Нью-Йоркийн хамгийн алдартай барилгын нэг 102 давхар Эмпайр Стейд Билдинг тэнгэр багнанадсан цамхгийг барьж эхэлэсний 80 жилийн ой энэ оны гуравдугаар сарын 17-нд болов.
Эмпайр Стейт Билдингийг /Empire State Building/ 1930 оны гуравдугаар сарын 17-нд барьж эхэлжээ. Тус цамхгийг Америкийн Нью-Йорк муж улсыг хүндэтгэн ийнхүү нэрлэсэн байна. Энэ муж улсыг бас “Эзэнт улсын муж улс” /Empire State/ гэж нэрлэдэг.
Барилгын зургийг архитектурын “Шрив, Лэм, Хармон” компани хийжээ. Тэнгэр баганадсан цамхгийг бүтээгчид түүний зураг төслийг ар-деко маягаар гүйцэтгэжээ. Орчин үеийн тэнгэр баганадсан барилгуудыг бодвол цамхгийн нүүрэн талыг сонгодог хэлбэрээр хийсэн байна. Саарал чулуун нүүрэн талын чимэглэлд орсон цорын ганц зүйл нь босоо байрлалтай, зэвэрдэггүй гангаар хийсэн зурвасууд юм. Доторх амралт, хүлээлгийн танхим /холл/ уртаашаа 30 метр, өндрөөшөө гурван давхарын хиртэй бөгөөд түүнийг ертөнцийн долоон гайхамшгийг дүрсэлсэн таазны чимэглэлт хөргөөр чимжээ. Тэдгээр дээр Эмпайр Стейт Билдинг цамхгийг найм дахь гайхамшиг болгон нэмсэн байна.
Тэнгэр баганадсан барилгыг дээд зэргийн хурдан хугацаанд буюу 410 хоногийн дотор барьж дуусчээ. Долоо хоногт дунджаар 4-5 давхар барьж байв. Шинэ барилга заримдаа 10 хоногт 14 давхраар нэмэгдэж байсан байна. Гадна ханыг барихад 56662 шоо метр шохойн чулуу, боржин зарцуулжээ. Барилгачид нийтдээ 60 мянган тонн ган хийц, 10 сая ширхэг тоосго, 700 км кабель утас хэрэглэжээ. Тус барилга 6500 цонхтой. Түүнийг үндсэн ачааллыг даацын хананууд биш харин ган сараалж үүрч байхаар зохион бүтээсэн байна. Ган сараалжыг маш бөх “хоёр давхар” сууринд суурилуулжээ. Шинэ арга технологи хэрэглэсний үр дүнд барилгын жин үлэмж багасаж, 365 мянган тонн болсон байна.
Өндөр барилгыг барьж дуусахад түүний өндөр 381 метр байжээ. /1952 онд Эмпайр Стейт Билдингийн дээвэр дээр телевизийн антенн суурилуулсны дараа түүний өндөр 443 метр хүрсэн байна/.
Тэнгэр баганадсан барилгын албан ёсны нээлт 1931 оны тавдугаар сарын 1-нд болжээ. Эмпайр Стейт Билдингийг тэр үеийн Америкийн Ерөнхийлөгч Герберт Гувер нээсэн байна. Тэрбээр Вашингтон хотоос тогны залгуур залгаснаар тэр үедээ дэлхий дээр хамгийн өндөр, хүний гараар бүтсэн байгууламжийн гэрлийг асаасан байна.
Эмпайр Стейт Билдинг 40 гаруй жилийн турш дэлхий дээрх хамгийн өндөр барилга байв. 1972 онд Дэлхийн худалдааны төвийн “ихэр” цамхгийг барьсны дараа л энэ цолоо алдсан байна. 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист ажиллагааны үеэр “ихэр” цамхаг эмгэнэлтэйгээр сүйрсний дараа Эмпайр Стейте Билдинг Нью-Йоркийн хамгийн өндөр барилгын статустай болсон боловч дэлхийн тэнгэр баганадсан барилгуудыг тэргүүлж чадахгүй болсон билээ.
Эмпайр Стейте Билдинг нь Манхеттен арлын 5 дугаар өргөн чөлөө, 34 дүгээр гудамжны уулзвар дээр нэг орчим га газар эзлэн оршино. Тус барилгад 640 компанийн ажлын төв байр байрлаж, тэдгээрт 50 мянга орчим хүн ажилладаг байна.
Энэхүү тэнгэр баганадсан барилга Манхеттений болон Нью-Йоркийн цуутай газар юм. Алдарт цамхгийг өдөр бүр олон мянган жуулчин үздэг байна. Жуулчид хурдны цахилгаан шатаар нэг минутын дотор 86 дугаар давхарт гарч, харуулын талбайгаас Нью-Йорк хотын байдал, гудамж, талбайнууд, цэцэрлэгт хүрээлэн, гүүрнүүд, тэр ч байтугай тэнгисээр явж буй хөлөг онгоцуудыг харж болно. 102 дураар давхарт дугуй шилэн бөмбөлөг бий. 381 метрийн өндрөөс таван муж улсын нутаг дэвсгэр харагддаг ажээ.
Тэнгэр баганадсан барилга өөрөө төдийгүй гэрэлтүүлгийн хосгүй чимэглэлээрээ Нью-Йорк хотод цуутай. Эмпайр Стейт Билдингийг янз бүрийн баяраар өөр өөр өнгийн гэрлээр гэрэлтүүлдэг уламжлал тогтоод удаж байна. Тухайлбал, АНУ-ын тусгаар тогтнолын өдөр цамхаг хөх-улаан-цагаан, Гэгээн Патрикийн өдөр ногоон, Колумбын өдөр ногоон-цагаан-улаан өнгөтэй болдог байна. Үүний тулд дээд талын 30 давхрыг гэрэлтүүлэгч 200 толины хуванцар нүүрэвчийг сольдог байна.
Барилгын дээвэр дээр теле-радиогийн цамхаг байрлуулаагүй байхад түүний дээд хэсгийг хотын баярын гэрэлтүүлгэнд ашиглаад зогсохгүй байхаар төлөвлөж байжээ. Архитекторчид дээврийг зорчигчдын дирижаблийн /агаарын хөнгөн хийт онгоц/ зогсоол болгон ашиглаж болохуйцаар зохион бүтээсэн байна. Дирижабль нь өнгөрсөн зууны 30-аад онд нэлээд дэлгэрсэн тээврийн хэрэгсэл болж байсан бөгөөд тийм ч найдвартай биш суудлын нисэх онгоцтой амжилттай өрсөлдөж байсан билээ. 102 дугаар давхрыг диржабль дээр өгсөн гарах шат бүхий диржаблийн зогсоол талбай болгон зассан байв. Зорчигчид 86 дугаар давхарт бүртгүүлээд тэндээсээ тусгай цахилгаан шатаар 102 дугаар давхар хүрэх ёстой. Гэвч үнэндээ Эмпайр Стейт Билдингийн дээвэр дээр нэг ч дирижабль буугаагүй юм. Агаарын хөлөг буулгаж хөөргөх талбай болгон ашиглах санаа аюулгүй байдлыг найдвартай хангахааргүй байжээ. 381 метр өндөр барилгын дээрх агаарын урсгал маш хүчтэй, тогтворгүй байдаг учир дирижабль буухад маш хэцүү. Тэгээд ч удалгүй дирижаблийг тээврийн хэрэгсэл болгон ашиглахаа больсон билээ.
Эмпайр Стейт Билдинг кинонд авахуулсан зургийнхаа тоогоор гол гол кино ододтой өрсөлдөхөөр ажээ. Анх 1933 онд “Кинг-Конг” киноны зураг авалтад оржээ. Аварга том горилл сармагчин Америкийн агаарын цэргийн хүчний сөнөөгч нисэх онгоцуудтай тулалддаг киноны төгсгөлийн хэсэг энэхүү тэнгэр баганадсан барилгын дээвэр дээр болдог билээ. Одоо Эмпайр Стейте Билдингийн зураг бүхий киноны тоо 91 хүрсэн байна.
Энэ бүхнээс гадна Эмпайр Стейт Билдинг бол бас хамгийн ер бусын уралдааны нэг болдог газар юм. Жил бүрийн хоёрдугаар сарын эхээр энд тус цамхгийн шатаар өгсөн гүйх тэмцээн зохиодог байна. Тамирчид 1-86 дугаар давхрын шатны 1576 гишгүүрийг хэдхэн минутад туулдаг. 2003 онд Пол Крейк 9 минут 33 секунд гүйж дээд амжилт тогтоосныг одоо хүртэл эвдээгүй байна.
Эмпайр Стейт Билдинг бараг 80 жилийн түүхэндээ маш олон удаагийн будлианыг туулж өнгөрүүлжээ. 1945 оны долдугаар сарын 28-нд АНУ-ын Агаарын цэргийн хүчний бөмбөгдөгч нисэх онгоц өтгөн мананд төөрч, барилгын 79, 80 дугаар давхрын хоорондын зайг мөргөсөн байна. Онгоцны нэг хөдөлгүүр цамхгийг нэвт цохиж гараад хажуугийн байшингийн дээвэр дээр унасан бол нөгөө нь цахилгаан шатны хонгил руу унажээ. Онгоц мөргөсний уршгаар гарсан түймрийг 40 минутын дараа унтраасан байна. Энэ будлианы үеэр 14 хүн амь үрэгджээ. Цахилгаан шатны механикч Бетти Лу Оливер 75 дугаар давхраас унаад амьд гарсан байна. Энэ амжилт Гиннесийн номонд оржээ.
Үүнээс хойш түймэр ч гарч байжээ. Тухайлбал, 1988 онд 86 дугаар давхарт түймэр гарч, цамхгийн орой хүрсэн байна. Тэгэхэд аз болж хүмүүс хэлмэгдээгүй ажээ. 1990 онд дахин түймэр гарч 38 хүн амь үрэгдсэн байна.
1997 оны хоёрдугаар сард 69 настай палестин али Хассан Абу Камаль харуулын талбайд гараад гар буугаар ирсэн жуулчид руу гал нээжээ. Тэр нэг хүний амь хөнөөж, зургаан хүн шархдуулаад дараа нь өөрийгээ бууджээ. Хоёр хоногийн дараа талбайг дахин нээхдээ үзэгчдийг тусгай багажаар тэмтрэн шалгадаг болсон байна.
Эмпайр Стейт Билдинг баригдсан цагаасаа эхлэн амиа хорлохыг хүсэгчдийн анхаарлыг татах болжээ. Барилгыг ашиглах хугацаанд энд 30 гаруй хүн амиа хорлосон байна. Амиа хорлосон анхны тохиолдол барилгын ажил дуусмагц гарсан юм. Тэгэхэд ажлаасаа халагдсан ажилчин амиа хорложээ. Үүний улмаас 1947 онд харуулын талбайг тойруулан хашаа барьсан байна. Учир нь эхний тохиолдлоос хойш гуравхан долоо хоногт амиа хорлох гэсэн таван удаагийн оролдлого гарчээ. Энд хачирхалтай явдал ч тохиолдож байв. 1979 онд гоо бүсгүй Элвита Адамс амиа хорлохоор шийдэж 86 дугаар давхраас үсэрчээ. Гэтэл хүчтэй салхи түүнийг 85 дугаар давхар дээр хийсгэн унагаж, тэр дунд чөмгөө хугалах төдийхнээр өнгөрчээ.
Д.Жаргал