gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хубилай хааны флотын хөлөг онгоц далайн гүнээс олджээ

2011-10-27
0
Twitter logo

Японы Руики их сургуулийн судлаачид Нагасаки орчмын усны гүнээс XIII зууны Монголын эзэнт гүрний флотын хөлөг онгоцны үлдэгдлийг олжээ.

Далайн гүний элсэнд шигдсэн хөлөг онгоцны 12 метр урт хошууг гаргаж авсан бөгөөд энэ нь Хубилай хааны флотоос үлдсэн хамгийн том олдворт тооцогдож байна.

Чингис хааны ач хүү Хубилай хаан флотоо байгуулан наран ургах зүгийн орныг дайлаар мордох хоёр ч оролдлого хийгээд бүтэлгүйтсэн юм. Төв Азийн хүчирхэг эзэнт гүрний энэ ялагдал хамгийн эргэлзээтэй, оньсого таавар мэт яригддаг билээ. Тухайн үед Монголчууд хэнд ч дийлдэхээргүй хүчирхэг байсан ч Хубилай хааны флот "Камиказе" хэмээх хар салхинд өртсөний улмаас сүйрч. Японы арлыг эзэлж чадаагүй гэдэг.

Гэвч зарим хөлөг онгоц нь салхинд туугдан олон хоног хөвсөөр Америкийн эрэгт хүрсэн тухай таамаглал байдаг. Залуургүй олон хоног далайгаар хөвж эх газар харсан Монголчууд "Амин эрэг, амин эрэг" хэмээн хашгиралдан буусныг нутгийн индианууд сонсож Америк буюу Амин эрэг гэдэг нэр гарч ирсэн гэж үзэх хүн ч байдаг.

Америк тивийг XV зуунд Христофор Колумб нээсэн гэж үздэг бол, түүнээс бараг 200 жилийн өмнө Японыг эзлэхээр хөлөг онгоцондоо "мордсон" Хубилай хааны цэргүүд шуурганд туугдан төөрсөөр Америк тивийг нээсэн байж магадгүй гэсэн хувилбарыг нэгэн монголч эрдэмтэн дэвшүүлж байсан билээ.

Нагасаки орчмоос олдсон модон хөлөг онгоцны хэсэг ийм олон зуун өнгөрсний дараа ч сайн хадгалагдаж ирсэн нь шинжээчдийг мэл гайхуулж байна. Руики их сургуулийн эрдэмтэд хэт авианы тусламжтайгаар хөлөг онгоцыг илрүүлснээс гадна дотроос нь хэд хэдэн зэвсэг, хэрэглэл олсон байна.
 
Энэхүү түүхэн олдвор Чингисийн Монголчууд техник технологийн өндөр мэдлэгтэй байсныг батлаад зогсохгүй Хубилай хааны флот хэрхэн, яаж сүйрсэн нөхцөл байдлыг тодруулахад нэмэр болох юм.

Монголчууд 1274, 1281 онд Япон арлыг эзлэх оролдлого хийж байсан. Гэвч яг эдгээр онд далайн хүчтэй шуурга дэгдэж байжээ. Төв Ази буюу эх газрын Монголчууд далай тэнгисийн талаар тийм ч туршлагатай байгаагүй нь үнэн юм. Тэд флотоо байгуулж, хөлөг онгоц босгохдоо хятад, солонгосуудыг ашигласан байна. Далайн гүнээс олдсон Монголчуудын хөлөг онгоц нь тэр үеийн хятад хөлөг онгоцны загвартай байна хэмээн Руики их сургуулийн мэргэжилтнүүд ярилаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан