Орон нутаг дахь нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоогоод байна. Одоогийн байдлаар Увс, Хөвсгөл аймгийн нисэх буудал хаагдсан аж. Энэ талаар ИНЕГ-ын харьяа Увс аймгийн Нисэх буудлын дарга Ц.Батсүхээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Танай аймгийн нисэх буудлын үйл ажиллагаа хэд хоног хаагдсан юм бэ?
-Энэ сарын 8-ны 15.00 цагаас эхлэн 15-ны өдрийг хүртэл хаагдаад байна.
-Нисэх буудлыг хаах болсон нь шувуудтай холбоотой гэж байсан. Өөр шалтгаан байгаа юу?
-Тийм ээ. Нисэх буудлын хашаанаас 400 метрийн зайд Maх бэлтгэх үйлдвэр байдаг. Махны үнэр авсан шувуу олноор цуглаж нислэг хийж байгаа онгоцтой мөргөлдөх болсон. Үүнээс болж нислэгээ зогсооход хүрээд байна.
-Уг махны үйлдвэр хэдэн онд байгуулагдсан юм бэ. Компанийн удирдлагатай уулзсан уу?
-Нэлээн олон жилийн өмнө байгуулагдсан юм билээ. "Бум номин" компани нь нисэх буудлаас 370 метрийн зайд байгаа. Мөн махны үйлдвэрүүдээс гадна нисэх буудлын " хашаатай хаяа дэрлэсэн айл өрх олон байдаг. Эдгээр айл өрх, аж ахуй нэгжийг нүүлгэн шилжүүлэх тухай Засаг даргын захирамж гарч байсан юм. Тухайн үед айлууд нүүж байсан. Яг энэ үед нисэх онгоцны буудлыг шилжүүлж шинээр талбай барьж байсан юм. Гэтэл нисэх буудал нүүх сурагаар айл өрхүүд 2007 оноос эхлэн буцаад суурьших болсон.
-Тухайн үед хичнээн айл өрх нүүх байсан юм бэ?
-Ногооны талбай болон 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн. Мөн 24700 модыг тайрсан байгаа.
-Шинээр баригдах нисэх буудал Улаангом хотоос ямар зайтай вэ?
-14 км-ийн зайтай байгаа.
-Одоогийн байдлаар нисэх буудлын ойролцоо шувуу үргээх ямар ажил явагдаж байна вэ?
-Манай аймагт энэ сарын 5-6-ны өдөр шувуу судлаач нар ирж ажилласан. Тэд ажлын дүгнэлт гаргаж шувууг үргээх талаар зөвлөмж өгсөн байгаа. Мөн аймгийн онцгой байдлынхан болон хилийн цэргийнхэнтэй хамтран шувууг буудаж үргээж эхэлсэн. Шувуу үргээхийн тулд 3-4 удаа буудалт хийж байгаа.
-Судлаачдын дүгнэлт юу гэж гарсан бэ?
-Тэдний үзэж байгаагаар нисэх буудлын ойролцоо айл өрх олноор суурьшсан, мах болон хүнсний зах байх нь тохиромжгүй. Нисэх буудлын ойролцоо ихэвчлэн элээ цугладаг болохыг тогтоосон.
-Урьдчилсан байдлаар хичнээн шувуу байгааг тогтоосон болов уу?
-Өдөртөө 230-250 элээ тогтмол цугладаг гэж байсан.
-Нисэх буудлыг хааснаас хойш ямар ажил хийж эхлэв. Айл өрхүүд нүүх болов уу?
-Эхнээсээ айл өрхүүд нүүж эхэлсэн байгаа. Түүнчлэн махны үнэрийг дарах ариутгалын ажил, хийгдсэн байна. Судлаачдын хэлснээр элээ шувуу буцах дөхөж байгаа гэсэн. Иймээс бид шувуу буцахыг хүлээх шаардлагатай болсон. Бидний үзэж буйгаар нисэх буудлын үйл ажиллагааг заавал энэ сарын 15-ныг хүртэл хаах бодолгүй байгаа. Аль болох асуудлыг хурдан шийдэж хэвийн хэмжээнд ажиллахыг зорьж байна.
-Шувуу онгоцтой мөргөлдсөн анхны тохиолдол хэзээ гарсан бэ?
-Наймдугаар сарын 23-ны өдөр буулт хийж байсан онгоц шувуутай мөргөлдсөн.
Дашрамд дуулгахад, тус нисэх буудалд элээ олноороо эргэлддэг учраас өнгөрсөн саруудад "Аэро монголиа" ХХК-ийн "Фокер-50", "Изинис эйрвис" ХХК-ийн "SAAB-340" агаарын хөлгүүд шувуудтай мөргөлдөж, нислэгийн аюулгүй ажиллагаа алдагдаж байсан гэнэ. Иймээс ИНЕГ-аас урьдчилсан байдлаар арга хэмжээ авч тус аймгийн нисэх буудлыг хаажээ.
А.Лхагважав