Малын эрүүл мэнд, вакцинжуулалт, мал бүртгэлийн ажлын явцын талаар Мал эмнэлэг, үржлийн газрын Дэд дарга З.Батсүхтэй ярилцлаа.
-Манай улс малаа бүртгэлжүүлж, ээмэгжүүлж эхэлсэн. Ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Манай улс мал амьтныг ээмэгжүүлэх, тэдгээрийн удам, гарваль, ашиг шим, эрүүл мэндийн бүртгэлийг тухайлсан программ ашиглан хөтлөх чиглэлийн үйл ажиллагааг гадаадын төсөл, хувийн хэвшлийн нэгжүүдийн санаачлага, дэмжлэгийн хүрээнд эхлүүлсэн. 2010 оны эхний байдлаар нийт мал сүргийн 0.3 орчим хувийг бүртгэлд хамруулаад байгаа ч эрхзүйн нэгдсэн зохицуулалт, зохион байгуулалт, хэрэгжилт, хяналт хангалтгүй байсан. Иймээс мал аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдийн байршлыг кодлон тэдгээрийн өмчлөлд байгаа малыг ялгаж тэмдэглэгээний аль нэг аргаар стандартын хувийн дугаартай болгох ажил зохион байгуулж байна. Ингэснээр малыг бүртгэлийн нэгдсэн сүлжээнд хамруулах, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт, хөдөлгөөнийг тогтмол хянах бололцоотой болж байгаа юм.
Мөн мал, амьтныг бүртгэх, мэдээллийн үндэсний санг бий болгож, бүртгэлээр дамжуулан малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хянах, экспортлох нөхцлийг бүрдүүлэх нь нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой.
-Энэ онд нийт малын хэчнээн хувийг бүртгэлжүүлж, ээмэгжүүлэх вэ?
-Энэ онд Монгол Улсын нийт үхэр сүрэг, хээлтүүлэгч, баруун бүсийн найман аймгийн бог малын тодорхой хэсгийг хамруулж нийт 6.4 сая малыг ээмэгжүүлэн бүртгэлжүүлнэ. Энэ ажилд зайлшгүй хэрэглэгдэх малыг ялган тэмдэглэх техник хэрэгсэл ээмэг, ээмэглэгч бахь, вар коод уншигч, гэрчилгээ, маягт зэргийг аймаг орон нутгуудад хуваарилан хүргүүлсэн.
-Манайд шинэхэн хийж байгаа энэ ажилд малын эмч, малчдыг сургах асуудлыг хэрхэн шийдэж байгаа бэ?
-Энэ арга хэмжээний хүрээнд мал бүртгэлжүүлэлтийн талаарх сургалтыг Дархан-Уул, Улаанбаатар хотод зохион байгуулж Сэлэнгэ, Төв, Нийслэл, Орхон аймгийн хол богдох мэргэжилтнүүдийг хамруулсан. Мөн энэ оны есдүгээр сард болсон “Таван-Эрдэнэ” нэгдсэн арга хэмжээ, малын эмч нарын улсын зөвлөгөөнд оролцогсдод мал бүртгэлжүүлэлтийн талаар тодорхой мэдээлэл өгч гарын авлагаар хангасан. Энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор Мал эмнэлгийн үндэсний газрын мэргэжилтнүүд зарим аймаг, сумдын бүртгэл хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.
-Манай улсад ОХУ-аас ирсэн гоц халдварт шүлхийн вакциныг орон нутагт хүргүүлсэн үү. Шүлхийн эсрэг вакцинжуулалтын ажлын явц байдал ямар байна вэ?
-ОХУ-аас буцалтгүй тусламжийн хүрээнд энэ оны есдүгээр сард ирүүлсэн 9029.0 мянган тун буюу 18054 литр вакциныг Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Говь сүмбэр, Төв, Улаанбаатар хотын нийт 10460.0 мянган малыг хоёр удаа давтан дархлаажуулахаар хүргүүлээд байна. Тарилгын ажлын эхний ээлжийн вакцинжуулалт дууссан бөгөөд хоёрдугаар шатны вакцинжуулалт 66.1 хувьтай байна.
-Адууны халдварт цус багадалтын эсрэг тарилга мөн хийгдэж байгаа гэсэн?
-“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын адуун сүргийг адууны халдварт цус багасах өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Уг арга хэмжээнд нийт таван аймгийн 31 сумын 148.5 мянган адуу хамрагдана.
-Бруцеллёзын тандалт шинжилгээг хийгээд эхэлсэн мэдээлэл байна. Уг шинжилгээний дээж авалт хэчнээн хувьтай явагдаж байна вэ?
-Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эпидемиологийн аргад суурилсан өргөн хүрээтэй тандах шинжилгээгээр бруцеллёзын халдварлалтыг улс, аймаг, сумдын түвшинд малын төрөл тус бүрээр тодорхойлох зорилгоор 22 аймаг, нийслэлээс 219 мянган дээж цуглуулах ажил эхэлсэн байна. Уг шинжилгээний дээж авалт аймаг, нийслэлийн дунджаар 50-иад хувьтай хэрэгжиж байна. Тандах шинжилгээний хүрээнд цуглуулсан дээжийг бүртгэлжүүлэн аймгийн болон төвийн лабораториудад ийлдсийн сан үүсгэн хадгалж, зарим архаг болон гоц халдварт өвчний тухайлбал, ям, сүрьеэ, АХЦБӨ, лейкоз, баруун нилийн халдвар, хачигт энцефалит, маеди висна өвчний тандах шинжилгээ, судалгаанд хэрэглэнэ.
-Бруцеллёзын вакцинжуулалтын явц ямар байна?
-“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бруцеллёз өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд Архангай, Баян-Өлгий, Баян хонгор, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан, Орхон, Увс, Ховд аймгийн 898.3 мянган үхэр, 13.2 сая хонь, ямааг нүдэнд дусаах аргаар вакцинжуулах ажил эхлээд байна. Энэ ажилд шаардлагатай 1317.8 сая төгрөгийн үнэ бүхий 14.1 сая тун вакциныг дээрх аймгуудын мал эмнэлгийн алба, сумдын мал эмнэлэг, үржлийн нэгжүүдэд хүргүүлсэн.
М.Мөнхтунгалаг