GoGo.Сafe ярилцлагын буландаа энэ удаа бид Азийн хатан хаан, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийг урин оролцуулж байна. Тэрээр “World miss-2007”, “Miss Tourism Queen International 2007” гэх мэт олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд байнга амжилттай оролцдог. Сайхан бүсгүйг хэл ам тойрдоггүйн адилаар Г.Оюунгэрэлийг ч бас зүгээр байлгасангүй. Харин энэ бүсгүй үнэн хэрэгтээ хэн бэ гэдгийг түүнтэй уулзаж, ярилцсан хүн л хэлнэ. Тэрээр ухаалаг, тун хэрсүү, өөрийн гэсэн байр суурьтай нэгэн болохыг ярилцаж суухдаа анзаарсан юм. Ингээд түүнтэй та бүхнийг уулзуулж байна.
-Сүүлийн үеийн сонин сайхнаасаа ярихгүй юу?
-Солонгост гурван жилийн гэрээ хийж, Солонгосын алдартай загвар зохион бүтээгч Андрей Кимийн “Модель центрт” ажиллаж байна. Зуныхаа амралтаар ирчихээд байна. Энд ирсэн хойноо контентийн зураг авалтанд орлоо. Мөн “Киви” хамтлагийн клипний зураг авалтанд орохоор бэлтгэж байгаа.
-Солонгост ажиллах, Монголд ажиллахын ялгаа нь чухам юундаа байна?
-Ялгаатай байлгүй яахав. Монголд загварын салбар хөгжиж яваа. Харин Солонгосын энтертайнмент чиглэл нь Азидаа дээгүүрт ордог. Киноны зураг авалт хийц, хувцас загварын чиглэл нь үнэхээр сайн хөгжсөн. Андрей Ким Азидаа төдийгүй дэлхийд алдартай дизайнер гэдгийг та бүхэн мэдэх байх. Хамгийн гол нь Монголд загварын ертөнцийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд маш их хугацаа хэрэгтэй байна. Дизайнер, модель, стайлист, үсчин, нүүр будагч, тайзны найруулагч, гэрэлтүүлэгч, хөгжмийн найруулга гээд бүх хүн хамтран ажиллаж байж цогц шоу гардаг. Үүнийг Солонгост жинхэнэ утгаар нь, мэргэжлийн өндөр түвшинд хийж чаддаг. Бүх модель адилхан нүүр будалт, үс засалттай, моделийн жинхэнэ алхаа гарах тайзтай гэх мэтээр ярьвал их олон зүйл бий.
-Монголчуудын ур чадвар тэр мэргэжлийнхний дунд ороод ирэхэд хэр үнэлэгдэж байх юм?
-Монголчууд ер нь гень, мэдрэмж, чадвар сайтай шүү дээ. Аливаад дасан зохицдог, гүйлгээ ухаан сайтай. Байгалиасаа тэгээд заяагдчихсан хүмүүс. Хамгийн гол нь тууштай л байх хэрэгтэй юм шиг. Миний хувьд сурах зүйлсээ маш сайн сураад их ахицтай ажиллаж байгаа. Жил хүрээгүй хугацаанд үндсэн моделийнх нь тоонд орчихсон явж байна.
-“Азийн хатан хаан” гэдэг хүндтэй цолыг хүртсэн. Харин түүнтэй хамт ирсэн үүрэг хариуцлага байгаа байх. Энэ хүрээнд ямар ажил хийж байна?
-Мэдээж тэгэлгүй яахав. “Miss tourism queen international“, “Miss world” гэсэн хоёр том тэмцээнд оролцсон жил маань 2007 он. Ингээд оролцсон тэмцээнүүдийн үеэр бэлтгэсэн видео хальснуудаа цуглуулаад өнгөрсөн жил DVD гаргасан. Хүмүүс миссийн тэмцээний сүүлийн шатыг л мэддэг болохоос тайзны ард яг юу болдгийг тэр бүр мэддэггүй. Сарын хугацаанд маш олон үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Тэр бүрийг нэгтгээд өөрөө текстийг нь бичиж, хоолойг нь уншаад нэвтрүүлэг хийж, мөн өөрийн авахуулсан зураг, клипүүдээ багтаасан нэг киноны хэмжээтэй буюу 1:30 цагийн хэмжээтэй DVD гаргасан. Үүнийг маань олон охид, бүсгүйчүүд худалдаж авсан байна лээ. Ээжүүд жаахан охидууддаа авч өгсөн байсан. Энэ мэтээр өөрийнхөө хэмжээнд ажлаа хийгээд л явж байгаа.
-Миссийн тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүд тайзны ард нэгнийгээ хорлодог мэтээр кинон дээр гардаг. Харин амьдрал дээр?
-Улаан цайм тийм асуудал гардаггүй. Хожим нь аль нэг улс санаанд оронгуут тухайн улсыг төлөөлж байсан миссийг нь хамгийн түрүүнд боддог. Өөрөөр хэлбэл тэр хүнээр дамжуулж тухайн улсын талаарх ойлголтыг авдаг. Тэгэхээр улс орноо төлөөлж ирсэн хүмүүсийн хооронд тэмцээн явагдаж байгаа учраас өрсөлдөөн байлгүй яахав. Гэхдээ цэвэр өрсөлдөөн л байдаг. Бохироор хорлох асуудал надтай лав таараагүй.
-Чиний хувьд “Дэлхийн мисс-2007” тэмцээнд чамгүй амжилт гаргаад ирсэн санагдаж байна?
-Тухайн үед “Дэлхийн мисс” тэмцээн 56 дахь удаагаа зохиогдож байсан. Дэлхий даяар улс орноо сурталчлах боломж олддог энэ том тэмцээнд 56 дахь жилдээ оролцсон орон ч байсан. Манай улс намайг орсон жил дөнгөж гурав дах жилдээ энэ тэмцээнд оролцож байсан учраас яах аргагүй шинэдэж байсан. Хамгийн түрүүнд “Мисс биккини” буюу хамгийн сайхан биетэй мисс шалгаруулах тэмцээн зохиогдсон. Тэр үед хүмүүс надаас “Монгол гэдэг чинь Азийн улс орон биз дээ. Ази хүн ийм биетэй байдаг юм уу” гээд гайхаж асууж байсан. Ингээд “Мисс биккини”-д топ 20-д багтаж чадсан. Энэ нь миний улсаа сурталчлах эхний алхам болсон. Дараа нь “Авъяаслаг мисс”-ийн тэмцээн болоход мөн эхний 20-д багтсан.
-Манайх шиг “шинэхэн оролцогч” орны хувьд ер нь юун дээр анхаармаар юм бэ?
-Хамгийн түрүүнд хэл. Хэл байхгүй л бол өөрийгөө ойлгуулж чадахгүй, маргааш ямар ажилтай вэ гэдэг ажлын хуваариа ч мэдэж чадахгүй. Тийм учраас нэн түрүүнд сайн англи хэл байх ёстой. Мэдээж өндөр, аятайхан царай зүс, биеийн шаардлагыг хангасан байх ёстой. Түүнээс гадна сэтгэл санааны дэмжлэгээс эхлээд арын баг маш их шаардлагатай байдаг. Явах гэж байгаа хүнээ шар хэвлэлүүд доош нь оруулаад муулаад байхын оронд урам өгч, амжилт хүсээд явуулвал тэр хүн ч гэсэн хүмүүсийн талархал, хүндэтгэлийг хүлээсэн “улсаа төлөөлнө” гэсэн урам зоригтой явна шүү дээ. Гэтэл эндээс “нүдүүлж, нүдүүлж” явахаар бас хэцүү ш дээ.
-Тэр ч бас бодохоор л юм. Асуулт хариулт нь яаж явагдаж байсан бэ. Ярилцлаганд ороход чамд ямар асуулт ирж, юу гэж хариулсан бол?
-Урьдчилсан шүүлт гээд миссүүд бүх шүүгч нартай тав таваараа орж уулзаж, ярилцсан. Би өөрийгөө болон гэр бүлээ танилцуулсан. “Монгол оронд очоод хүмүүс хамгийн түрүүнд юу үзэх ёстой вэ” гэж асуусан. “Бусад оронд очиход байгаль нь үнэхээр сайхан байдаг. Хүний гараар тэр бүгдийг хийж, гайхалтай сайхан цогцолбор болгож бүтээсэн байдаг. Харин манай Монгол улс өргөн уудам нутагтай учраас хүний гар хүрээгүй онгон дагшин газар их бий. Тийм болохоор гадны жуулчид үзэх дуртай байдаг. Дээрээс нь манай үндэсний хувцас үнэхээр баялаг” гэж хариулсан.
-“Мисс” гэдэг цол зүүсэн хүний гол зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө үйл бүтээх байдаг байх. Чиний хувьд энэ тал дээр хэрхэн ажилласан бэ?
-Нийгмийн сайн сайхны төлөө гэхээр “Дэлхийн мисс”-т орохынхоо өмнө Улаанчулуутын хогийн цэг дээр очиж хүүхдүүдтэй уулзаж тусламж үзүүлсэн. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдэд гурил, будаа өгөх мэтээр тусалсан. Гэхдээ энэ ажил миний сэтгэлд үнэхээр нийцээгүй.
-Яагаад?
-Яахав тэр хүмүүсийг баярлуулж байна гэхээр гоё ажил л даа. Яагаад сэтгэлд нийцээгүй вэ гэхээр өнөөдөр би тэр хүмүүст гурил будаа өгсөн ч маргааш тэр нь дуусах л байхгүй юу. Тэр хүүхдүүдэд өгсөн өвлийн хувцас ч маргааш нь урагдаад л дуусна. Тэгэхээр хүмүүст цаашдынх нь амьдралд хэрэгтэй далайцтай ажил зохиомоор санагддаг. Заавал олон хүнийг хамрах ч албагүй. Нэг хүнийг л ажил амьдралтай болгоход цаана нь байгаа ар гэр, ах дүүгээ аваад явчихна гэсэн үг. Тийм учраас нэг хүн дээр “ажиллаж”, боловсролд нь анхаарах зэргээр илүү үр дүнтэй байдлаар тусалмаар санагддаг. Гэхдээ одоохондоо үнэхээр хүч хүрэхээргүй байна. Ямар ч байсан энэ талаар бодож явдаг.
-Гадаадад миссүүд нь ДОХ-ын эсрэг тэмцэлд ч юм уу, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсийн нүүр царай нь байж чаддаг. Гэтэл манай миссүүд ямар нэгэн архины, эсвэл үйлчилгээний нүүр царай болоод нийгмийн төлөөх үйлсээ мартаад байх шиг?
-Үүнтэй санал нийлнэ. Гэхдээ зах зээл нь яах аргагүй тийм болчихоод байгаа юм. Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд цөөхөн байна л даа. Хэрвээ тийм газрууд олон болчих юм бол бид ч гэсэн тэдний нүүр царай болохдоо баяртай байна. Бид өөрсдөө санаачлаад, нүүр царай нь болоод явна гэдэг чинь хэцүү ш дээ. Санал тавьж байгаа газрууд нь л өөрийн чинь хэлсэнтэй адил байна. Бас бид өөрсдөө нийгмийн төлөөх сайн үйлсийг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй л дээ. Гэхдээ бас ганц хүний хүч гэдэг чинь их багаддаг юм байна. Бүгд нийтээрээ ухамсарлаад ажиллах хэрэгтэй юм.
-Сайхан бүсгүйчүүдээс асуудаг уламжлалт асуулт байдаг. Биеийнхээ жинг хэрхэн барьж, хоол ундаа яаж зохицуулдаг бол?
-Өчигдөр зураг авалтан дээр инээдтэй зүйл тохиолдлоо. Урд нь ажиллаж байсан моделиуд бүтэн өдрийн турш зураг авалтанд орохдоо ерөөсөө хоол иддэггүй гэнэ ээ. Миний хувьд хоолноос хүч тэнхээ авдаг байхгүй юу. Тэгээд “Би чинь хүн шүү дээ, ядарч байна, хоол унд идэлгүй яах юм бэ” гэж байж хоол авчруулж идлээ. Мэдээж хүн юм чинь хоол иднэ, тодорхой. Гэхдээ хоолыг их зөв идэх хэрэгтэй. Манайхны алдаа нь нэгдүгээрт оройтож хоолоо иддэг, хоёрдугаарт хоолныхоо элементийг ерөөсөө судалдаггүй. Хоол бол уураг, цардуул гэсэн хоёр үндсэн элементээс бүрдэнэ. Уургийг жишээлбэл дангаар нь идэж болно, цардуулыг ч дангаар нь идэж болно. Түүнийг тус тусад нь задалж , ямар ч асуудалгүй шингээдэг хүчил ходоодонд байна. Гэтэл уураг, цардуул хоёрыг холиод идчих л юм бол ходоодонд ачаалал өгч, тарга бий болдог. Өөрөөр хэлбэл уураг буюу махан төрлийн бүтээгдэхүүнийг цардуул буюу төмс, гурил, будаа гэх мэттэй хольж хэрэглэж болохгүй. Жишээ нь, будаа агшаагаад, төмсний нухаш хийгээд махтай хольж идэх нь хэдий амттай ч ходоодонд ачаалал өгнө. Харин махыг ногоон төрлийн ногоотой хольж идэж болно. Тэгж хэрэглэвэл зөв хооллолт болно. Би уураг, цардуул хоёрыг хольж иддэггүй, тараг сүүн бүтээгдэхүүнийг дангаар нь хэрэглэдэг.
-Та бүхний ажлын хуваарь маш шахуу байдаг байх, ялангуяа Солонгост. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Ажлын хуваарьтаа бүх зүйлийг нарийвчлан заасан график гаргаад сарын өмнө өгчихдөг. Ингэхээр ажиллахад ч амар. Үлдсэн чөлөөт цагаа зохион байгуулах боломжийг бидэнд өгчихөж байгаа юм. Чөлөөт цагаараа бассейнд явж, фитнессээр хичээллэж, найз нөхөдтэйгээ кино үзэх дуртай.
-Энэ оны “Playtime” үзэж байгаа харагдсан. Амьд хөгжим сонсох дуртай юм аа даа?
-Тийм шүү. Амьд хөгжимд дуртай. “Playtime”-ыг урьд нь зурагтаар л харж байсан. Энэ жил зорьж очиж үзье гэж бодсон юм. “Киви”-ийн Ука бид хоёр их сайн найзууд л даа. Тэгээд Ука бид хоёр хамт очиж үзсэн. Амьд хөгжим сонсоод, залуучууд хөл бөмбөг, сагс тоглож, шорлог авч идээд л. Нэг өдрийг их сайхан өнгөрөөх боломжтой, их гоё юм билээ. Миний хувьд “The Lemons”, “A-Sound” хамтлагуудыг сонсох дуртай.
-Залуу хүний хувьд нийгэмдээ санаа зовж, бухимдаж явдаг зүйл олон л байдаг байх?
-Монголын нийгмийн тухай ярьвал зөндөө их юм байна л даа. Хамгийн түрүүнд хүмүүс л ухамсартай болох хэрэгтэй. Өөрийгөө засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг л яг үнэн. Эхлээд өөрийгөө засах хэрэгтэй. Ухамсартай болж төлөвших хэрэгтэй. Ухамсар гэхээр манайхан боловсролтой хольдог. Үгүй ш дээ. Хүмүүжил, боловсрол, ухамсар, ёс суртахуун гэдэг чинь тус тусдаа ойлголт. Манай залуус боловсрол эзэмшиж байна. Тэгсэн атлаа ёс суртахуунгүй. Эмэгтэй хүнийг хүндэлдэггүй, наад захын соёлгүй. Ядаж л гудамжинд шүлсээ хаядаггүй, бие засдаггүй болъё л доо. Гэх мэтчилэн хувь хүн өөрөө төлөвшөөд ирэхээрээ нийгэм аяндаа хөгжөөд эхлэнэ.
Би ингэж боддог юм. Хүн хичнээн мөнгөтэй байлаа гээд тухайн улс орон хөгжихгүй. Хүнд юу хэрэгтэй вэ гэвэл ухамсар л хэрэгтэй. Хүн ухамсартай болж төлөвшиж байж мөнгийг зөв зарцуулдаг болно, тэр хэрээр нийгэм хөгжиж, урагшилна. Тэгэхгүй бол Монголчууд бүгдээрээ мөнгөтэй байгаад ч ухамсаргүй бол хөгжил урагшлахгүй. Одоо Монголчууд харьцангуй мөнгөтэй болж байна. Гэхдээ нийгмийн хөгжил харагдахгүй байгаа байхгүй юу.
-“Торго” салонд багшилж байсан. Одоо багшлахаа больж байгаа юу?
-Багшилж байсан. Гэхдээ энэ амралтын хугацаандаа багшилна. Нэг курс төгсгөх гээд авчихсан байгаа. Урам авсан зүйл нь юу вэ гэхээр уг нь нэг курс нь 15 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байх ёстой байтал хорь гарчихаж. Тэгээд хоёр хуваах уу яах вэ гэдгээ бодоод байна. Миний хичээлд суухаар ингэж зорьж ирсэн нь сайхан санагдаж байгаа. Манай хүүхдүүд ч гэсэн идэвхтэй сурч байгаа.
-Багш хүний хувьд чиний онцлог арга барил нь?
-Би хүүхдүүдийг өөрт тохиолдоод байгаа асуудлуудаа бичээд ир гэдэг юм. “Арьсан дээр юм гарч байна уу, яаж турах, ямар сунгалтын дасгал хийх хэрэгтэй, яаж өндөр болох вэ” гэдэг ч юм уу өөрийн асуудлуудаа бичээд ирснийх нь дагуу ярилцаж, хичээлээ ордог. Тэгээд хоолны талаар хичээл орно. Бас л өнөө уураг, цардуулаа ярина даа /инээв/. Хоолны дэглэмийн талаар ч ярина. Хоолны дэглэм барина гэхээр л юу ч идэхгүй бүтэн өдөр болно гэсэн үг биш шүү дээ. Бүтэн өдөр хоол идэхгүй бол тэр ходоод чинь хэцүү байдалд орно. Тийм учраас хэзээ юу хэрэглэх вэ гэдгийгээ сайн мэдэж байх ёстой. Захиж хэлэх зүйл их бий. Намайг манай хүүхдүүд их үглээ, ааштай гэдэг юм. Наад зах нь хоолоо төмөр савхаар идэж бай гэж хэлнэ. Хүүхдүүдийг бага наснаас нь төмөр савхаар идүүлээд сургах хэрэгтэй. Жишээлбэл би хүүхэдтэй болохоороо хүүхэддээ сэрээ биш төмөр савх өгнө гэж боддог.
-Яагаад?
-Савх хүний уураг тархийг их сайн хөгжүүлдэг. Мөн бага хэмжээгээр иддэг болно. Халбагаар идсэн хоол хэдий зажлагдах ч бүхэл бүхлээрээ хүний ходоодонд ордог учраас шингэлт нь муу байдаг. Савхаар идсэн хоол бол багаар орох учраас хурдан цаддаг, их иддэггүй давуу талтай. Энэ мэт наад захын зөвлөгөөнүүд өгдөг. Жишээ нь хүүхэд нэг талдаа цүнхээ үүрсээр байгаад далий мөртэй болчихдог. Тийм хүүхдийг “мөрөө буулга” гэхээр чаддаггүй байхгүй юу. Хэрвээ савхаар хоол иддэг бол биеийнхээ хэсэг хэсгийг салгаж удирдаж чаддаг болдог.
-Яриаг чинь анзаараад байхад аливаад нилээн ул суурьтай ханддаг мэт санагдлаа.
-Нэг юм болохоор л интернэт ороод үздэг. Ээж эм уух гэж байлаа гэхэд эмнийх нь нэрээр интернэтээс орж мэдээлэл авах жишээтэй. Нэгэнт л хүн өөрийнхөө ходоодонд, бие организмд юм хийх гэж байгаа бол юу хийж байгаа талаараа мэддэг байх ёстой.
-Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг бол?
-Шүүмжлэл байх ёстой. Дандаа магтуулаад л байвал хүн магтаалд бялуурдаг. Шүүмжлэл байх ёстойгоос гадна шүүмжлэлийг хүлээж авдаг байх ёстой. Зөв шүүмжлэлийг хүлээж авч засч залруулж явахыг хичээдэг. Ганцаараа байх дуртай. Ганцаараа байж тунгаан бодоод миний юу нь болохгүй байна гээд түүндээ дүн шинжилгээ хийх дуртай.
-Яагаад ингэж асууж байна вэ гэхээр чиний ярилцлагыг сэтгэгдэлтэй оруулах уу, сэтгэгдэлгүй оруулах уу гэдгийг л тодруулах гээд байгаа хэрэг?
-Сэтгэгдэлгүй аваасай гэж бодож байна. Сэтгэгдэл бичиж байгаа зарим хүн уншиж байж үнэн сэтгэлээсээ бичдэг. Гэтэл зарим нь... бүгдийг нь дайрч хэлээгүй гэдгийг ойлгоно биз. Юу ч уншилгүйгээр шал утга учиргүй зүйлс бичдэг. Өнөө ухамсартай л холбоотой асуудал. Би бүх хүнд таалагдах албагүй. Тиймээс “чиний энэ чинь болохгүй, тэр нь тийм” гэсэн эрүүл шүүмжлэлийг бол хүлээж авна. Түүнээс хүн рүү дайрч доромжлох асуудлыг үнэхээр эмзэг хүлээж авдаг.
-Чамайг элдвээр л бичих юм. Харин чиний зүгээс няцаалт өгч харагддаггүй.
-Тоодоггүй шд /инээв/. Шар сонин уншдаггүй болохоор миний талаар юу бичээд байгааг ч мэддэггүй. Ээж минь харин эмзэглээд байх шиг байдаг юм, зайлуул. Тэгэхээр нь би ээждээ “Би ямар хүн бэ, та намайг яаж хүмүүжүүлсэн бэ гэдгийг мэдэж байгаа. Тийм болохоор энэ мэт зүйлийг битгий тоо” гэж хэлдэг юм. Нэгэнт энэ салбар маань хэл аманд өртөмтгий хэцүү шүү дээ. Тэгж байгаад нэгэнт худлаа юмыг бичихээ больчихно л доо.
-Гэхдээ нэгэнт олны өмнө байх ёстой хүнд хар ч гэсэн PR хэрэгтэй байдаг гэдэг?
-Тэгж ярьдаг л даа. Гэхдээ одоохондоо хар PR хийх шаардлага байхгүй л байна /инээв/.
-Ерөнхий сайдыг таних уу. Та хоёрын тухай багагүй шуугиан дэгдээд авсан?
-Мэдээж улсынхаа Ерөнхий сайдыг танилгүй яахав дээ. Нэг тиймэрхүү буруу таамаглал төдий зүйл сонингоор гараад байсан. Эх сурвалжгүй мэдээлэл угаасаа тэгээд намждаг л даа. Тэрэнд би тайлбар өгөхийг хичээхгүй. Би өөрөө өөртөө зөв явж байгаа. Тэр хүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой биш. Хүмүүс өөрсдийнхөөрөө л ойлгох байх. Хүн ер нь иймэрхүү мэдээлэлд нүдээрээ харж байж итгэх хэрэгтэй л дээ.
-Оюунгэрэлийн өөрийгөө үнэлэх үнэлэмж?
-Хамгийн гол нь хүн өөрөө өөртөө л үнэнч байх хэрэгтэй. Зарим хүн бурууг нь мэдсээр байж үйлдчихээд өөрөөсөө нүүрээ буруулж, өөрийгөө хуурдаг. Өөрийгөө хуурсан байдал гаргахгүйг л хичээдэг. Буруу ч бай, зөв ч бай үнэнтэйгээ нүүр тулаад буруугаа хүлээн зөвшөөрөөд түүнийгээ засахыг хичээдэг, тийм байхыг хүсдэг. Ер нь өөрөө өөртөө үнэнч байх зарчмыг баримталдаг.
-Гэр бүлийн хүмүүжил гэдэг хамгийн чухал зүйл юм. Харин чамд ямар хүмүүжил өгсөн бол?
-Би их гэрсэг, эцэг эх маань надад их зөв хүмүүжлийг өгсөн гэж боддог. Харамсалтай нь, аав маань өөд болсон. Манай гэр бүлийнхэн аливаа зүйлийг нийлж, хамтдаа хийдэг байсан. Нэг нь асуудалд ороход бүгдээрээ нийлж шийддэг. Ер нь хүний амжилтын нэг үндэс нь сайхан гэр бүл юм. Тийм болохоор зөв гэр бүл зохиож, хүүхдүүдээ сайн хүмүүжүүлсэн хүмүүсийг би их мундаг гэж боддог.
-Найз залуутай юу?
-Найз залуу... Байгаа.
-Гэр бүлтэй, үр хүүхэдтэй болох төлөвлөгөө нь юу болж байна?
-Төлөвлөгөө мэдээж хэрэг байлгүй яахав. Гэвч ажлыг нарийн төлөвлөж болдог боловч амьдралыг нарийн төлөвлөхөд хэцүү. Баримжаа бол байлгүй яахав дээ. Одоогийн байдлаар гэр бүл зохиох арай болоогүй байна. Ямар ч байсан амжилттай, аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай сайхан гэр бүл зохионо гэж боддог. Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэхээ хүртэл одооноос боддог. Хүүхдээ гэдсэнд байхад нь симфони сонсгоно, том болохоор нь савхаар идүүлж сургана гэдэг ч юм уу. Ер нь жирэмсэн болонгуутаа төгөлдөр хуур сурна гэж бодож байгаа /инээв/.
-Хэр романтик вэ?
-Маш романтик шүү. Би өөрөө янз бүрийн сюрприз барих дуртай. Зөвхөн найз залуудаа ч биш ээждээ, найзууддаа барих дуртай. Бэлгээ өгөхөөсөө өмнө л тэр хүний яаж хүлээж авч байгааг нь төсөөлчихдөг. Ургуулан бодох дуртай. Урлагийн хүмүүс тийм ургуулан бодох чадвар байх хэрэгтэй л дээ.
-Өөрөө романтик хүн учраас найз залуугаа романтик байхыг шахаж шаарддаг уу?
-Заавал “чи тэг, ингэ” гэж шахдаггүй. Хүн чамтай яаж харьцаасай гэж хүсэж байна, тэр харьцааг өөрөө бий болгож байж тэр харьцааг үүсгэнэ л дээ.
-Харин өөрөө өөртөө хэр шаардлага тавьдаг бол?
-Хүн өөрөө өөртөө л шахалт үзүүлэхгүй бол хэцүү шүү дээ. Хэвтээд л байвал хэвтээд л байна, бүдүүрээд л байвал, бүдүүрээд л байна. Турмаар байна гэвэл өөртөө шаардлага тавьж, зорьж тэмүүлдэг байх ёстой. Юм бүхэн амархан биш. Хүн өөртөө өндөр шаардлагатай хандаж байж л амжилттай ажиллана, амьдрана. Нэг л амьдарч байгаа юм чинь ажил төрөл нь ч амжилттай, өөрөө ч аз жаргалтай амьдрах сайхан шүү дээ.
-Хүнээс сонсож байсан хамгийн гашуун боловч үнэн үг?
-Ээжээсээ сонсож байсан. Манай ээж аливаа зүйлийн голыг нь олж хэлдэг хүн байдаг юм. Сэтгэлээ онгойлгоод ярьвал их сайхан яриатай хүн боловч ерөнхийдөө дуу цөөтэй. Би багадаа бүх хувцсаа нямбайлан эвхэж унтаад, өглөө босоод эвхсэн хувцсаа аваад өмсдөг. Тэгээд хүн миний юманд хүрвэл бүр дургүйцэж, уурладаг хүүхэд байсан. Харин загвар өмсөгч болсноор нэг том дутагдалтай болжээ. Тэр нь тайзны ард ороод хувцсаа тайлаад л, дараагийнхаа хувцсыг өмсдөг. Гэтэл энэ нь миний амьдралд хэвшчихсэн байсан. Би өөрөө ч анзаараагүй. Тэгсэн ээж маань надад хэлж байгаа юм. Эхлээд сайхан зүйлүүдийг нь хэлнэ. “Загвар өмсдөг болсноор чи нүүрэмгий, өөрийгөө нээж чаддаг болсон. Эмэгтэй хүн талаасаа гоё алхаа гишгээтэй, үс, арьсаа сайхан арчилдаг болсон” гээд л. Тэгснээ “чамд ганцхан дутагдал бий болсон. Чи багадаа их нямбай хүүхэд байсан. Харин одоо чи өрөө лүүгээ ороод хар даа” гэсэн. Тэгээд үнэхээр анзаартал хувцас маань яаж тайлсан яг тэр хэвээрээ байсан. Одоо харин энэ дутагдлаа зассан шүү.
-Багын хоч гэж байгаа юу?
-Байлгүй яахав. Манай аав хүнд их хоч өгдөг хүн байсан юм. Надад бараг хорь, гучин хоч бий шд. /инээв/
-Нэг хоёроос нь сонирхуулахгүй юм уу?
-Аав маань биднийг бүгдийг нь хочоор дууддаг. Хүнийг нэг удаа хараад л, яг оноод хэлчихсэн хоч өгдөг. Их наргианч хүн байсан. Манай гэрийнхэн бүгдээрээ хочтой. Бүр хамаатнууд маань хүртэл бүгдээрээ хочтой.
-Хамгийн сайхан, сэтгэлд дулаахан дурсамжтай үе гэвэл?
-Цагаан сар л гэж хэлнэ. Цагаан сарын өмнөх бэлтгэл ажил. Аав, ах хоёр гурилаа элдээд л, эгч, ээж хоёр буузаа чимхэнэ. Би чимхсэн буузыг нь том вандан дээр өрж, тоолдог. Тэгээд битүүний урд өдөр гэрээ цэвэрлээд, битүүний өдөр бүгдээрээ цэв цэвэрхэн гэрт, зассан ширээнийхээ ард гэр бүлээрээ суудаг. Тэр үеийг бүр одоо бодоход л сэтгэлд нэг тийм дулаан уур амьсгал төрүүлдэг юм.
-Чиний хувьд айлын эзэгтэй болвол ямар байдлыг эрхэмлэх вэ?
-Хамгийн гол нь ойлголцол, итгэлцэл, харилцан хүндлэл байх хэрэгтэй. Эхнэр, нөхөр хоёр бие биенийгээ хүндэлдэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь бие биенийхээ дуртай юмыг хүндэлдэг байх ёстой. Гэр бүлийг ажиглаад байхад нөхөр нь спортод дуртай байдаг. Гэтэл эхнэр нь “үгүй ээ” гээд явуулдаггүй. Гэтэл бие биеийнхээ дуртай зүйлийг, хийдэг ажлыг нь хүндэлдэг, харилцан санал солилцдог байвал гэр бүлийн уур амьсгал дулаахан болно гэж боддог юм.
-Хүн гэдэг амьтан амьдралд сөгдөж, аргаа барахдаа ханддаг ямар нэгэн зүйл байдаг. Чиний хувьд?
-Би Христэд итгэгч. Сүмд явдаг. Манай гэр бүл христ гэр бүл. Бүгдээрээ библи уншина, бурхандаа залбирна. Жишээ нь рекламны зурганд орох боллоо гэхэд урьд орой нь унтахдаа “маргаашийн рекламны зураг хамгийн гоё болоосой” гэж залбирдаг. Ер нь бүх зүйлд залбирдаг, даатгадаг. Байнга сүмдээ явахыг хичээдэг.
-Өөрийг чинь дотуур хувцасны загвар өмсөгч байх шаардлагыг бүрэн хангасан модель гэдэг юм билээ. Саяхан секси зураг авахууллаа. Энэ зураг авалтад ороход ямар байв?
-Манай Монголын дотуур хувцасны “GB” брэндтэй хоёр гурван каталог дээр хамтарч ажилласан. Тэгэхэд дотуур хувцастай зургаа авахуулж байсан. Гэхдээ “Монгол контент” компанийн энэ зурган дээр анх удаа хагас нүцгэн байдлаар авахууллаа. Их ичсээн /инээв/. Дотуур хувцас бол эмэгтэй хүний гоо сайхныг харуулдаг учраас секси гэхээсээ илүүтэй нандин, тансаг талаас нь хүлээж авдаг. Харин хагас нүцгэн чинь секси шдээ. Эхлээд зурагчинтайгаа задарч, ойлголцож чадахгүй жаахан ичсэн. Би гэгээлэг, урлаг талаас нь харуулахыг зорьж, хичээсэн. Манай залуучууд эмэгтэй хүний бие цогцыг урлаг талаас нь хүлээж авбал надад их гоё санагддаг. Зураг авалт гэдэг чинь урлаг шүү дээ. Хаанаас нь гэрлээ тавьбал гоё харагдах вэ гэдгийг маш нарийн бодолцох жишээтэй. Урлаг талаас нь хүлээж авбал их гоё ажил болсон гэж бодож байгаа. Ер нь “Монгол Контент” компанитай хамтран ажилласан энэ зураг авалт нь намайг “эвдсэн” анхны том ажил боллоо.
-Урлагийн бусад төрөлд хүчээ сорих уу. Солонгосын загвар өмсөгчид кинондоо ч тоглоод л, нэвтрүүлэг ч хөтлөөд байдаг юм билээ?
-Миний хувьд одоо хэлний курст явж байгаа. Хэл маань Солонгос хүнийх шиг сайн болоогүй учраас одоохондоо тийм зүйлд оролцох боломжгүй байна. Хэлээ сайжруулахаар “Beauties talking” нэвтрүүлэгт орох санал тавьсан. “Хэлээ сайжруулсныхаа дараа ороорой” гээд найруулагч маань утасдаад л байгаа.
-Кинонд тоглох уу. Энд кинонд тоглох урилга их ирж байна уу?
-Кинонд тоглох урилга нилээн ирсэн. Одоохондоо кинонд тоглохгүй гэж бодож байгаа. Мэргэжлийн Жүжигчин биш болохоор арай болоогүй байна. Өөртөө өндөр шаардлага тавьж байгаад гоё кинонд тоглоно гэж боддог. Ямар ч байсан кино чиглэлийн талаар номын дуу сонсож байж тоглосон нь дээр байх аа. Энэ чигээрээ тоглоно гэхэд арай учир дутагдалтай. Тийм болохоор өөрийгөө бэлтгэж, сайжруулсны дараа яагаад өөрийгөө сориод үзэж болохгүй гэж.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Ажилд чинь амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд мөн ажлын өндөр амжилт хүсье.
Ярилцсан О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /