-Нийт 50 гаруй өргөдөл, гомдол ирсэн байна-
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн шалгалт өнгөрсөн сарын 6-9-ний хооронд болсон. Энэ жил улсын хэмжээнд 43 мянган сурагч шалгалт өгснөөс 30 гаруй мянган хүүхэд шалгалтаа амжилтай өгсөн байна. Үүнээс арав гаруй мянган хүүхэд хувийн их дээд сургуулиудад орно. Мөн элсэлтийн шалгалтыг тойрсон санал гомдол Боловсролын үнэлгээний төвд одоог хүртэл эцэг, эх болон сурагчдын зүгээс ирсээр байна. Нийт 50 гаруй гомдол, өргөдөл ирснээс, шалгалтын материалыг буруу зассан, танил талтай нэг нь арын хаалгаар сайн үнэлгээ авсан гэсэн өргөдөл ихэнх хувийг эзэлж байна.
Харин хөдөө орон нутагт элсэлтийн шалгалт хэрхэн явагдсан болоод санал гомдол одоогоор ирээгүй байгааг холбогдох газрын мэргэжилтнүүд хэлж байсан юм. Мөн интернэтээр бүртгүүлэхдээ өөрийн цээж зургаа оруулаагүйгээс 20 гаруй хүүхэд ирэх жилийн ерөнхий боловсролын ерөнхий шалгалтыг хүлээхээс өөр аргагүйд хүрчээ. Зарим газруудад шалгалтын өмнө түлхүүр задарсан асуудал гарсан талаар ярих хүн олон байлаа. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Г.Билэгсайханаас тодруулахад "Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн шалгалт, ямар нэгэн будлиан асуудалгүй ёс журмын дагуу болсон. Одоогоор 50 гаруй гомдол өргөдөл ирсэн байгаа. Шалгалтынхаа материалыг дахин үзэх гэсэн сурагч олон байна. Тэдний гаргасан хүсэлтийн дагуу шалгалтын материалыг үзүүлсэн. Харин шалгалтын өмнө түлхүүр нь задарсан асуудал огт гараагүй. Хэрэв тийм санал гомдол байвал Боловсролын үнэлгээний төвд хандах хэрэгтэй" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Элсэлтийн шалгалтын явцад гомдолтой байгаа нэгэн сурагч манай сонинд хандсан юм. Түүнийг Э.Мөнхбаяр гэдэг. Шалгалтын комиссынхон түүний материалыг буруу зассан гэнэ. Юу болсон талаар .Э.Мөнхбаяраас лавлахад "Шалгалтын материал зассан мэргэжилтнүүдийн хайнга байдлаас болж миний дүн буруу тавигдсан. Энэ тухай шалгалтын комисст хэлж дүнгээ үнэн зөвөөр нь тавиулсан. Шалгалт засч байгаа мэргэжилтнүүдийн гаргасан алдаанаас болж бидний амьдрал шийдэгдэж байгааг ойлгохгүй байгаад харамсаж байна. Танил талтай нэг нь арын хаалгаар дүнгээ засуулаад байгааг ярих хүмүүс олон байдаг юм билээ. Дүн засч байгааг нүдээрээ хараагүй ч, шалгалтад ороод тааруу хийсэн хүүхэд дүнгээ сонсоход надаас өндөр оноо авсан тохиолдол байсан" хэмээн ярьлаа.
Мөн Төв аймгийн сургуульд хүүхэд нь ерөнхий шалгалт өгсөн Г.Жаргалаас энэ талаар тодруулахад "Манай хүүхэд шалгалтаа сайн өгсөн юм. Гэтэл дүн нь муу тавигдсан байна. Энэ асуудлаар холбогдох газруудад хэлж шалгалтын материалыг үзэх гэсэн чинь одоогоор үзүүлэх боломжгүй байна гэсэн хариулт өгсөн. Хөдөө орон нутагт иргэдийн санал гомдлыг хүлээн авах газар байхгүй болохоор шалгалтын комиссынхон танил талынхаа хүүхдүүдэд өндөр оноо өгөх явдал ч гарч байна. Энэ тэлаар холбогдох газрын мэргэжилтнүүдэд хэлэх гэсэн санал гомдлыг өнгөрсөн сарын 30 хүртэл хүлээж авсан гэж байна. Одоо өргөдөл хүлээж авахгүй гэсэн" гэлээ. Ийнхүү их, дээд сургуулиудад элсэн орж буй хүүхдүүдийн дүнг буруу зассан явдал цөөнгүй гарчээ. Шалгалтын материал засч буй мэргэжилтнүүдийн ажилдаа хайнга хандаж байгаагаас болж их, дээд сургуульд орох хүсэлтэй хүүхдүүд өөрийн сонгосон хүсч байсан мэргэжилээрээ сурч чадахгүйд хүрч байна гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр энэ жилийн улсийн шалгалт ёс журмын дагуу явагдаагүйг дээрх баримтууд гэрчилж байгаа хэрэг.
Э.Хүрэлбаатар