж гадуурхагддаг эдгээр бүлгийн хүмүүстэй ажиллаж байгаа төслүүд нь олон нийтээр дамжуулан нийгэмд халдвар тархах нөхцөлийг бууруулахаас гадна эрсдэлгүй зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн байдаг. Биеэ үнэлэгч нарт эрсдэлгүй зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явагддаг хэдий ч тэдэнд өөрөөс нь шалтгаалахгүйгээр эрсдэлд орох явдал эмзэг асуудал. Үйлчлүүлэгчээ алдахгүй, ахиу хөлс авахын тулд өөрийгөө эрсдэлд оруулахаас өөр аргагүйд хүрэх нь ч бий. Судалгаанд хамрагдагсдын дийлэнх нь ирээдүйн амьдралдаа итгэх итгэлгүй болж, буруу зан үйлээр амьдарч байгаадаа өөрийгөө буруутгах, айж ичих, гутрах, өөрийгөө гаргуунд нь гаргасан байдаг.
Гэхдээ сайхан амьдрал зохиогоод сайн явж байгаа нь ч бий. Тэдний ирээдүй хойчдоо сайн сайхан явах нь үнэндээ хэвлэл, мэдээллийнхнээс хамаардаг гэхэд нэг их буруудахгүй л байх. Нөгөөтэйгүүр тэднийг хамгаалсан хууль болоод бодлого, зохицуулгууд байхгүй, эрүүл мэнд, хууль зүй, нийгмийн үйлчилгээ хүртэх боломж нь хязгаарлагдмал байдаг. Мөн нийгэм, соёлын таагүй хандлага өөрийгөө гаргуунд нь гаргахаас гадна бусдыг уруу татах, цаашлаад охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгөд ашиглах, зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлэх, хүн наймаалах зэрэг нийгэмд ноцтой сөрөг үр дагавар гаргахад хүргэдэг гэдгийг судалгаанд хамрагдагсад, тэдэнтэй ажилладаг байгууллагын зүгээс үздэг.
-Бусад улсад жишээлбэл, Хятад, Тайваньд хуулиар хориглосон ч энэ асуудлыг шийдэх арга замаа олсон байдаг шүү дээ?
-Бид энэ үйл ажиллагааг хориглосноор бүх асуудлыг шийдэхгүй. Ихэвчлэн ядуу, амьдралын өөр эх үүсвэргүй болсон, орон гэргүй, архидалт мансууралт зэрэгтэй хосолж байгаа нь ядуурал, ажилгүйдлийн асуудлыг цогцоор шийдэхээс нааш багасч үгүй болохгүй. Өөрөөр хэлбэл орлогоо нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, боловсролыг дэмжих, шилжин суурьшигчдад илүү анхаарал хандуулах шаардлагатай байна. Магадгүй энэ асуудлыг хуульчилснаар эдгээр хүмүүст үзүүлэх аливаа хүчирхийлэл дарамтыг багасгана. Үйлчилгээнд хамруулж мэдээллээр хангаснаар биеэ үнэлэхээс өөр эрсдэл багатай сонголт хийх боломжтой болно. Татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжиж байгаа саатуулах байрны үр дүнгүй зарцуулж байгаа төсөв багасна, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааны хамрагдалт, үр өгөөж дээшилнэ гэсэн үг юм.
Харин биеэ үнэлэгч эмэгтэйчүүд ийн ярьсан юм
"Өнөөдөр та нарын авч байгаа цалин амьдралд чинь хүрэлцдэг үү. Биеэ үнэлэгч нарын 70 хувь нь эдийн засаг, амьдрал ядуу зүдүү, тулж түших ах, дүү, аав, ээжгүй тийм хүмүүс байдаг. Харин 30 хувь нь зугаа цэнгэл хөөгсөд.
"Биеэ үнэлэх нь бүхэн ухамсрын асуудал" гэлээ. Битгий ухамсар гэж ярь. Биеэ үнэлэгч нарын олдог хөлсийг та нар өдөрт нь үржүүлээд их мөнгө гэдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ тийм биш шүү дээ. Өдөр болгон биеэ үнэлдэггүй л байхгүй юу. Бас амар хялбар ажил гэх юм. Олон янзын зан авиртай хүний аргыг олж хэдэн төгрөг авах чинь тийм хялбар байдаггүй юм. Бас биднийг яг биеэ үнэлж байгааг нь хараагүй хэрнээ аваачаад хорьдог. Энэ чинь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг шүү дээ. Нөгөөтэйгүүр бид ядарч байж олсон хэдэн төгрөгөө өглөө гэртээ авч очоод нүүрс түлээндээ, хүүхдийнхээ автобус унааны мөнгө, өдрийн идэх талх, хоногийн хоолондоо хүргэж яддаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг. Түүгээрээ амьдарч байгаа хүн өнөөдөр байгаа юм уу. Биднийг авч байгаа тэр клиентүүдэд хариуцлага тооцож байсан удаа байхгүй шүү дээ. Бид хэд хоног хоригдоход тодорхой хэмжээний хөлс мөнгө төлнө өө дөө. Нэгнийгээ гаргаж авахын тулд цагдаа нарт татвар төлдөг" гээд олон зовлон, шалтгаан тоочиж ярьсан. Гэхдээ тэдний ярьж байгааг сэтгүүлчид үгүйсгээгүй юм.
Амьдралын эрхээр хоёр хүүхдээ боловсролтой, мэдлэгтэй хүн болгохын төлөө чармайж 10-аад жил биеэ үнэлээд тэр замаас салж 10 гаруй жил аядуухан сайхан амьдарч байгаа нэгэн эмэгтэй өөрийн амьдралд тохиолдсон бэрхшээлээ ярихад нь үнэхээр айдас хүрч, бас жигшил зэвүүцэл төрж клиентүүдийг тайган болгочихмоор санагдсаныг ч нуух юун. Тэрбээр үр хүүхдийнхээ элгийг эмтэлж, өнчрүүлэхгүйн тулд зүй бусдад элдвээр доромжлуулахаа юман , чинээнд ч бодолгүй "Та нар дур хүслээ хангацгаа. Харин эгчийгээ битгий алаарай" хэмээн гуйж байж амьд гарсан. Бас хүмүүст хөөгдөж яваад унаж хөл гартаа бэртэл авч арилшгүй сорвитой болсон тухайгаа ч ярьж байсан юм. Түүний ярьснаар биеэ үнэлэгчдийг авдаг хүмүүс нь янз бүрийн давхаргын хүмүүс байдаг. Өдгөө УИХ-ын гишүүн болчихсон яваа, бас нэртэй том жүжигчид ч байгаа тухай ч ярьсан юм.
Бас тэд "Хэвлэл мэдээллийнхэн хүний нэр хүндэд халддаг. Эргээд ямар хор уршиг гарах вэ гэдгийг тооцож бодож үздэггүй. Үүнээс нь болж айл гэрийн амьдрал сүйрэх, аав, ээж, ах дүү, амраг садангууд хоорондоо эвдрэлцэх тохиолдол бишгүй гардаг.
Бид өөрсдийнхөө энэ байдлыг зөвтгөж байгаа юм биш. Гэхдээ бас буруутгахгүй байна. Хүмүүс бүгдээрээ, ер нь нийгэм тэр чигээрээ биеэ үнэлэгчдийг дорд үзэж хамгийн муу муухай хүмүүст тооцдог. Гэтэл бид хулгай дээрэм хийгээгүй. Бусдын эд хөрөнгийг булаагаагүй. Эрүүгийн элементийн хэрэг хийгээгүй. Зөвхөн өөрсдийнхөө хэр чадлаар л хэд гурван төгрөг олж, шар нар, бор хоногийг өнгөрөөж амьдардаг. Миссүүд ч гэсэн биеэ үнэлдэг. Гэтэл тэдэнтэй харьцахдаа нэг өөр байх хэрнээ, бидэнтэй эрс өөр, хэтэрхий дорд үзсэн байдлаар харьцдаг, зоддог, нүддэг" хэмээн гомдонгуй ярьж байсан юм.
Уулзалт ярилцлагад өндөрлөхөд "Ноцтой мэдээ" сонины сурвалжлагч Б.Ойдов монгол хүүхнүүддээ харууссан, харамласан сэтгэлээ үл нууж чадан "Би хэдхэн хоногийн өмнө урд хөршдөө айлчлаад ирсэн. Сэтгүүлчийнхээ хувьд энэ тэрийг сонирхож, болох болохгүй газруудаар ч шагайгаад амжсан. Миний ажигласнаар хацар гоо охид, эрүүл чийрэг бүсгүйчүүд зөвхөн Монголд л байдаг юм байна" гэж ярьсан юм. Хэдийгээр сэтгүүлч бид аливаад дүгнэлт хийх эрхгүй ч "Эрэлтэд тулгуурласан биеэ үнэлэлтийг хэрхэх вэ" гэсэн асуултыг хууль батлагчдаас асуумаар санагдсан юм.
С.Туул