gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Миний цагдаа намайг хамгаална

Нийгэм
2010-03-01
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-03-01
Монголчууд бид Англи, Америк, Япон, Франц зэрэг хөгжингүй зах зээлийн  орнуудын буурал Европ,  хөгшин капиталист нийгэмд хоёр гурван зуун жил ноолуулж, нухлуулсан ард түмнийг бодвол хууль, дүрэм, ёс журам, дэг жаягаа төдийлөн хайхардаггүй, амь зуулга, амьдрал үйлсдээ бас учир дутагдалтай хэрэгжүүлдэг хүмүүс. Тэдгээр орны хүн ардтай жишиж харьцуулах юм бол жаахан нүүдэлчин удмын дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж амьдарч ирсэн урьдын зан араншингаасаа салж хагацаж чадаагүй хэнэггүй нь дэндсэн хүмүүн юм уу даа гэж би хувьдаа бодож явдаг юм.

Тиймээс ч “Монголын хууль гуравхан хоногийн настай”  гэсэн мэргэн гэмээр юм уу яах аргагүй үнэн үг гарсан бололтой. Өдгөө манай улсын хэмжээнд 6000 гаруй цагдаа төрийн нэрийн өмнөөс хүчний байгууллагад ажилладагаас 1300 гаруй нь эх орны нийслэл Улаанбаатар хотод өдөр шөнө, өглөө үдэшгүй, унаа хөсөг, хоол ундаар тааруу, бор зүрхээрээ зүтгэж байна. Төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэдэг, төрийн мөрдэс зүүсэн Монголын  цагдаад  яагаад сайн нэр, сайхан зүс олдохгүй байна вэ? Цагийн цагт л хүн ардын нүдэнд муухай харагдаж, үгийн муугаар хэлүүлж, хараалгаж, зүхүүлж, доромжлуулж, дээрэлхүүлж, буу зэвсэг, бороохой, жад сэлэмтэй байтлаа залууст зодуулж, зүдүүлж, эцэст нь тахир дутуу болж, амь насаа алдах нь цөөнгүй.

Энэ нь  2008 оны долдугаар сарын нэгний дэндүү улс төржиж, улангассан  цуст үйл явдлын үеэр илүү мэдрэгдсэн гэвэл үнэнд нийцнэ. Дэлхий дахины хаа нэгэн өнцөг буланд  ийм үйл явдал болоход тэр орны цагдаа нар  хэнээс ч зөвшөөрөл эрэх юмгүй шууд л  хүчтэй даралттай усан шүршүүрээр бөмбөгдөх юм уу аль эсвэл цахилгаан үүсгэврээр ажилладаг бороохойгоор ташуурдаж, үе үеийн үймээн самууныг цаг алдахгүй, хохирол, сүйтгэл багатай нэн даруй зогсоож амждаг билээ. Гэтэл манай Монголын цагдаа нар тоогоор олон чиг сүр хүч муутай бороохой атгавч илэрхий гэм буруутанг ороолгох эрх дархгүй, чулуу, модоор зэвсэглэсэн залуусын өөдөөс ямарч арга хэмжээ авч чадахгүй, урагшилж, давших ёстой байтлаа ухарч арагшилж  байгаа нь эмгэнэлтэй агаад хөөрхийлөлтэй байсныг цэнхэр дэлгэцээр үзсэн ард түмэн мартаагүй биз ээ. Хүчний байгууллага хүчгүйдсэний яруу тод жишээ энэ байлаа. Цагдаа нар мэдлэг, чадавхи, чадамж, ухаан санаа, сэтгэлгүйдээ, хүч тамиргүйдээ, хулчгар дорой буурайдаа чингэж хүн ардаараа боорлуулж байгаа юм биш ээ?

Гагцхүү тухайн танхай балмад хэрцгий, архичин, согтуу, гэмт этгээдийг хүлээц тэвчээртэй зохицуулах, хууль эрх зүйг сахиулах, чухамдаа бол манай нийгмийн “илүүдэл” хүмүүст  учир ухааныг нь ухамсарлуулах  гэж энэрэнгүй хүнлэг ханддагаас цагдаа нар өөрсдөө хохирч, бага сагаар хэлмэгдэж явдаг болов уу?  Монголын цагдаа нар хууль сахиулж, шударга ёсыг хэрэгжүүлэх ажил үйлсдээ ар гэр бүл , аав. ээж, эхнэр хүүхдээ хүртэл ад үзэгдүүлэх нь энүүхэнд. Монголын  6000 гаруй цагдаа нараас хэд нь өнчин, өрөөсөн үлдэж, хэд нь өвчин хуучтай болж, хэд нь өрөөл татанхай болсныг бид тоолж, тооцдог бил үү? Цагдаа нарыг хүн ардтай “Ёс зүйтэй, , эвсэг найрсаг хандаж харилцана шүү, хүнлэг  хүмүүнлэг байна шүү, хүч хэрэглэж болохгүй, зэр зэвсэг ашиглаж таарахгүй, зодож жанчиж болохгүй” гээд төрөөс бас цагдаа нарыг дарамтлах нь цөөнгүй. Ийм болохоор  хэт даврагсад гэмт этгээдүүд “амаа задгайлж сүүлээ өргөж” муу дээрээ мунхаг зан араншин эсгэж, мунхаг дээрээ зарүүд, гөжүүд авирлана.,

Юун төлөө хүчний байгууллага, төрийн  нэрийн өмнөөс хүн арддаа үйлчилж байгаа юм байна даа гэмт этгээдүүдэд төрийн төмөр нүүрийг хэрэгтэй үед гаргаж байхад юу н хатуудах юм бэ? гэж надад өөрийн эрхгүй санагдана. Миний чихэнд “Та нар яасан ядаргаатай юм бэ?”,  “Би илүү архи, сүү зарж, “ТҮЦ”-нд ажилахгүй бол дамын наймаа гудамжинд эрхлэхгүй бол гэр орон, үр хүүхдээ юугаар яаж тэжээх юм бэ? “Чиний аав, ээж, үр хүүхэд баян цатгалан, сайн сайхан явахыг чинь харъя л даа”, “Хохь чинь шүү новшоо” “Чи юу юм бэ, хулгайч аа” гэж монгол төрийн цагдааг харааж зүхэж байхыг би зөндөө дуулсан.  Гэтэл хаа сайгүй, энд тэнд тасартлаа согтож, шалдан нүцгэн гүйсэн, өөрийн гэх ухаангүй тасарч, унасан, хөлдөж, угаартаж үхсэн, ус, үерт живсэн, гал түймэрт шатсан, айл гэр, орон сууц хулгайлж дээрэм хийсэн, хүн алж, хүрээ талсан,  гээд хамгийн муухай, аюул занал нүүрлэсэн, хүнд хэцүү нөхцөлд зөвхөн цагдаа нар л юуны түрүүнд очно, тусална, дэмжинэ, хэл сураг  ар гэрт нь дуулгана. Нэрт зохиолч Дашзэвэгийн Сэнгээ нэгэн удаа “Далан насанд даруулга хэрэгтэй” гэж уулга алдсан гэдэг, Одоо бол даврагсад, гэмт этгээд, хулгайч дэрэм тонуул эрхлэгсэд нарт төрийн хатуу гар , төрийн даруулга хэрэгтэй болжээ. Тэгэхгүй болбоос “Хэт даврагсад даварсаар даварсаар Дагвын орон дээр завилах нь байна шүү. Эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрийнхээ амь насыг нь егүүтгэсэн, эхнэр, хүүхэд, ээж ааваа зодсон, нүүр царайг нь урсан, нүд шүдийг нь цөм цохисон, гадаа хээр, гудамж талбайд төрсөн үрээ гээж хаясан зэрэг тоолж барамгүй хамгийн бузар, бусармаг хэрэг үйлдсэн хэн бүхэнтэй эрүүлжүүлэхийн болон хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ноцолдоно, зохицуулна, хянана, хамгаална. Ажил үүргийн ийм хэцүү бэрх нөхцөлд ажилладаг цагдаа нараа манайхан дээр доргүй хүндэтгэж үздэггүй нь төрийн эмгэнэл биш гэж үү дээ.  “Миний цагдаа намайг хамгаална” гэж Оросын алдарт яруу найрагч В.Маяковский уулга алдсан байхад Монгол эх оронд минь “Эрийн муу цагдаа, эмийн муу нь сувилагч” гэж төрдөө үнэн зүрх сэтгэлээсээ үйлчилж яваа, ард түмэндээ амар амгаланг хайрлаж яваа төрийн цагдаа нараа адлаж үзэх нь манай цөөхөн монголчууд бидний зөв гэж үү?

...Намайг дуудаж сэрээсэн
Гэгээн өглөө сайн байна уу?
Нарны хооронд ажилласан
Цагдаа ахаа сайн байна уу
Замын голоор алхалсан
Цагдаа ахаа сайн байна уу гэдэг дууны үгээр замын болоод эрүүгийн, хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ах нартайгаа Монголын ард түмэн бид гүн хүндэтгэлтэй харилцаж байвал яасан юм бэ? Цагдаа ах нар бидний эрлэг биш, дайсан биш ээ. Эхлээд цагдаа нараа магтахаа байг гэхэд ад үзэхээ азная. Тэднийг манай нийгмийн эрлэг, дайсан гэсэн буруу үзэл бодлоосоо зуун хувь татгалзъя. Цагдаа нараа шагнаж урамшуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хааяа ч гэсэн бичиж, сурталчилж, тэдэнд урам хайрлаж байвал яасан юм бэ? Төрийн цагдаа нартаа өндөр цалин олгоё. Гар татахгүй шагнаж урамшуулъя. Сайн ч хангамж эдлүүлье. Сайхан ч хувцаслая. Эхнэр хүүхэд, хань ижил, ар гэрийнхнийг нь төрийн хамгаалалтад авахад яагаад болохгүй гэж? Төрийн мөрдэст шинель нөмөрсөн цагдаа нартаа төрийн хайр халамжийг өндөржүүлэхэд юуны буруу байх вэ?                 
          
Ч.Содномдорж

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан