gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дүрслэх урлагийн багш нар “ганган” гарын авлагатай боллоо

Боловсрол
2011-10-12
0
Twitter logo

2010 онд Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг дээшлүүлэх, дүрслэх урлагийн хичээлийг бүтээлчээр зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дүрслэх Урлагийн Боловсрол” гарын авлагыг боловсруулжээ.

Ийн бэлэн болгоод байсан бүтээлээ хэвлэх санхүүгийн дэмжлэг хайн “Төгөлдөр” сангийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын гэргий, хатагтай Х.Отгонтуяад ханджээ.

Урлагийн боловсролыг хүүхдүүдэд багшаар нь дамжуулан олгох энэ бүтээл үнэхээр өнөөдөр түвшинд хийгдсэн сайн ном байсан. Ийм төслийг дэмжихгүй байх арга байгаагүй хэмээн хатагтай Х.Отготуяа хэллээ.

“Дүрслэх урлагийн боловсрол” багшийн гарын авлагыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр “Чингис “зочид буудалд болж БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр оролцлоо. Тэрбээр энэ үеэр энэ жил л гэхэд сая 300 мянга гаруй сурах бичгийг хэвлүүлсэн талаараа мэдээлээд урлагт хайртай хүмүүс ийм сайхан сэтгэл гаргаж ном хэвлүүлж, төрийн нуруун дээрх ачаанаас хөнгөлж өгч байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн дүрслэх урлагийн ийм ном нь өнгөт зураг ихтэй, хэвлэлтийн чанар өндөр байхыг шаарддаг тул хэвлэлтийн үнэ өндөр гардаг гэдгийг хэлээд одоо энэ номоо сургуулиудад тараах, үүнийг дагуулаад багш нарыг сургалтад хамруулах ажлыг хамтарч хийхийг уриалж байлаа.  

“Төгөлдөр” сангаас санхүүжүүлж хийсэн энэхүү гарын авлагыг Улаанбаатар хотын болон 21 аймгийн бүх ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй их, дээд сургуульд үнэ төлбөргүй түгээхэд бэлэн болжээ.

“Дүрслэх урлагийн боловсрол” багшийн гарын авлага нь Дэлхийн болон Монголын дүрслэх урлагийн онол, судалгаанаас эхлэн зохиомжийн үндсэн дүрэм, хууль зүй тогтол, арга хэрэгсэл, шинж чанарын онцлог, түүний хэрэглээ, дизайны төрөл, ангилал, үсгийн урлаг, загварчлах арга зарчим хүртэл цогц мэдээлэл бүхий өнөөгийн албан боловсролын шинэчилсэн стандартад нийцсэн, багшийн ширээний ном болж чадсан гэдгийг арга хэмжээнд оролцсон мэргэжлийн багш нар хүлээн зөвшөөрч байлаа.  

Мөн энэхүү гарын авлага нь ерөнхий боловсролын сургуульд дүрслэх урлагийн хичээл зааж буй багшийн ширээний ном болж, сурагчдад гоо зүйн боловсрол эзэмшүүлэх, хүн төрөлхтний бүтээж үлдээсэн урлаг, соёлын үнэт өвийг хайрлан хамгаалж, өвлүүлэн үлдээх, өндөр боловсролтой иргэн төлөвшүүлэх нөр их хөдөлмөрт нь өчүүхэн дэмжлэг болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Б.Тэлмэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан