Төрийн шагналт хөгжмийн зохиолч Р.Жанцанноровын зохиосон ая эгшгийг
сонсоогүй хүн гэж бараг үгүй. Сэтгэлээс нь урсан гарах гайхамшигт
аялгуунууд өөрийг нь хөгөлдөг шигээ бусдыг ч хөглөж ирлэсээр явна.
Алдарт хөгжмийн зохиолч маань хөгжимтэй холбогдосноосоо хойш
Монголынхоо ард түмэнд 500 гаруй гайхамшигт уран бүтээлээрээ бэлэг
барьсан аж. Энэ тоог сонсоод түүний толгойд цаг минут тутам хөгжим
эгшиглэж явжээ гэж бодогдоход хүрснийг ч нуух юун. Өнгөрсөн баасан
гаригт ДБЭТ-т Япон, Монголын бүжигчдийн тоглолтыг найруулж байхад нь
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Р.Жанцанноров гуайтай уулзаж, яриа
өрнүүлсэн юм.
-Таныг Японы бүжигчин Азума Кайхо манай бүжигчдийн хамт хийх тоглолтыг найруулж байгаа гэж сонслоо. Хоёр өөр ёс заншилтай, хоёр өөр орны уран бүтээлчдын тоглолтыг нэгтгэн найруулахад ямар ялгаа ажиглагдаж байна вэ?
-Манайд баяд, хотон биелгээ гэх мэт олон төрлийн уламжлалт бүжиг байдагтай адил Японы уламжлалт бүжиг мөн олон төрөл юм. Биднээс давуу нэг чанар байгаа нь манайхан шиг сонгодог, үндэсний бүжиг гэх мэт олон төрлийг хольж хутгахгүй юм. Манайд сургууль төгссөн хүүхдүүдийн бүжиг хотон биелгээ ч биш, хунт нуур ч биш болчихдог. Харин Японд бол уламжлалт бүжгийнхээ төрлийг сумо бөх шиг дэвжээ дэвжээгээрээ төрөлжин, авч явдаг юм байна. Ер нь үндэсний уламжлалт бүжгээ хадгалъя гэвэл европ маягаар үндэсний бүжиг хийх биш, баядыг нь баяд, хотонг нь хотон хүн бүжиглэх л хэрэгтэй юм байна.
-Японы бүжигчид манай ДБЭТ-т тоглож байгаа нь нутагтаа тайз олддоггүйтэй холбоотой гэх яриа сонсогдсон?
-Японд тайз олддоггүй гэж би сонсоогүй. Энэ Кайхо гэдэг эмэгтэй хоёр настайгаасаа Азума дэвжээгээ уламжилж авсан хүн. Азума бүжгийн урсгалыг тэргүүлдэг. Авсрти, Польш, Герман, Итали гэх мэт олон орноор тоглосон юм билээ.
Манай морин хуур, "Түмэн эх" чуулгынхантай хоёр ч удаа Осака болон Ояата мужид хоёр ч удаа том тоглолт хийсэн. Япон Монголын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр таван жилийн өмнө энэ хүн анхныхаа тоглолтыг хийсэн. Өнгөрсөн жил Их Монгол 800 жилийн ойгоор "Эх газрын ээж" хэмээн Өүлэн эхийн дүрийг бүтээсэн. Энэ бүхэнд Японы засгийн газар мөнгө гаргаж өгдгөөс харахад бадарчин хүн биш байгаа биз дээ.
-Япон, монгол үндэсний бүжигчид хамтдаа бүжиглэнэ гэхээр нэг л санаанд буухгүй юм?
-Энэ бүжигт ертөнц дээр анх удаа хийсэн нэг зүйл байгаа юм. "Сакура, сакура, сакура" гэдэг бүжгэнд япон эмэгтэй кимонотой, балетийн нэг жүжигчин хунт нуурын хувцастай, үндэсний бүжгийн нэг бүжигчин манай үндэсний хувцастайгаар нэг аялгуунд гурван өөр сэтгэлгээний онцлогт тааруулан хослож, бүжиглэсэн.
Эндээс болох ёсгүй байсан юм болдог юм гэдэг шинэ санааг бидэнд өгч байна. "Дөрвөн цагийн тал" дууг япон, монголоор дуулаад хэдэн монгол хүүхдүүдтэй цуг Кайхо гуайн охин япон бүжиг бүжиглэсэн. Бид энэ дуунд бүжиглэж болно гэж бодож байгаагүй шүү дээ.
Япончууд урлагийн салбарт монголчуудаас илүү сэтгэдэг тал байна. Тухайлбал, миний "Симфонетта" бүтээл дээр бүжгэн жүжиг маягийн зүйл хийчихсэн байсан. Гэхдээ миний бүтээлийг таслаж, дундуур нь япон хөгжим оруулсан нь үнэхээр орчин цагийн, үндэсний гэх мэт аль ч талыг харж болох их сонин содон бүтээл болсон байна лээ. Ийм зүйлийг бид ардын дуу бүжгийн чуулгадаа нэвтрүүлж чадаагүй. Манай ардын дуу бүжгийн чуулга одоо хүртэл морьтойгоо л давхиад байгаа шүү дээ.
-Гэхдээ манай бүжигчид харьцангуй өндөр үнэлгээтэй байдаг шүү дээ?
-Манай бүжигчдэд ямар ч асуудал байхгүй сайн. Хамгийн гол нь хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч гэх мэт уран сайхныг удирдаж яваа хүмүүс шинэ сэтгэлгээгээр урлагаа шинэчлэх хэрэгтэй болсон байна. Бүжигчид бол яах вэ удирдагч нар нь тийшээ үсэр гэхэд үсрэх ёстой хүмүүс. Харин удирдах боловсон хүчнүүд маш хурдан хоёр гурван толгой дээшээ явахгүй бол бүх юмнаас хоцрох гээд байна.
-Сүүлийн үед таны хийж байгаа шинэ уран бүтээлийг сонирхвол?
-Энэ жил улсын баярын төрийн концертыг намайг найруулж, шинэчил гэсэн. Сүүлийн хоёр гурван жилийн концертууд хяналтанд орохдоо "Хуучин арга барилаар, социализмын үеийн концерт хийлээ" гэж шүүмжлүүлсэн юм гэнэ. Хуучин арга барил гээд байгаа зүйлийг уран бүтээлчид бий болгосон юм биш шүү дээ. Би 1979 оноос хойш Монголын урлагийн салбарын асуудал шийдвэрлэх хэсэгт явлаа. Тэр үед бидний концертыг дарга нар ирж үзээд, нэг нь уртын дуу, нөгөө нь балет, бас нэг нь орос дуу оруулах гэх мэтээр өөрчилж, нэг хэв маягтай болгосон.
-Тэгвэл энэ жилийн улсын баярын концертыг та яаж шинэчлэх гэж байна вэ?
- Одоо шинэчлэе гэвэл миний хийх гэж байгаа зүйлийг зөвшөөр, зөвшөөрөхгүй бол өөрсдөө хариуцаарай гээд хэлбэрийг нь өөрчилсөн хуваарийг аль хэдийн гаргачихсан. Анх удаа дуулаачийн зөвлөх гэж АЖ Уртнасанг авсан. Тэгэхээр хэн нэг дуучны хоолой хачин байвал Уртнасантай ярих учраас Уртнасангийн сэтгэл зүрхээр орсон, чанартай болно. Мөн Монголын хөгжмийн зохиолчдын 50, Симфони найрал хөгжим үүссэний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тиймээс байгаа зургаан хөгжмийн зохиолчдын бүтээл дээр тулгуурлан төрийн концертоо хийнэ. Ер нь төрийн концерт хөгжмийн зохиолчдын бүтээлээс бүтдэг. Гэхдээ тайзан дээр гардаггүй. Харин энэ удаа АЖ, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Лувсаншарав, Нацагдорж, Билэгжаргал, Шарав, Соронзонболд, Жанцанноров нар өөрсдөө тайзан дээр гарч, удирддаг нь удирдаж, хөгжимддөг нь хөгжимдөнө.
-Манайхан нэг дууны ая зохиосон хүнийг ч хөгжмийн зохиолч гэж ярьдаг. Үүнийг та юу гэж боддог вэ?
- Ая зохиогчийг яаж нэрлэх нь надад ямар ч хамаагүй. Тэр хүн миний юмыг хийж чадахгүй, би тэр хүний юмыг хийж чадахгүй. Гагцхүү өөрт нь хөгжмийн зохиолч гэж нэрлүүлэх нь тухайн хүндээ л хамаатай болов уу. Ичмээргүй байгаа бол тэр хүнд хэрэгтэй л нэр байх. Оросуудын орчуулсан композитор гэдэг үгийг манайхан сүүлд хөгжмийн зохиолч гэж орчуулсан. Энэ маань хөгжмийн зохион бүтээгч гэсэн нэр томъёо. Хөгжим зохион бүтээх гэдэг бол авъяас ч биш, хөдөлмөр ч биш, харин мэргэжил юм. Өөрөөр хэлбэл, индүү шатахад засчихдаг хүн бол авъяастай. Тэд бол ая зохиогчид. Харин цахилгаан эрчим хүч гэгч ямар зүйлээс бүтэж байгааг мэддэг инженер нь буюу сургуулийг нь төгссөн хүмүүс бол хөгжмийн зохиолчид. Нэг хөгжмийн зохиолч бэлтгэхэд 17 жил зарцуулдаг юм шүү дээ.
-Хөгжмийн зохиолчид бусад хүмүүсийг бодвол маш их мэдрэмжтэй. Таны энэ гайхамшигт хөгжмүүд хаанаас гараад байна вэ?
-Миний оюун санаа болон нийгмийн шаардлагаас л гарч байгаа шүү дээ.
-Тэгвэл бодож байгаад хөгжмөө зохиодог хэрэг үү?
-Тийм. Тухайлбал, морин хуурын чуулга байгуулагдаад, "тоглох хөгжим байхгүй, яах вэ?" гэхэд би чуулгад зориулсан хөгжим бичихээс өөр аргагүй. "Монгол аялгуу", "Цагаан суварга", "Сэтгэлд шингэсэн говь" гэх мэтийг морин хуурын чуулгад шахуулаад бичиж байсан. Түүнийг л та нар алдартай гээд байгаа хэрэг / инээв/. Намайг "Ганган, гоё хөгжим бичиж өгөөч" гэхэд "ганган гоё" гэдэг нь юу юм бол гээд л бодсоор бичнэ.
-Та нэг бүтээлээ хэр их удаж байж гаргадаг вэ?
-Нэг хөгжим дээр гурван жил болж байсан ч удаа бий, гуравхан минут болж байсан ч удаа бий. "Бурхан бумбын орон" дууны шүлгийг уншаад л гурван минутын дотор аяыг нь бичиж байсан.
-Анх дуу хөгжим зохиодог болсноосоо хойш өдийг хүртэл хичнээн бүтээлтэй болсон бол?
-Манай хүүхдүүдийн тоолсноор 500 орчим дуу, хөгжим байна лээ. Яг сайн тооцох арга байхгүй. Тухайлбал, миний бүх киноны хөгжмийн нот байдаггүй. "Мандухай цэцэн хатан", "Гарьд магнай", "Цэц магнай", "Тод магнай", "Гарын таван хуруу" гэх мэт гайгүй дуутай киноны бүх нот байхгүй. Кино үйлдвэр тэр үед мөнгө өгөхдөө баримт болгож авдаг байсан. Тэр үед канон байхгүй байсан болохоор хуулж аваагүй / инээв.Сур/.
-Та гарын шавь хэр ихтэй болж байна вэ?
-Монголд өөрийнхөө дайтай шавь гаргах боломж их муу. Би өөрөө хөгжмийн орон болох Киевт сургууль төгссөн. Намайг тэнд сурч байхад дэлхийн мундаг хөгжмийн зохиолчид ЗХУ-д ирэхэд Москва, Ленинград, Киевд очоод буцдаг байсан. Тийм учраас би дэлхийн хөгжимтэй таван жил нөхөрлөсөн хүн. Одоо хөгжмийн зохиолчиддоо "Ингэж хөгжим зохиодог юм" гэж зааж заачихаад, филармонид очоод хөгжим сонсоё гэхээр нөгөө л зохиолын дуугаа дуулж, симфони оркестр ард нь зогсдог. Ингэхээр тэлэх аргагүй байгаа юм. Орчин цагт СУИС дээр мэдээлэл харьцах суурийг нь сайн тавьж, дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа тоглолт, дуурь гэх мэтийг цаг тухайд нь үзэх боломж бүрдвэл мэргэжлийн хөгжмийн зохиолч бэлдэх боломж бий. Мэдээлэл авах зарчмаа тодорхой болгоод мэдээллээ авч чадвал хөгжинө.
-Сүүлийн үед "Алтан ураг" хамтлаг үндэсний хөгжмийг рок маягтай болгосон нь их гоё болсон байна лээ шүү?
-Тэд тодорхой хэмжээнд мэдээлэлтэй харьцчихсан, их хөөрхөн дуу хийж байгаа юм. Тийм л шинэчлэл хэрэгтэй байна. Тэнд миний шавь нар бий.
-Анх олонд танигдсан анхны бүтээлээ хийсний дараа танд ямар санагдаж байсан бэ?
- Миний гарын шавь Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Чинзориг их гоё дуулдаг байсан юм. Би "Уран гоо" гэж нэг дуу зохиогоод Чинзориг дуулсан. Тэр дууг Банзрагч гуай сонсчихоод "Энэ дууг чинь би дуулъя" гэхээр нь өгсөн. Би тэр үед нь багшийн сургуулийн нэг муу багш. Банзрагч гуай намайг тоохтой манатай л байсан үе шүү дээ. Дараа нь Майн баярын үеэр хүүхдүүдээ Сүхбаатарын талбайд жагсаагаад дууссаны дараа нөгөө "Уран гоо" цагаан хоолойгоор талбай дээр явж байх юм. Тэгэхэд би "Үүнийг чинь би зохиосон шүү дээ" гэж хашгирмаар санагдаад, "Чи үүнийг сонсож байна уу. Би зохиосон" гээд хүмүүст хэлмээр санагдаад байж билээ / инээв.Сур/. Энэ бол анх өөрийнхөө бүтээлийг сонсоод баярлаж, дэлбэрчих шахаж байсан үе. Харин сүүлд ингэж бодогдохоо больсон. Ялангуяа төрийн шагнал авсны дараа миний концерт радиогоор явахад бүр дургүй хүрч байж билээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч гэж зарлуулж байгаа байж тэр дууны дахилтанд буруу нот авсан байна гэх мэтээр бодогдоод, өөрийгөө голсон байдалтай байлаа. Шагнал өндөр хариуцлагыг шаардаж байдаг. Намайг "Өө танд баяр хүргэе. Сайхан хөгжим болсон байна" гэж хүмүүс гар барих нь шагнал болохоос илүү бараг л "Аятайхан байгаарай" гэсэн утгатай санагддаг шүү.
-Мэдээж хүнийг амжилтанд хүрэхэд хүний ар тал, гэр бүл их чухал нөлөөтэй байдаг гэдэг. Харин таныг олон эхнэр сольсон хүн гэлцдэг юм билээ?
-Миний гэр бүл цөмөөрөө л миний төлөө байсан / инээв.Сур/. Намайг ажил хийлгэх, чөлөөтэй бодох бололцоотой байлгахад бүгд үүрэг гүйцэтгэсэн. Тэд байхгүй бол ганц мод гал болдоггүй гэгчээр миний юу ч бүтэхгүй. Ажил, уран бүтээл маань дандаа гэр бүлийнхний уур амьсгалтай холбоотой байдаг юм.
-Олон жил, олон ч гайхамшигт хөгжмийг та Монголын ард түмэнд зохиож өглөө. Цаашид ч олныг бүтээх байх. Одоо өөрийнхөө амьдралыг эргэж хармаар үе танд санагдаж байв уу?
-Эргэж ч хармаар байна, урагшаа ч хармаар байна.Эргэж харахад надад гомдох юм байхгүй. Хоёр зүйл надад их бахархалтай санагддаг юм. Нэг дэх нь би зоригтой риск хийж чаддаг байсан. Хүн ер нь өөрийнхөө чаддаг зүйлд риск хийж сурах ёстой юм шиг байгаа юм. Баримжаа сайн авч, риск хийхгүй л бол амжилтанд хүрдэггүй. "Мандухай цэцэн хатан" киноны хөгжмийг бичихэд хэн ч хэзээ ч бодож байгаагүй зүйлийг сэдэж, үндэсний найрал хөгжим, симфони найрал, морин хуурын чуулга бүгдийг нь хамт тоглуулсан. Зарим нь намайг заваан юм хийлээ гэж байсан ч төрийн шагнал аваад ирсэн. Дэлхий дахинд сонсох хөгжим хийхийн тулд морин хуурын чуулгад зориулсан бүтээл маань хоёрдахь төрийн шагнал аваад ирсэн. Хоёрдахь бахархал маань эцгээсээ сурсан хүний итгэлийг даах чадвар. Хүмүүс надад итгэсэн итгэлийг хэрэгжүүлэх гэж явсаар би өдийг хүрсэн. Энэ маань миний бахархал гэж би ойлгодог.
М.Урнаа