Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар улсын парламентын дэд дарга Иштван Үйхейи тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн Иштван Үйхейид парламентын дэд даргын хувиар гадаад улс оронд хийж байгаа анхныхаа айлчлалыг Монгол Улсаас эхэлж байгаад талархал илэрхийлээд хоёр орны эртний уламжлалт харилцааг хадгалж, цаашид шинэ шатанд өргөжүүлэн, хөгжүүлэх олон боломж байгааг тэмдэглэлээ.
Тэрбээр мөн "Монгол Улс өрсөлдөх чадвартай, Европ стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх үүднээс Европын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд Унгар, Чех зэрэг сайн харилцаат улс орнуудын туршлагыг судлах шаардлага байгаа. Тиймээс хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээсэн юм.
Түүнчлэн хоёр орны байнгын хамтын ажиллагааг өрнүүлэх үүднээс Монгол Улсад Унгарын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах асуудлыг эргэж харахаа амлаж, Сонгино дахь Биокомбинатыг шинэчлэхэд Унгар улсаас олгосон 25 сая ам.долларын зээлийн төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг хүслээ.
Иштван Үйхейи Ерөнхий сайд С.Батболдод найрсгаар хүлээн авч уулзсанд нь талархаад "Тодорхой хугацаанд хоёр орны харилцаанд завсрын үе гарсан ч Унгар улсын хувьд Монгол Улстай сайн хөршийн найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг. Унгарын Элчин сайдын яамыг Монголд нээн ажиллуулах нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой" гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.