Жирэмсэн үед томорсон умай, хүүхдийн жин эмэгтэйн багана нуруунд даралт учруулснаас суудлын мэдрэл дарагдаж, эсвэл аарцагийн холбоосууд татагдсанаас нуруу өвдөх нь элбэг тохиолддог.
Эмэгтэйн нурууны ачаалал ихэсч хэвлий томорсноос биеийн тэнцвэр алдагдаж, явдал өөрчлөгдөж улмаар нуруу хэт гэдийснээс өвдөх талтай. Хэрэв эмэгтэйн нуруу зөв цэх байрлалтайгаас гадна хэвлийн булчин чангарал сайтай бол ихэнхдээ нурууны өвдөлтийг мэдэрдэггүй.
Яах вэ?
-Жирэмсэн үед өөрийн биеийн жинг сайн хянах нь жин хэт нэмэгдэж нуруунд нэмэлт ачаалал өгөхөөс сэргийлнэ.
-Жирэмсэлснээс хойш өндөр бус намхан өргөн ултай гутал өмсөхийг хичээгээрэй.
-Жирэмсний 4-5 сартайгаас хэвлий урагш түрж эхлэхэд нуруугаараа хэт гэдийх нь өвдөлтийн суурийг тавих учир энэ үеэс эхлэн биедээ тохирсон жирэмсний даруулга өмсөж хэвшвэл нурууны өвдөлтөөс сэргийлнэ.
-Удаан хугацаагаар зогсохгүйг хичээж хэрэв удаан зогсохоор бол нэг хөлөө нугалж намхан сандал дээр тавьж зогсох нь зүйтэй.
-Жирэмсэн үед хатуу орон дээр унтах нь нурууны өвдөлтийг багасгана.
-Гараа дээш удаан өргөж барихгүй байх нь зөв юм. Гараа дээш өргөж мөрөө дээш татах нь нурууны булчинг чангалж өвдөхөд хүргэдэг.
-Овор ихтэй жинтэй ачаа өргөхгүй байх нь нуруунд ирэх нэмэлт ачааллыг багасгах ач холбогдолтой.
-Жирэмсэн үед усанд сэлж, биедээ ачаалал өгөхгүйгээр сул орхих нь нурууны булчингийн өвдөлтөөс сэргийлнэ.
-Нуруу их өвддөг бол тосон иллэг хийх нь өвдөлтийг багасгах сайн талтай.
-Хүнд ачааг нэг мөрөндөө үүрч явахаас сэргийлж ачааг хоёр гартаа тэнцүүлж байх нь чухал.
-Ачаа, цүнхийг огцом өргөхгүйг эрмэлзэх.
-Түшлэгтэй сандал дээр сууж нуруугаа цэх байлгахыг хичээж хөлөө ачиж суухгүй байх нь хөлний цусны эргэлтийг саатуулхаас сэргийлнэ.
Удаан хугацаагаар суухгүй байх, тогтмол явж, алхах, нурууны дасгал хийх нь өвдөлтөөс сэргийлэх сайн талтай юм.
Эх сурвалж: “Амаржихуйн гайхамшиг” номноос