gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цэргийн албанд татагдах, чөлөөлөгдөх тухай

О.Ариунбилэг
Нийгэм
2011-10-12
0
Twitter logo
О.Ариунбилэг
0
Twitter logo
Нийгэм
2011-10-12
"Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.

Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.

Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангарагаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ”

Энэ бол Монгол Улсын иргэн цэргийн жинхэнэ албанд орохдоо өргөдөг тангараг.

Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаварлахгүйгээр цэргийн үүрэг хүлээхийг хуулинд заасан байдаг.

Энэ жилийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 21-23-ны хооронд болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор хуулинд заасан зарим мэдээллийг та бүхэнд хүргэе.

Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татна. Цэргийн жинхэнэ албанд татагдагч тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй. Харин цэргийн насны иргэн хүндээр өвчилсөн, хорио цээр тогтоогдсон, гэнэт аюул осол тохиолдсоноос цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирж чадаагүй нь орон нутгийн байгууллагын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаагаар батлагдвал хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцдог.

Цэрэг татлагын үед байнга оршин суугаа газраасаа өөр газарт түр хугацаагаар яваа иргэн тухайн нутаг дэвсгэрийн цэргийн хэлтэс (цэрэг татлагын байр)-т очиж бүртгүүлэх үүрэгтэй.

Байгууллагын удирдлага нь цэргийн насны иргэнийг зохих хугацаанд нь ажил, сургуулиас түр чөлөөлөх, албан томилолт, амралтаар явсан бол яаралтай дуудаж, тогтоосон хугацаанд нь цэрэг татлагын байранд буюу товлосон газар ирүүлэх үүрэг хүлээдэг. Хэрвээ энэ үүргээ эс биелүүлвэл хуулинд заасан торгуулийн хариуцлагыг хүлээнэ.

Тайван цагт цэргийн жинхэнэ албанд татахаас түр чөлөөлөх хэд хэдэн заалтууд бий.

-эцэг, эх нь хоёулаа, эсхүл ганц бие эцэг буюу эх нь хөдөлмөрийн чадваргүй (60-аас дээш настай эцэг, 55-аас дээш настай эх, энэ насанд хүрээгүй боловч тахир дутуугийн 1, 2 дугаар зэрэгт орсон эцэг, эхийг хөдөлмөрийн чадваргүйд тооцно) бөгөөд тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр;
- хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй;
- эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;
- эхнэр нь тахир дутуугийн 1, 2 дугаар зэрэгт орсон;
- хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл 16-гаас дээш настай боловч тахир дутуугийн 1, 2 дугаар зэрэгт орсон төрсөн ах, эгч, дүүтэй.

Дээр дурдсан гачигдлыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ, иргэний паспорт, гэрлэгсдийн баталгаа, тахир дутуугийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг үндэслэн тогтоодог.

Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй иргэн, түүнчлэн эрүүл мэндээр тэнцэж, цэргийн алба хаах хүсэлт гаргасан хэдий ч хугацаат цэргийн албанд татах иргэдийн хяналтын тоонд багтаагүй иргэнийг хугацаат цэргийн албанд татахаас тухайн жилд түр чөлөөлнө.

Мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчийг суралцах хугацаанд нь цэргийн жинхэнэ албанд татахаас түр чөлөөлнө. Харин тэд сайн дураараа цэргийн жинхэнэ алба хааж болно.

Гэмт хэргийн учир мөрдөгдөж байгаа буюу үйлдсэн хэрэгтээ шүүхээр шүүгдэж байгаа, түүнчлэн ял эдэлж байгаа иргэнийг цэргийн жинхэнэ албанд татахгүй.

Монгол Улсын 18-25 насны, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэг бүхий иргэн шашин шүтлэг-ёс зүйн болон энэ хуульд заасан бусад шалтгаанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж болно. Цэргийн албыг дүйцүүлэн хаах хүсэлтэй иргэн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын аврах анги, отряд, салбар Хилийн цэрэгт туслах хүчин болон хүмүүнлэгийн бусад байгууллагад алба хаана. Уг албыг хаах хугацаа 24 сар байна. Гамшгаас хамгаалах ажиллагааны хойшлуулшгүй арга хэмжээ, улсын хил хамгаалалтын зайлшгүй шаардлагыг харгалзан Засгийн газар энэхүү хугацааг 3 хүртэл сараар сунгаж болно.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан