МАХН-ын XXY Их хурал гэж өөр хоорондоо агсан тавилцаж, зад хэрэлдсэн коммунистуудын
цуглааныг дөрвөн өдрийн турш хагас хугасыг нь ч болов харлаа.
Тэгээд ой гутлаа. Ард түмэн идэх хоолгүй гуйланчлалд өвдөг сөхөрч, улс орон бүхэлдээ
авлигад живж, шударга ёс алдагдаж байхад коммунистууд зөвхөн “Манай нам
баларлаа. Сонгуульд ялагдах нь. Сонгуульд ялагдах юм бол бид яана аа” хэмээн
чарлалдаж албан тушаалын дахин хуваарилалтын төлөө заамдалцаж байхыг үзлээ. Уг
нь энэ намыг авлигачидтайгаа хариуцлага тооцож, алдагдаж буй эрх чөлөө, шударга
ёсыг эргүүлэн авчрахад гол анхаарлаа хандуулаасай гэсэн нийгмийн хүлээлт байсан
болохоос МАХН-ыг сонгуульд ялаасай гэж хүсээгүй юм. Тиймээ, тэд ялагдвал шоронд
очих нь үнэн. Ял сонсч, яс цоожинд ганихрахгүйн төлөө тэд С.Баярыг намын
даргаар тавьж орхилоо. Түүнийг МАХН-ын дарга болмогц “Өө хөөрхий, энэ чинь
хуучин ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ю.В. Андроповын хойд дүр байх
шив” гэж улс төр ажиглагчид шуудхан дүгнэлээ. Ингэж сонгуульд ялагдаж шоронд
орохоос айсан коммунистууд Ю.В.Андроповын хойд дүрийг тодруулснаа ухаарав. Тэгээд
бантахдаа “Ард түмэн үүнийг хүсч байна. Нийгэмд хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн
хүнийг олж тавилаа” хэмээн гайхуулах. С.Баярыг дэмжиж саналаа өгсөн МАХН-ын Их
хурлын 337 төлөөлөгч Монголын ард түмний үзэл бодлыг төлөөлөх юм гэнэ. Үгүй шүү.
Гайхалтай нь С.Баяр МАХН-ын намын дарга болмогцоо “Бидэнд 2008 оны сонгуульд
ялалт байгуулах гэсэн ганц зорилго бий. Уг зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө өөрөөс
хамаарах бүхнийг хийнэ гэдгээ XXY Их хурлын төлөөлөгч та бүхэнд андгайлж
байна. Сонгуулийн үр дүн ямар ч гарлаа гэсэн би бүрэн хариуцлагыг нь хүлээхэд
бэлэн байна. Бүрэн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа учраас тэр үүрэг,
хариуцлагатай дүйх эрх мэдлийг минь өгөөч хэмээн намын Их хурлын төлөөлөгчдөөс
хүсч байна” гэлээ. Яасан танил үг вэ. Ингэснээрээ С.Баяр хагас зуун жилийн өмнө
ертөнцийг цусанд умбуулж, Дэлхийн II дайныг өдөөсөн Адольф Гитлер яг ингэж
хэлж асаныг сануулж орхив. “Надад бүх эрх мэдлийг нь өг. Хариуцлагыг нь би хүлээнэ,
андгайлъя” гэсэн аймшигт афоризмаа А.Гитлер хүн төрөлхтний түүхийн нэгээхэн
үеийг цусаар бичиж үлдээснийг бодон бодон хуучирсан ном товхимол эргүүлэхэд хүргэв.
Түүхэндээ цуст яргалал явуулж асан энэ намын шинэхэн дарга ийм аймшигт үгийг
давтаж байгаа нь зүгээр нэг тохиолдол уу, зүрх зүсэм үйл явдлын эхлэл юм болов
уу.
С.Баяр цааш нь хэлэхдээ “Намын XXY Их хурлаас хойш манай гишүүд хэдэн тоонд
хуваагдах ёсгүй гэж бодож байна. Бүлэг дотроо 13, цаана нь үлдсэн 26 гэсэн ийм
хуваагдал байх ёсгүй гэж үзэж байна. Манай нам дотор 2004 оны сонгуулиас хойш
үүссэн жигүүр, хөдөлгөөнүүд XXY Их хурлыг хуралдуулахад гол үүрэг гүйцэтгэсэн
манай намын эрүүл хүчин гэж үзсээр ирсэн, одоо ч тэгж үзэж байгаагаа
илэрхийлж байна. Гэхдээ байнга жигүүрлээд байх нь улс төрийн намд төдийлөн
сайн биш. Хэрвээ тавьсан зорилго биелсэн гэж үзвэл байгуулагдсан шигээ татан
буугдаж болно.” гэлээ. МАХН-ын дотор байгуулагдсан “Уламжлал, шинэчлэл-Ардчилал,
шударга ёс” жигүүр, “Онц их хурлын төлөө”, “Шинэ эргэлт” хөдөлгөөнүүдэд
“С.Баярыг намын дарга болгоно” гэсэн зорилт байгаагүй шиг санагдах юм.
Тэгэхээр С.Баярын хувьд тэд намын дарга бөгөөд Ерөнхий сайдын албан тушаалд хүрэхэд
нь гишгүүр төдий л зүйл байж. “Одоо би нэгэнт дарга болсон тул та нар хэрэггүй”
гэж байгаа бололтой. Цаашид ч МАХН дотор үгээ, үзэл бодлоо ардчиллын зарчмаар чөлөөтэй
илэрхийлдэг бүлэг, фракцууд бий болохыг шинэ дарга нь хэрхэвч зөвшөөрөхгүй гэж
байна. Тэр бас Ерөнхийлөгч Н.Энхбаяртай нягт хамтран ажиллах болно гэдгээ
тунхаглав. М.Энхболдын үед МАХН Н.Энхбаяр гэгч дарангуйлагчаас салан тусгаарлахын
төлөө тэмцэж байсан бол одоо буцаад тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд
хошуу холбох нь байна. Ерөнхийлөгчийн мэдэлд шүүх, цагдаа, прокурор, АТГ
ажилладаг болохоор дургүй хүргэсэн болгоноо, тэр байтугай сөрөг хүчнээ хүртэл
шоронд хийж яллах цаг үе С.Баяраар тунхаглуулан байж ирэв. Тэгэлгүй дээ,
С.Баярын эзэрхийлэл эхэллээ. Ингэж МАХН дэлхий дахинаа сөнөж, мөхөж яваа
коммунист дарангуйллын сүүлчийн цайз болон үлдэв. Уг нь энэ намыг эрүүлжиж,
шинэ үетэйгээ хөл нийлүүлэн алхаж авлигачидтайгаа хатуу хариуцлага тооцож, муу
бүхнээ шилгээж, сайн сайхан ирээдүйн төлөө босч ирээсэй хэмээн хүлээсэн
нийгмийн горьдлого талаар болов.
Тэртээ он жилүүдэд ЗСБНХУ-ын ЗХУКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн
даргаар Л.И.Брежнев гэж хүн ажиллаж байлаа. Тэрбээр тайван дөлгөөн, хүлээцтэй,
аливаад адгасан шуналгүй бодь нэгэн байснаас тэр үеийн Коммунист нам арай л
нээлттэй болсон байв. Харин түүний хажууд УТТ-ны гишүүн, УАХГ-ын дарга Ю.В.Андропов
гэж өдгөөгийн энэ С.Баяр шиг ярвагар ихэмсэгийн туйл болсон хахир хатуу хүн
ажиллаж байлаа. Тэрбээр Брежневийг нас барсны дараагаар 1982 оны арваннэгдүгээр
сард ЗХУКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга, 1983 онд ЗСБНХУ-ын дээд зөвлөлийн
дарга болмогцоо арайхийж салхи орж байсан намаа коммунист сахилга батад оруулж
дарангуйллын шинэ тогтолцоог ЗХУ даяар эхлүүлсэн түүхтэй.
МАХН-ын даргаар гуравхан жил хүрэхтэй үгүйтэй ажилласан М.Энхболд гэж хүлээцтэй
нь дэндсэн нэгэн намдаа ардчилал, шинэчлэлийн салхийг сэвэлзүүлж ээлжит бус Их
хурлаа хуралдуулсныхаа шанд ээлжит бусаар огцорлоо. Түүний хажууд С.Баяр гэж хүн
Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байгаад шинэчлэгчдийнхээ нуруун
дээр зайдалж, хуучинсгуудынхаа гараар татуулж байгаад орыг нь залгаж одоо эрх
мэдэл нэхэж сууна. Тэрбээр намын даргын тамгыг хүлээн авангуутаа М.Энхболдыг
“Сайн дураараа огцор” хэмээн тулган шаардаж байна. М.Энхболд огцорч Ерөнхий
сайдаа өгөх өгөхгүй нь юуны хамаа. Харин нам доторх ардчилагчдынхаа дуу хоолойг
хааж боохоо амлаж, өмнөх дарангуйлагчтайгаа хүч хавсарна гэдгээ мэдэгдээд буй
сүүлчийн коммунист С.Баярт Монгол Улсын Ерөнхий сайд болох хувь заяаны хийгээд
ёс суртахууны эрх үгүй мэт санагдана. Адольф Гитлерийн афоризмоор өөрийгөө
тунхаглаж буй түүнд Монгол Улсын хувь заяаг атгуулах эсэхийг шийдэх түүхэн шалгуурын
өмнө сөрөг хүчин болоод МАХН-ын парламент дахь 26 гишүүн зогсож байна.
Болгоогтун.
Эцэст нь хэлэхэд МАХН сонгуульд ялах, ялагдахыг Монголын ард түмний шийддэг
болохоос С.Баяр шийддэггүй билээ.
Л.Мөнхбаясгалан