gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Титэм зүүгээгүй хаан буюу Кристиан Диорын загварын эзэнт улс

Дэлхийд
2010-03-24
0
Twitter logo

Кристиан Диор бол бүх загвараа нэг брэнд нэрээр гаргасан анхны загвар зохион бүтээгч юм. Үүгээрээ тэр загварын ертөнцийн эзэнт гүрнээ байгуулжээ. 20 дугаар зууны загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий загвар зохион бүтээгч Кристиан Диорын 105 насны ойг нэгдүгээр сарын 21-нд тэмдэглэсэн билээ.

Диор дайны дараах загварын ертөнцөд эмэгтэйлэг байдлыг эргүүлэн авчирсан нь түүний гол гавьяа юм.

“Би сайхан хувцаслах сэтгэл ханамжийг бүсгүйчүүдэд эргүүлэн өгсөн” гэж тэрбээр хэлсэн байна.

Бүтэлгүйтсэн уран зураач
Кристиан Диор Нормандын эрэгт оршдог Гранвил хэмээх жижиг хотын химийн бордооны баян худалдаачны гэрт төржээ. Ирээдүйн загвар зохион бүтээгч хүүхэд насаа эгч нарынхаа хүүхэлдэйнд хувцас өмсгөн тоглож өнгөрөөсөн байна. Ээж нь түүний дотны найз, гол зөвлөгч нь байв. Эх нь түүнээс Диор гэдэг нэрээр загварын бизнест оролцохгүй гэдэг амлалтыг авч байжээ. Кристиан Диор Парист ирээд ихэнх цагаа музей болон уран зургийн хичээлд суун өнгөрүүлдэг байв. 1928 онд өөрийн гэсэн уран зургийн урлан нээх боломж гарчээ. Тэрбээр урландаа Дерен, Матисс, Пикассо нарын бүтээлүүдийг тавиж байв. Гэвч Диорын урлангийн гол санхүүжүүлэгч аавынх нь пүүс дампуурснаар уран зураач болох мөрөөдөл нь замхарчээ. Долоон жил хагас ядуу гуйлгачин амьдарсан Диор бүгдийг шинээр эхэлж, найз нарынхаа зөвлөснөөр Францын загварын сэтгүүлийн хувцасны загварыг бэлдэж эхэлсэн байна. Удалгүй загвар зохион бүтээгч Робер Пикийн анхаарлыг татаж, түүнийг туслахаар ажиллах болжээ.

Шинэ үзэл бодол
Дэлхийн хоёрдугаар дайны дараа хувь заяанаасаа гайхамшигтай боломжийг хүлээн авчээ. Хөвөнгийн хаан гэж нэрлэгддэг Марсель Буссакийн эзэмшиж байсан хувцасны “Philippe et Gaston”пүүсийг дахин сэргээн байгуулахыг Диорт түүний багын найз санал болгосон байна. Диорын бүтээсэн шинэ тансаг хөвсгөр банзал нь Марсель Буссакийн анхаарлыг шууд татжээ. Диорт загварын шинэ газар нээхийг Марсель зөвшөөрөөд зогсохгүй түүнд 60 сая франкийн төсөв баталж өгөв. Диорын загварын даруухан урлан Монтений өргөн чөлөөнд байрладаг бөгөөд тэрбээр өөрийн дуртай өнгө болох цагаан саарал өнгөөр урлангийн байшингаа буджээ.

90 загвартай цуглуулга нь хамгийн богино хугацаанд бэлэн болж, 1947 онд хувцасны анхны загвараа танилцуулсан нь загварын түүхэнд шуугиан тарьсан том үйл явдал болсон байна.

Анхныхаа загварын цуглуулгыг “Королла” буюу цэцгийн дэлбээ хэмээн нэрлэжээ. Загварын сэтгүүлийн судлаачид энэ цуглуулгыг нь цоо шинэ үзэл бодол гэж тодорхойлсон байна. Түүний зохиосон, 9-72 метр даавуу чимэглэлд нь орсон даашинзууд 4-30 кг жинтэй болсныг хэтэрхий их үрэлгэн хандсан гэсэн шүүмжлэлийг Диорын мэргэжил нэгт нөхөд нь хийжээ. Харин түүний цуглуулгыг дайнд ядарч, цөхөрсөн бүсгүйчүүд ихэд таашаасан байна. Бүсгүйчүүдийг сайхан харагдуулаад зогсохгүй аз жаргалтай байлгахын тулд эдгээр загвараа зохиосон хэмээн Диор өөрийн амжилтыг тайлбарлажээ.

Бүсгүйчүүдийн хайрыг татагч
Дайнд нэрвэгдсэн Парис хотыг загварын ертөнцөд эргүүлэн авчирч чадсан түүний нэр хүнд дэлхий даяар маш хурдан түгжээ. 1940-өөд онд секс бэлгэ тэмдэг гэгдэж байсан Америкийн кино жүжигчин Рита Хейворт “Жильда” хэмээх шинэ кинондоо Диорын шөнийн даашинзыг сонгосон бол дэлхийн цуутай балетчин Марго Фонтейн маш ганган костюм захиалж байв.

Удалгүй дэлхийн бүх эмэгтэйчүүдийн хувцасны загвар өөрчлөгдөж, бэлхүүсийг 50 см хүртэл нарийхан болгодог бэлхүүсэвч, өргөн банзал, хөхийг том харагдуулдаг даруулга моодонд орсон байна. Диорын чамин тансаг байдлаас олон төрлийн нэрийн бараатай Англи хүртэл татгалзаж чадаагүй байна. V Георг хаан залуу гүнж Элизабет, Маргарет хоёртоо Кристиан Диорын “New look” загварын хувцсыг өмсөхийг хориглож байсан боловч Британийн хатан хааны гэр бүлд зориулсан хувцасны цуглуулгын үзүүлбэрийг зохион байгуулахыг Диороос хүсч байв.

Загварын бизнест анх удаа эрхэмжийг ашигласан хүн бол Диор юм. 1948 онд дэлхий нийтээр тарсан бүх загвараа эрхэмжүүлжээ. Түүний Диор гэсэн тэмдгийг хувцсан дээр төдийгүй гоо сайхны бүтээгдэхүүн дээр тавих болов.

Тэрбээр тансаг үнэрт онцгой ач холбогдол өгдөг байв. “Үнэртэн бол эмэгтэйчүүдийн хувийн онцлогийг тодотгодог” гэж Диор хэлжээ.

Хааны угсаа залгамжлагч
Диорын загварын урланд 1950-иад оны хамгийн авьяаслаг загвар зохион бүтээгчид хүрэлцэн ирэв. Домогт загвар зохион бүтээгчийн туслахаар Пьер Карден, Ив Сен-Лоран нар ажиллаж байлаа. Ямар ч зургийн техник болон загвар эсгэх авьяасгүй Пьер Карден, Ив Сен-Лоран нар 1955 онд Диорын загварын урланд ажиллахаар иржээ. Гэвч тэд хоёр жилийн дараа гэхэд анхныхаа цуглуулгыг гаргаж чадсан байна. Диор Ивийн амжилтын баярыг хуваалцаж чадаагүй ажээ. Үзүүлбэр эхлэхийн өмнө тэрбээр жингээ хасахаар Италийн хойд хэсэгт байдаг сувиллын газар руу нисчээ. Хэд хоногийн дараа загасны ясанд хахсаны улмаас зүрхний дутагдалд орон нас баржээ. Марсель Буссак Диорын цогцсыг Парист авчрахын тулд хувийн онгоцоо Итали руу явуулсан байна. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр олон сая хүн Парист хүрэлцэн иржээ.

Амьдрах хэв маяг, соёлын нарийн мэдрэмж зэргийг багтаасан Парисын илэрхийлэл нь Диор гэдэг хүний нэртэй холбоотой гэж Кристиан Диорын тухай нэгэн өгүүлэлд бичжээ.

Д.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан