gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     9.13
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 9
Зурхай
 9.13
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 9.13
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Амьтдын сонирхолтой баримтаас

Нийгэм
2010-01-13
1
Twitter logo
1
Twitter logo
Нийгэм
2010-01-13
Амьтдын сонирхолтой баримтаас
Манай гарагт сая гаруй амьтны төрөл зүйл байдгаас хэвлээр явагчийн 6000, аалзны 73 мянга, бөөсний 3000 төрөл зүйл байдаг байна. Дэлхийн зургаан тэрбум гаруй хүнийг амьтны тоо толгойтой харьцуулбал нэг хүнд 200 сая шавьж ногдох гэнэ. Үүнээс гадна 4600 гаруй хөхтөн амьтны төрөл зүйл нийт төрөл зүйлийн 0,3 хувийг эзэлдэг бол 9000 гаруй төрөл зүйлийн шувууд 0,7 хувийг эзэлдэг байна.

* Зөвхөн хөхтөн амьтад л дэлбэн чихтэй гэнэ.
* Африкийн заанууд ердөө дөрвөн шүдтэй аж.
* Дэлхий нийтээр нэг тэрбум бод мал байдгаас 200 сая нь Энэтхэгт байдаг.
* Гэрийн ялаа ердөө 14 өдрийн настай.
* Амьтдын төрөл зүйлээс нохой хамгийн анх сансарт ниссэн бол хонь, галуу, азарган тахиа анх агаарын бөмбөлгөөр хөөрчээ.
* Африкийн хамгийн том таван амьтанд ордос үхэр, заан, ирвэс, арслан, хирс ордог байна. Африкийн таван том амьтан анчдын хувьд хамгийн хэцүү ан гэнэ.
* Кубын эрээн далт зөгий шувуу дэлхийн хамгийн жижиг шувуу аж.
* Тэмээн хяруул цагт 70 км хурдалдаг байна.
* Онгон байгальд аж төрдөг шувуудын 75 хувь нь зургаан сар хүрэхээсээ өмнө үхдэг.
* Гахай хамгийн ухаантай амьтдын дөрөвдүгээрт бичигддэг ч Библийн сургаальд уг амьтныг ердөө хоёр удаа л дурдсан байдаг бол хонь 45 удаа, ямаа 88 удаа дурдсан байна. Үүнээс гадна нохойг 14 удаа, арсланг 89 удаа дурдсан байдаг бол гэрийн тэжээвэр муурын талаар огт бичээгүй гэнэ.
* Гахайн мах дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг махан бүтээгдэхүүний нэг.
* Дани улс хүн амын тооноосоо хоёр дахин олон гахайтай.
* Америк чоно буюу коиоте нохойн овгийн гишүүн аж.
* Анааш 50 см урт хэлнийхээ тусламжтай чихээ эвэрлэдэг.
* Өмнөд Америкийн шоргоолж идэштэн /наалдамхай урт хошуутай амьтан/ өдөрт 30 мянган шоргоолж иддэг байна.
* Махчин аварга загас цагт 70 км хурдан сэлдэг бол хүн цагт 35 км хурдалж чадна.
* Хамгийн удаан хөдөлгөөнтэй загас бол далайн морь гэнэ. Энэ амьтан цагт 0,016 км явдаг байна.
* Далайн гахай цагт 60 км хурдалж чаддаг.
* Хөх халимны зүрх жижиг автомашины хэмжээтэй адил. Харин хэлний урт нь заантай адил бөгөөд жин нь 10 гаруй хирстэй тэнцэх аж.
* Эмгэн хумс толгой дээрээ хоёр тэмтрүүлтэй бөгөөд нөгөөгөөс ялимгүй урт тэмтрүүл нь уг амьтны нүд болдог, нөгөө нэг тэмтрүүлээ үнэрлэх болон орчин тойрноо мэдрэхэд ашигладаг байна.
* Дэлхийн хамгийн том наймаалжийг Умард Атлантын далайгаас 1878 онд барьжээ. Энэ амьтан дөрвөн тонн жинтэй, 10 метр урт байжээ. Энэ аварга наймаалж хамгийн том нүдтэй амьтан болжээ. Түүний нүдний голч нь 40 см байсан аж.
* Амьтан бүр баруун, солгой талтай ч туйлын баавгай болон кермитийн мэлхий солгой талтай амьтан гэнэ.
* Дэлхийд  цэвэр үүлдрийн 701 төрлийн нохой байдаг. АНУ-д 54 сая гаруй нохой байдаг бол Парис хотод оршин суугчийнх нь тооноос олон нохой байдаг.
* Загас, шавьжны төрлийн амьтад нүдээ огт цавчдаггүй. Тэдний нүд нь тусгай линзээр хамгаалагдсан байдаг.
* Хэрэмнүүдийн газарт булаад мартсан самарнуудын ачаар олон сая мод ургадаг байна.
* Австрали улс 150 сая толгой хоньтой бөгөөд хүн ам нь 17 сая гаруй аж. Харин Шинэ Зеланд улс дөрвөн сая хүнтэй, 70 сая хоньтой гэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан