gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бар жилийн өнгө бахархал төрүүлж байна

Нийгэм
2010-02-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-02-12
Бар жилийн өнгө бахархал төрүүлж байна

Арван хоёр жилийн амьтад дотор хамгийн хүчтэй нь бар байж таараа. Хөөрхий тэмээ багтах гэж санаархаад хэнэггүйгээсээ болоод чадаагүй юм гэдэг Хэдий домог гэж бодох боловч өнөөдрийн манайхны суудал булаацалддагтай адилаар төсөөлөн бодож болохоор.

Хэвлээр явагч, мэрэгч гээд амьтдын төлөөлөл бүрээс орсон юм шиг. Үнэг яасан их адтай өрсөлдөө бол гэж бодохоос инээд хүрнэ. Чоно арван хоёр жилд орох гэж яасан их хэл ам болоо бол. Хэрвээ өнөөдөр чоно жил гэж байсан бол манай зурхайчид чоно жилийн хийморь сайн гээд ярьж гарах байсан байхдаа.

Бар гэдэг хэдий догшин ширүүн махчин амьтан гэгдэх боловч хүнд ихээхэн талтай гэх юм билээ. 2010 онд төмөр барс жил тохиож байна. Монголчуудын нүүдэлчний уламжлалт цаг тооллоо арван хоёр жилийнхээ амьтдаар төлөөлүүлдэг нь ихээхэн учиртай. Бар жилийн, бар сарийн, бар өдрийн, бар цагт төрсөн хүн аз хийморьтой гэх нь бий.

Монгол гэрийнхээ доторх эргэн тойрныг арван хоёр жилийнхээ амьтдаар төлөөлүүлээд заачихсан байх нь бий. Хуучны лам нар гэрийнхээ баруун хойд талд бурхнаа залдаг нь учиртай. Гэрийн баруун хойд зүгийг бар зүг гэж үздэг. Тиймээс догшин амьтнаар шүтээнээ хамгаалуулж байгаа учир нь тэр гэдэг. Гэрийн үүд хавилцаа гахай, нохой таарч байгаа нь үүдээ мануулж байгаагийн шинж гэж үздэг. Монголчууд бид өнөөдрийг хүртэл өөрсдийгөө тэдэн оных гэж хэлэхээсээ илүү бартай, луутай гэж төрсөн жилээ нэрлэдэг нь уламжлалаа хадгалж яваагийн илрэл. Бидний өвгөд дээдэс өөрсдийн төрсөн жил, насаа төдийлөн үнэнээр нь дэлгээд байдаггүй байсан гэдэг.

Тухайн жил төрсөн хүн тэр амьтныхаа араншинтай адилхан байдаг гэж үзэх нь ч бий. Зурхайн ухаанаар жилийнхээ өнгийг тогтоогоод ирсэн уламжлалтай. Зурхай гэдэг нь шашнаасаа тусгай шинжлэх ухаан юм. Сүүлийн үед лам болгон зурхайч болоод хувирчихсан. Ирж байгаа бар жилийн өнгийг үхэр хөтөлсөн хүүхдээр шинжсэнийг сонсоход тариа ногоо сайн ургана, хүүхдэд жаахан нигуртай гэж зурхайч лам Санждорж айддаж түүнийг нь зурхайн холбооны тэргүүн Намсрай, алганы хээ судлаач Бор нар эсэргүүцэн мэтгэлцэж байхыг харлаа. Жил жилийн цагаан сар болоход зурхайчид маргалдах болсон нь иргэдийн итгэлийг алдуулахад хүрсэн.

Ирж байгаа бар жил ямар байхыг тухайн хүний төрсөн жил хийгээд жилийн мах бодийн шинжээр нь тодорхойлдог аж. 2010 он модон мах бодийн циклийн эхэн үе гэнэ. Тиймээс ирж байгаа жил модон махбодитой буюу азын элемент нь мод тохиож байгаа хүмүүст маш сайн гэжээ. Тэгэхдээ бусад нь би энэ жил муу байх нь гэж бодож болохгүй. Аливаа хүнд өөрийн гэсэн төөрөг зураг гэж байдаг гэдэг. Хүн болгон зурхайн зурлагдаа өөрийгөө даатгаад орхичих юм бол юу болох билээ. Аливаа хүнд өөрийн гэсэн үзэл бодол гэж" бий. Бие хүн болж төлөвшсөнийх шүтэх, эс шүтэх нь өөрийн хэрэг. Тиймээс өөртөө хичээнгүйлэн хандаж амьдралаа зөв зохицуулж явах ёстойгоос биш зурхайчийн зурлагаар амьдрана гэвэл өрөөсгөл болно биз ээ. Хэрэв та бар жилд төрсөн бол 2010 он хоёр бар давхацсан жил болох гэнэ. Хэрвээ модон махбодитой бол сайн гэж зурхайч айлджээ. Хүн гэдэг амьтан хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн сэтгэлийн дэмээр амьдардаг.

Энэ жилийн миний зурлага муу байна гэж ойлгон сэтгэлээр унаж болохгүй гэдгийг манай шинэ үеийн төлөгч нар ер тайлбарлахгүй юм. Хэн дуртай нь цаг тооны бичиг хэвлүүлж цагаан сарынхаа хоног цагийг зөрүүлж бизнес хийгээд баймааргүйсэн. Эзэн Чингисийн үр сад өөдрөг хийморьтой Монголчууд бар жилд бахархалтай сайхан амьдрана гэж тэмүүлж явах ёстойгоос биш хэн нэгний шившсэн шооны нүхэнд итгэж амьдрах цаг биш гэдгийг ухаант Монгол түмэн ухамсарлах ёстой бус уу. Ирж буй бар жилд сайхан зун болоод зогсохгүй, Монголын үр сад маш олон болох төлөвтэй. Мал нь хорогдсон ч чанар нь сайжрах гэнэ. Айл бүрийн эдийн авдар аривжиж, хүн бүрийн өмсөх хувцас элбэг байх ба номын мэргэд олон төрөх гэнэ. Улс төрийн байдал төлөвшиж гадаад ертөнцөд Монгол гайхагдана гэж бууж байгаа гэнэ. Бар жилийн өнгө Монголчуудад бахархал авцрах нээ. Ашдын бэлгээс амны бэлэг гэдэг дээ.

Н.Лхагвасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан