Дэлхийн олонхи оронд маргалдагч талуудыг шүүхээс өмнөх шатанд эвлэрэхэд нь зуучилдаг үйл ажиллагаа дэлгэрсэн бөгөөд энэ нь цаг, зардал хэмнэсэн оновчтой үйл ажиллагаа гэгддэг.
Тэгвэл манай улсад ч эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг нэвтрүүлэх төсөл хэрэгжиж эхэлжээ. Монгол Улсын Дээд шүүх, Өмгөөлөгчдийн холбоо, Япон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран уг тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа гэнэ. Энэ талаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнтэй ярилцлаа.
-Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юу вэ?
-Ер нь хүмүүс өөрсдөө л маргааныг бий болгодог шүү дээ. Тиймээс нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тохиолдол хүмүүс өөрсдөө харилцан буулт хийх, бие биенээ ойлгох, уучлах, уучлалт гуйх зэргээр ямар боломж байна, тэр хэмжээгээрээ харилцан тохиролцож, хүндрэлтэй асуудлаа өөрсдөө эвийн журмаар шийдвэрлэж, маргааныг дуусгана гэдэг бол харилцааны маш том соёл.
Товчхондоо бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэдэг нь мэргэшсэн зуучлагчийн тусламжтайгаар маргалдагч талууд хоорондоо харилцан ярилцаж, маргааныг өөрсдөө шийдвэрлэх ажиллагааг хэлдэг. Энэ бол шүүхийн бус аргаар маргааныг шийдвэрлэх арга юм.
-Монголын шүүх, өмгөөлөх байгууллага эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны Япон улсын тогтолцоог яагаад сонгосон бэ?
-Гуравдагч этгээдийн оролцоотойгоор маргалдагч талууд ярилцаж, харилцан тохиролцсоноороо маргааныг шийдвэрлэдэг энэхүү тогтолцоо нь Япон улсаас үүдэлтэй. Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх аргуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд илүү дөт, зардал багатай, үр дүн сайтай гэж үзэж, дэлхийн олон орон эрх зүйн тогтолцоондоо өөр өөрийн онцлогтойгоор нэвтрүүлсэн байдаг. Монгол Улс ч мөн адил ямар хэлбэрээр энэхүү тогтолцоог бий болгож хөгжүүлэхээ өөрөө шийдвэрлэнэ.
-Маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга гэсэн атлаа яагаад энэ үйл ажиллагааг шүүхэд нэвтрүүлхээр төсөл хэрэгжүүлж байгаа вэ?
-Талуудын хооронд нэгэнт үүссэн маргааныг эвзүйгээр зохицуулах боломжийг тэдэнд олгож, энэ талаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх нь шүүхийн ажиллагаанд шууд нөлөөлөх учиртай. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөрөө нарийн шат дараалал, дэг журамтай тул эрх зүйн маргааны оролцогчдын цаг зав, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны дарамт зэргийг үүсгэдэг нь нууц биш. Тэглээ гээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэт хялбаршуулах үндэслэлгүй юм.
Харин талууд маргаанаа өөрсдөө зохицуулж чадвал өөрсдөө ашигтай үр дүнд хүрэхээс гадна асар их хөрөнгө зарцуулагддаг шүүн таслах ажиллагааны ачааллыг багасгаж, төрийн нуруунаас төдий хэмжээний ачааг хөнгөвчлөх боломж гарна. Монгол улсын шүүн таслах ажиллагааны статистик мэдээнээс үзвэл анхан шатны шүүхүүд нийт иргэний хэргийн 30-40 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг.
Хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч шаардлагыг зөвшөөрсөн, зохигчид эвлэрсэн, хариуцагч шаардлагыг сайн дураар биелүүлсэн тохиолдолд шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэдэг хэдий ч тодорхой хэмжээний ажиллагаа, зардал, хугацаа шаардагддаг юм. Хэрвээ талууд маргаантай асуудлаар шүүхэд хандахаас өмнө эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагад хандсан бол шүүхийн ажиллагаанаас дор хаяхад 30 хувийн хэргийн тоо багасах боломжтой гэж үзэхээр байна.
Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудыг эвлэрүүлэх талаар хуульд зааснаас илүү байдлаар идэвхтэй ажиллагаа явуулах нь талуудад хандлага төрүүлэх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулах магадлалтай байдаг тул энэ ажиллагаанд өмгөөлөгч оролцох нь тун зохимжтой юм.
-Энэ үйл ажиллагааны давуу тал юу вэ?
-Ийм аргаар маргааныг шийдвэрлэх нь маш үр дүнтэй болохыг олон орон хүлээн зөвшөөрч, өөр өөрийн арга барилаар хэрэгжүүлж байна. Японд эвлэрүүлэн зуучлагын оролцоотойгоор шийдвэрлэх маргааны тоо жил бүр өссөөр байдаг. Маргалдагч талууд ч эхний ээлжинд эвлэрэх ажиллагаанд оролцоно гэдэг ойлголттой болсон. Энэ аргыг ганц шүүгч бус өмгөөлөгч, эрх зүйч, энгийн иргэд ч дэмждэг,улам боловсронгуй болсоор байгаа.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь хүмүүсийг хоорондоо харилцан ярилцаж, нээлттэйгээр асуудлаа шийдвэрлэх чадварыг бий болгодгоос гадна найз нөхөд, түнштэйгээ харилцаагаа хэвээр үлдээх, эв найрамдалтайгаар маргааныг шийдвэрлэх, цаг хугацаа, зардлыг хэмнэх гээд олон давуу талтай.
Нөгөө талаар маргалдагч талууд өөрсдийн хувийн амьдралын асуудлыг нууцлах сонирхолтой байх явдал их байдаг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хаалттай явагддагаас гадна, ажиллагааны явцад талууд өөрсдөө асуудлаа шийдвэрлэдэг тул аливаа асуудал бусдад ямар нэгэн хэлбэрээр дэлгэгддэггүй юм.
-Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг яаж явуулдаг вэ?
-Энэ ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий эвлэрүүлэн зуучлагч явуулдаг. Зуучлагч талуудыг харилцан ярилцахад дэмжиж оролцоно. Талуудын ярьсан бүх зүйлүүдийг нууцалж, маргааныг эвийн журмаар шийдвэрлэж тохиролцоход нь туслах зорилготой. Маргалдагч талуудын хувьд ч гэсэн олон баримт нотолгоо бүрдүүлэхгүйгээр зөвхөн харилцан ярилцах, ойлголцох хэмжээнд оролцох нь илүү хялбар, зардал бага гардаг, ийнхүү ярилцсаны үр дүнд тэдгээрээс бодит нөхцөлд нийцсэн шийдэл гарах магадлал илүү их байна.
Эвлэрүүлэн зуучлагч нь талуудтай ганцаарчлан уулзах, саналыг нь сонсох, харилцан ярилцах боломж олгох, бие биенээ ойлгоход нь, маргааны гол асуудлыг олоход нь туслах зөвлөх зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг.
-Манай улсад одоогийн байдлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа яг ямар түвшинд явагдаж байна вэ?
-Өнгөрсөн жилийн хугацаанд эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах хүмүүсийн сонгон шалгаруулалт явуулж, сургалтыг нь зохион байгуулан ирэх сард гэрчилгээг нь гардуулж өгөхөд бэлэн болсон. Сургалтыг Япон, монгол мэргэжилтнүүдийн оролцоо тойгоор өндөр түвшинд явуулсны зэрэгцээ цаашид сургалт явуулах сургагч багш нарыг бэлтгэх ажиллагаа хийгдэж ирлээ.
Төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх түшиц шүүхүүдээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийг сонгосон. Эдгээр шүүхүүд дотоодын сургалт зохион байгуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах өрөө, тасалгааг тохижуулах зэргээр идэвх, санаачилга гарган ажиллаж байна.
Хамгийн гол нь шүүн таслах ажиллагаа явуулах хуулиудад эвлэрүүлэн зуучлалын талаар заагдаагүй байгаа үед аливаа ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулах үүднээс зохион байгуулалтын бэлтгэл хангах, ажлын арга барилыг ажилтнуудад эзэмшүүлэх асуудлыг онцгой анхаарч байна.
Б.Нарантуяа