Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нар өнөөдөр “Аса” циркт болсон “Монгол эгшиглэн” хамтлагийн “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” тоглолтыг үзэж сонирхлоо.
Тус тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж буй бөгөөд 200 гаруй авъяаслаг хүүхдүүд оролцож монгол ардын дуу бүжгийн дээжээс сонирхууллаа.
Энэхүү тоглолт нь монгол соёл, ардын урлаг, ёс заншлаа залуу үедээ өвлүүлэн таниулж дэлхийн боловсролтой үндэсний уламжлалаа эрхэмлэсэн шинэ цагийн иргэдийг хүмүүжүүлэн бэлтгэх зорилготой хэмээн зохион байгуулагчид нь онцолж байлаа.
Тус тоглолтыг Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн тэргүүлдэг “Болор” сангийн ивээл дэх Хүүхэд асрах төвийн 60 гаруй хүүхэд үзэж сонирхсон юм. Тоглолтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авъяаслаг багачуудад хандаж хэлэхдээ, “Та бүхний тоглолт маш их таалагдлаа. Ийм багаасаа Монгол үндэсний дуу хуураа сурч, эх орныхоо өв уламжлалыг гайхалтай эзэмшиж бусад хүүхдүүддээ үлгэр дууриал үзүүлсэн Та нараараа бахархаж байна, улам их амжилтанд хүрч ардын урлагаа хайрлаж яваарай” хэмээсэн юм.
Мөн тоглолтонд оролцсон “Монгол эгшиглэн” хамтлагийн хүүхдүүд багш нарынхаа хамтаар Цагаан сарын Шинийн хоёронд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхан золгохоор боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээлэв.