Хэдхэн хоногийн өмнө Гадаад харилцааны яаман дээр чухал түүхийн баримтууд дэлгэгдлээ гэх сургаар очив.
Сүүлийн жилүүдэд манай улсын түүхэнд холбогдолтой ховор материалууд гарч ирээд байх болсон. ОХУ-ын есөн архивт Монголын тухай түүхийн баримтууд хадгалагдаж байдаг гэх. Тэд яахаараа бидний мэдэхгүй, манайд байхгүй түүхэн баримтуудыг хадгалж байдаг байна аа гэж бодогдохоор.
Эдгээр баримт нь Монголын хаад, ноёд юм хийж явжээ гэдгийг гэрчлэх мэт. Энэ үзэсгэлэнгээс соёлтой ард түмэн түүхээ устгадаггүйн жишээг харж болно. 1992 оноос Монгол-Оросын засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдан архивын материал солилцох анхны хуралдаанаа хийжээ.
Тэр цагаас хойш жил бүр хоёр улсад ээлжлэн хуралддаг болсон байна. Энэ жилийн XIX дахь хуралдаан хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт зохиогдлоо. Комиссын Монголын талыг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд В.Удвал, Оросын талыг тус улсын Засгийн газрын Архивын агентлагийн дарга ахалжээ.
Тухайлбал, ОХУ-ын төрийн архивуудад хадгалагдаж байгаа манай улсын түүхэнд холбогдох нийтдээ найман мянган хуудас архивын баримт бичгийг хуулбарлан манай талд шилжүүлсэн гэнэ. Хоёр тал хамтран "Коминтерн ба Монгол", "Монголын тухай БХКН-ын баримт бичгүүд 1920-1952" цуврал гурван боть, "Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагаа 1921-1946" эмхэтгэлийн нэгдүгээр ботийг хэвлүүлж олонд хүртээжээ.
Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой болж байгаагаараа онцлог жил болж байна. Энэ ойтой холбогдуулан "Монгол- Оросын харилцаа XX зуун" сэдэвт архивын бичиг баримт, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэн харууллаа. Үүнд, Хаант Орос улсаас Богд хаант Засгийн газарт үзүүлж байсан цэрэг санхүүгийн тусламж, Монголын талаар явуулж байсан дипломат бодлогын талаарх сонирхолтой баримтуудыг анх удаа дэлгэн харууллаа.
Энд нэг сонирхолтой баримт бичиг байлаа.1921 оны 11-р сарын 5-нд гарын үсэг зурсан найрамдалт харилцаа тогтоох тухай. Энэ хэлэлцээр нь их бага улсуудын харилцааны түүхэнд хамгийн анхны гэж хэлж болох тэгш эрхтэй гэрээ байсан бөгөөд энэ гэрээний улс төрийн агуулга нь Монгол Улсын тусгаар тогтнолыг Орос улсын зүгээс хүлээн зөвшөөрснийг харуулж байна.
Энэ удаагийн үзэсгэлэн хоёр улсын харилцааны түүхэн хөгжлийн харилцан бие биедээ туслах тухай баримт бичиг гэрэл зургийг тусган харуулсан байна. Монголын түүх тэр тусмаа манай үе үеийн төрийн түшээдийн эх орныхоо төлөө хэрхэн зүтгэж явсныг баримтаар харахад бахархах сэтгэл төрнө.
Түүхэнд нэг хүний гүйцэтгэсэн үүрэг багаддаггүйг архивын баримтууд харуулж байна. Д.Сүхбаатарын гэргий Янжмаа, Д.Нацагдоржийн гэргий Пагмадулам нарын улс орноо төлөөлөн гадаадад явсан, Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн Хаант Орост очихдоо дайнд амь үрэгдсэн цэрэг, тахир дутуу болон хаягдмал хүүхдүүдийг тэтгэх нийгэмлэгт 75 рублийн хандив өргөсөн баримтууд байх жишээтэй. Цаашид хоёр, тал харилцан ажиллах гэнэ. Ухвал цаана нь юу ч байгаа юм билээ гэж бодогдлоо. Түүхээ улам зузаатгаж аваасай билээ гэсэн сэтгэгдэл төрж байлаа.
ОНЦ СОНИРХОЛТОЙ МАТЕРИАЛУУД
Оросын Холбооны улсын архивт 1861 оноос хойш хамааралтай материалууд олон байдаг аж. Үүнээс 1912 онд Хаант Орос улсад айлчилсан Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн өдөр тутмын тэмдэглэл, харилцааны нууц шифр, Сталинаас Монголын үндэсний ба төрийн тусгаар тогтнолын үндсэн нөхцлүүдийн тухай П.Гэндэнд бичсэн захидал.
1926 оны нэгдүгээр сард Монголын хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх, эмнэлгийн ариун цэврийг сахиулахад 175 мянган рубль олгохыг хүсч ЗСБНХОУ-ын Ардын камиссратын хэргийг хамаарагч В.А.Смольяниновоос дээд удирдлагадаа үзүүлсэн илтгэх хуудас.
1919 онд Монголын тухай Япон, Хятадын засгийн газартай байгуулсан гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгож тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч Зөвлөлт засгийн газар Монголтой дипломат харилцаа тогтооход бэлэн тухай ЗСБНХОУ-ын Гадаад хэргийн ардын комиссарын газраас Монголын засгийн газарт хандсан бичиг.
Мөн 1912 онд Монголчуудад 15 мянган бердан буу олгох тухай Эрхүүгийн цэргийн тойргийн захирагч их бууны генерал В.Н.Никитнээс цэргийн яамны сайд морин цэргийн генерал В.А.Сухомлиновт явуулсан илтгэмж 1861 оны хоёрдугаар сарын 18-нд Оросын эзэн хааны зөвшөөрсөн Их хүрээнд байх Оросын консулын орон тоог тогтоох төсөл, 1912 оны 12 дугаар сарын 29-нд Чин ван Ханддоржийн Тройцкосовскоос Монголын төрийн хууль ёсны эрхийг тогтооход дэмжсэнд Орос улсад талархаж буйг илэрхийлж илгээсэн цахилгаан утас гэх мэт онц сонирхолтой материалууд ОХУ-ын төв архивт байна.
Н.Лхагва