Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас жил бүр уул уурхайн лавлах номыг хэвлэн гаргадаг билээ.
Геологи, уул уурхайн компаниуд, тэдэнд үйлчилгээ үзүүлэгч, бүтээгдэхүүн нийлүүлэгчид болон холбогдох төрийн ба ТББ, Олон улсын байгууллагуудын мэдээллийг тусгасан уг бүтээл хэдийнэ олны талархалыг хүлээсэн юм.
Тус ассоциаци энэхүү номынхоо өнгө үзэмж, хэлбэр дизайн, чанар чансаанд анхаарч, улам сайжруулж, өргөжүүлэхийг эрмэлзэж байдаг. Энэ ч үүднээс Mining.mn веб сайттай хамтран өмнөх цувралуудаас илүү өргөн агуулгатай, өвөрмөц дизайн бүхий “ Монголын уул уурхайн нэгдсэн лавлах-2009/2010” номыг хэвлүүлэн гаргалаа. Ном нь Англи, Монгол хэлээр хэвлэгдсэн бөгөөд 800 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг багтаасан.
Шинэ номын нээлтийн ёслол 2009 оны 6-р сарын 30-ны өдрийн 17.00 цагт “Хаан Банк Театр”-т болох тул уул уурхайн салбарынхан хүрэлцэн ирэхийг урьж байна.
Номын нээлтэнд хүрэлцэн ирэгсэд болон уул уурхайн олборлогч, тус салбарт ханган нийлүүлэлт хийдэг, холбогдох үйлчилгээ үзүүлдэг компаниудад ном үнэгүй тараагдана. Та бүхэн Mining.mn веб сайтын 70115590, 99054677 утсанд холбогдож ёслолын ажиллагааны урилгыг хүлээн авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг www.MINING.mn веб сайтаас үзээрэй.