Энэ оны есдүгээр сарын 1-15-ны хооронд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд олгодог үдийн цай хөтөлбөрийн явцыг орон даяар шалгажээ.
Шалгалтанд нийт 21 аймаг, 172 сум, нийслэл, дүүргийн 460 сургууль, аймгийн боловсролын газрууд, хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг 275 аж ахуйн нэгж хамрагдсан байна.
Шалгалтаар аж ахуйн нэгжүүдийн 25-30 хувь нь бүтээгдэхүүнээ зориулалтын тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг бол хувийн унаагаар 60-70 хувь, нийтийн тээврээр 5 хувь нь тээвэрлэдэг гэжээ.
Харин сургуулийн эмч нар үдийн цайны өмнө хяналт тавьж, хүүхдүүд гараа угааж, ариутгадаг байна.
Сурагчдаас сэтгэл ханамжийн судалгааг зургаан асуултаар авсан байна.
“Үдийн цайг үдийн хоол болгох хүсэлтэй байна уу” гэхэд 100 хувь “тийм” гэх хариулт өгчээ. Мөн үдийн цайнд өгч байгаа бүтээгдэхүүний амт чанарт 80 хувийн сэтгэл ханамжтай байна гэсэн бол сүү сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ, жимсний чанамал, халуун хоол шаардлагатай гэж цөөнгүй хувь нь хариулжээ.
Хүүхдүүдэд шим тэжээл, эрдэс бодис, амин дэмээр баялаг бүтээгдэхүүнийг сонгож өгөхгүй байгаа дутагдал шалгалтаар илэрсэн байна. Энэ нь үдийн цай хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд 400 төгрөгний бүтээгдэхүүн ногдож байгаа нь зах зээлийн үнийн өсөлттэй уялдаагүй, бүтээгдэхүүний зардал энэ тооцоонд ордоггүй учраас хямд үнэтэй чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлэх үндсэн шалтгаан болж байна гэж үзжээ.
“Үдийн цай уухаас өмнө гараа угааж, ариутгаж хэвшсэн үү” гэсэн асуултанд 80-90 хувь нь “хэвшсэн” гэж хариулжээ. Гэвч “гар угаах угаалтуур хүрэлцээтэй юу” гэсэн асуултанд 60-70 хувь нь “хүрэлцээгүй” гэж хариулсан байна.
Үдийн цайнд орохын өмнө гар угаах нөхцөл муу байдаг бөгөөд 40-50 хүүхдэд нэг угаалтуур ноогдож байна. Уг норм нь 15-30 хүүхдэд нэг угаалтуур ногдох ёстой гэнэ.
Цайны газрын орчин, барилга, байгууламж эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй байна гэж үзсэний үндсэн дээр зургаан цайны газрын үйл ажиллагааг түр хаасан байна.
Шалгалтаар 780 зөрчил дутагдал илэрч, 17 албан тушаалтанд арга хэмжээ авч, 1,417 сая төгрөгний торгууль шийтгэл ногдуулжээ.
М.Жаргал