gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хуурамч CD, DVD-г устгалаа

Нийгэм
2009-11-06
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-11-06
Хуурамч CD, DVD-г устгалаа

Монголчууд хулхи зүйл эдэлж хэрэглэж явах хувьтай улс биш л баймаар. Гэхдээ бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг Хятадын хар захаас татдаг гэж бодохоор тийм болж таарах нь.

Дээр нь бидний сонсдог дуу, үздэг кино бүгд хуурамч, хулгайнх гэж боддоо. Зах, дэлгүүр тэр ч бүү хэл улсын Их дэлгүүрийн лангуун дээр хүртэл хуулбарласан хулхины CD, DVD зарагдаж байна.

Алдсан хүн арван тамтай гэдэг шиг урлагийнхан хэдэн жилийн өмнөөс энэ талаар ярьж эхэлсэн ч Оюуны өмчийн газар саяхан л сэрлээ. Өнгөрсөн хавар хуурамч бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг байгууллагуудад сануулга өгч, "Нарантуул", "Бөмбөгөр", "Хархорин" зэрэг захаас хураасан 15 сая төгрөгний CD, DVD устгажээ.

Энэ үйл ажиллагааг дуу чимээгүй, даруухан явуулсан болохоор хуурамч бүтээл үйлдвэрлэгчдийн уурыг хүргэх төдий л өнгөрсөн байна. Харин энэ удаа Оюуны өмчийн газраас 55 сая төгрөгийн үнэтэй 140 гаруй мянган хуурамч CD, DVD-г хэрчигч машинд хийж устгалаа. Монголын улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ирж, өөрийн гараар устгалд оролцсон нь төр засгаас энэ асуудалд анхаарал тавьж эхэлснийг харуулав. Монголд хуурамч CD, DVD үйлдвэрлэдэг 10 гаруй компани байдгаас өнөөдөр "T- media", "Daimond" зэрэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн устгалд орлоо.

Монголын урлагийн оддын бүтээлээс гадна орчуулгын кино, зохиолын дууны хуурцаг зэрэг харагдлаа. Оюуны өмчийн газраас эхний ээлжинд үйлдвэрлэл эрхлэгчтэй хатуухан тэмцэж, дараа нь караоке, үүрэн телефоны операторуудад сануулга өгөхөөр болжээ. Мөн устгал хийх үйл ажиллагаанд урлагийн төлөөлөл болж, хөгжмийн зохиолч С.Цэцэрлэг, "Сүнс" хамтлагийн Лхагва нар ирэв.

Оюуны өмчийн газраас энэ асуудлыг хуулийн хүрээнд зөвшөөрөл авч, уран бүтээлчдэд ашгийнхаа тодорхой хувийг өгсөн цагт үйлдвэрлэх эрхийг олгодог. Харин нэг хачирхалтай зүйл нь өнөөдөр чанар гэдэг зүйл огт яригдсангүй. Тус газрын дарга Н.Чинбат " Хуурамч CD, DVD гурав дөрөвхөн яваад л хэрэггүй болдог" талаар цухас дурьдсан. Чанарын асуудал дээр хэн ч дорвитой хариу хэлсэнгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь Оюуны өмчийн газраас зөвшөөрөл авсан л бол хэрэглэгчдэд хулхи нь очно уу, чанаргүй нь таарна уу хамаагүй. Оюуны өмчийн газар үйлдвэрлэгчдийг зөвхөн зөвшөөрөл авахуулахын төлөө л устгал хийж байна гэмээр.

Дээрх асуудлын талаар сөхөхөд эрт байж болох ч энд дурьдах нь зүйтэй болов уу. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Оюуны өмчийн газар, Эрүүгийн цагдаа, Хэвлэл мэдээллийнхний оролцсон 14 мянган хуурамч CD, DVD устгах ажил "Батоник"-ийн эцсийн буудлын ойролцоох үйлдвэрт явагдсан юм. Шуудай шуудайгаар хураасан хуурамч бүтээлийг дарга нараасаа авахуулаад бүгд л хэрчих машин руу шидэцгээж байв. Харин дахин юунд ч хүн ашиглаж болохооргүй болсон үүрмэгээ дахин шуудайлж, шатаахаар болсон байна.

Н.Алтанхуяг: Оюуны өмчийн хулгайтай тэмцэх цаг болжээ
Энэ үеэр тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай уулзлаа.

-Үүнийг оюуны өмчийн хулгайтай тэмцэх эхний алхам гэж ойлгож болох уу?
-Оюуны өмчийн хулгайтай тэмцэхээр нэг сарын аян зохион байгууллаа. Энэ хугацаанд илэрсэн зөрчлүүдийг үзээд устгая гэж шийдсэн. Өнөөдөр 55 сая төгрөгийн үнэ бүхий хуурамч барааг хураан авлаа. Манайхан малын хулгай байнга ярьдаг, одоо оюуны өмчийн хулгайтай тэмцэх цаг болжээ.

-Цаашид ямар алхам хийхээр төлөвлөөд байна?
-Хайр найргүй тэмцэж устгал хийнэ. Үүн дээр уран бүтээлчид маань санаа нэгдэж ажиллаж байгаа. "Бидний хийсэн зүйлд нэг ч төгрөг төлөхгүй ашиглаад байна" гэж их гомдоллодог. Энэ асуудлыг зөв гольдролд нь оруулах тал дээр ажиллах болно.

Т.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан