gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ жилийн наадмын талаар дахин өгүүлэх нь

Спорт
2007-07-27
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2007-07-27

Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадам  нь өнгөрсөн жилийнх шиг их ойнууд давхцаагүй, тэгш ойн жил ч биш жирийн нэг тохиодог наадам билээ. Гэтэл баяр наадмын манлайн дээд цэнгэл монгол үндэсний бөхийн барилдаан нь наадамчин олны сэтгэлийг догдлуулсан ховорхон тохиох явдал болж баяр наадмын түүхэнд үлдлээ.

Залуу заан Хадбаатарын Мөнхбаатар ардын төрийнхөө баяр наадмыг манлайлав
Ардын хувьсгалын 49 жилийн ойн баяр наадмаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Уйлган голын уран мэхт Ч.Бээжин арслан түрүүлснээс хойш Хөвсгөл нутгаар овоглосон бөх ардын төрийнхөө баяр наадмыг манлайлж хараахан чадаагүй явсан. Харин Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадмаар Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын залуу заан Хадбаатарын Мөнхбаатар “дороо суурьтай, дотроо ухаантай” барилдаж залуу начин Д.Лхагвадорж, шинэ начин А.Цацавшир, шинэ харцага Н.Ганбаатар, шинэ заан Б.Сайнбаяр нарын “шинэков”-уудыг хүч бяраар ааглаж даваагаа ахиулсаар, үзүүр түрүү булаалдах барилдаанд Булган хангай нутгийн хашир туршлагатай хүчтэн И.Доржсамбуу зааныг орхиж түрүүлснээр 37 жилийн дараа Хөвсгөл нутагтаа баяр наадмын түрүүг буцааж авчирлаа.

Ховдын уран мэхт Ш.Ванчинхүү арслан “Ардын хувьсгалын 19 жилийн ойн баяр наадмаар Б.Түвдэндорж аварга арслан цолтой ид үедээ зургаагийн даваанд тахимаа өгснөөс олон бөхийн даваа хөнгөрч, Дорнодын “гулзгай” У.Дамчаа бид хоёрын түрүүлж үзүүрлэх зам нээгдсэн дээ” хэмээн хуучилсан байдаг. Түүн шиг энэ жилийн баяр наадмаар түрүүлж үзүүрлэх бөхийн тааварт явсан, дээгүүр барилдах магадлалтай Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Д.Азжаргал, Б.Ганбат, Ц.Мягмарсүрэн, Д.Рагчаа нарын аварга, арслан, заануудыг доогуур даваанд бүдрэхтэй зэрэг даваа нь хөнгөрсөн залуу хүчтэнүүд “түрүүлж, үзүүрлэх” гэгээн бодол тээж явсан нь мэдээж. Энэ сайхан боломжийг Xөвсгөлийн Х.Мөнхбаатар, Булганы И.Доржсамбуу хоёр алдсангүй. 

 Улсын заан И.Доржсамбуу аварга цолтой бөхийн эрхийг эдэлж...
Ардын төрийнхөө баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд төрж өссөн нутаг усаараа овоглон засуулынхаа мөрийг түшин дэлэн дэвж алдар цолоо дуудуулна гэдэг бөх хүнд тохиох хамгийн хийморилог агшин байдаг. Энэ эрхэм эрхийг аварга цолтой бөхчүүд л эдэлдэг. Гэтэл Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадмаар дархан аварга Б.Бат-Эрдэнэ, далай аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Азжаргал нар тавын даваанд “нурсан”-аар арслан цолтой бөхчүүдэд ч олддоггүй тэр эрхийг бүр улсын заан цолтой И.Доржсамбуу эдэлж, долоогийн давааны барууныг магнайлан, алдар цолоо дуудуулж аварга цолтой бөхийн эрхэм эрхийг эдэлсэнд наадамчин олон нь ихэд билэгшээж суусан билээ.

Ах дүү Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа алдарт аваргуудын нутгийн хүү залуу начин С.Цэрэн одоогоос 46 жилийн тэртээх ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадмыг манлайлж, 36 жилийн тэртээх ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойн баяр наадмаар үзүүрлэхэд Булганыхан баяр хөөрөөр бялхаж байсансан. Тэгвэл Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын заан Ишдоржийн Доржсамбуу энэ жилийн баяр наадмаар их аваргыг хазайлгаж начин цолоо баталсан Ховдын Ц.Лхагвасүрэн, нутгийн дүү шинэ харцага Д.Баасандорж, залуу заан М.Баяржавхлан нарыг барилдааны туршлагаар илүүрхэж өвдөг шороодуулсаар Хөвсгөлийн залуу заан Х.Мөнхбаатартай үзүүр түрүүг булаалдаж хэдэн арван жилийн тэртээх баяр баясгалан бялхсан өдөр хоногуудыг Булган хангай нутагтаа эргүүлэн авчирлаа.

И.Доржсамбуу бөхийн ёс жудгийг гайхалтай сахидаг бөх. Залуу гарьд И.Доржсамбуу 1995 онд Есөнзүйлийн даншиг наадмаар үзүүрлэж наадмын комиссын дарга, одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаярын гарын үсэг бүхий “даншгийн заан” цолыг гардаж авч байсан. Тэр намраа өгөх ёсгүй цол гээд буцаасан гэдэг. И.Доржсамбуу гарьд хожим “Болдоггүй юм болдоггүй гэдэг. Заан болохгүй ч юм болов уу гэж бодож явсан” хэмээн өгөөмөр сэтгэлээр өгүүлж байсан. Унасан ч хаясан ч бөхийн ёс жудгийг гайхалтай сайхан эрхэмлэж явдаг эгэлгүй даруухан энэ бөхөд ард түмэн нь дэндүү хайртай.

Бөх сонирхогч нэгэн “Би И.Доржсамбууд даанч их хайртай. Хүнд өөрийн эрхгүй орж ирээд бодогдоод байдаг хүн бий. Миний хувьд тийм хүн И.Доржсамбуу заан даа” гэж ярьж байсан. Тиймээ радио сонсогч түмэн, цэнхэр дэлгэцийнхээ өмнө болон төв цэнгэлдэхэд тухлан суусан наадамчин олны ихэнх нь Х.Мөнхбаатарыг залуу хүн болохоор ч тэрүү И.Доржсамбуу зааны нас намбыг бодож, үзүүр түрүүнд гарч ирэх боломж дахин олдоо ч билүү гэсэн дээ түрүүлчихээсэй билээ хэмээн бодож суусансан. Гэвч барсангүй дээ.

Үе үеийн алдартнуудын өлгий нутгийн хүчтэнүүд их шөвөгт
Энэ жилийн баяр наадмаар үе үеийн алдартнуудын төрж өссөн Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Завхан нутгийн залуу хүчтэнүүд их шөвөгт шалгарч наадамчин түмнээ баясгалаа. Хөвсгөлийн Х.Мөнхбаатар, Өвөрхангайн Б.Сайнбаяр, Завханы М.Баяржавхлан нар Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн баяр наадмаар начин цол хүртэж улсын цолтнуудын их гэр бүлд хөл тавьсан бол Булганы И.Доржсамбуу мөн 80 жилийн ойн баяр наадмаар алдар цолоо ахиулж улсын заан цол хүртэж байв.

Х.Мөнхбаатар 2005 онд, М.Баяржавхлан 2006 онд, Б.Сайнбаяр 2007 онд улсын заан цол хүртэж алдар цолоо ахиулсан бөгөөд Х.Мөнхбаатар эхэлж заан цол хүртсэн эрэмбээрээ гарьд цолыг алгасаж арслан болоод үе тэнгийнхнээ орхиод арилж өглөө. Залуу арсланд биеэ зөв авч явж, уйгагүй хөдөлмөрлөж, ахмад бөхчүүддээ хүндэтгэж, жудаг ёсыг чанд сахиж, бөхөө хайрлан хүндэлдэг ард түмнээ баярлуулж  явах л үлдлээ дээ.

Их аваргын шөвгөрч чадаагүй анхны баяр наадам
Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадам бол ардын төрийнхөө баяр наадмыг 12 удаа манлайлж, найман жил дараалан түрүүлж баяр наадмын дэвжээнд дахин тохионо гэхэд бэрх хоёр дээд амжилтын эзэн олныг баясуулагч, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Б.Бат-Эрдэнийн шөвгөрч чадаагүй анхны баяр наадам (1985 оноос хойш) боллоо.

Энэ жилийн баяр наадмын тавын даваанд Ховдын залуу начин Ц.Лхагвасүрэнд тахимаа өгч олон жил дараалан шөвгөрч явсан амжилтдаа завсар оруулчихлаа. Их аваргыг тавын даваанд тахимаа өгчихнө гэж хэн ч санаагүй явсан даа. Б-Бат-Эрдэнэ аваргын энэ насан дээр Д.Дамдин аварга долоо давж  их шөвөгт шалгарч Х.Баянмөнх аваргыг амлан өвдөг шороодож, Ж.Мөнхбат аварга зургаа давж Өвөрхангайн Б.Ганбаатарын түрүүлэх замыг засч өгч, Х.Баянмөнх аварга ардын төрийнхөө баяр наадмыг арав дахь удаагаа манлайлж явсан байдаг. Тэгэхээр энэ аварга цолтой бөхийн доогуур даваанд тахим өгөх нас бишсэн. “Удаан сууна” гэдэг хүнийг элээдэг юм байна.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат залуу начин Ц.Лхагвасүрэн ардын төрийнхөө баяр наадмыг 12 удаа манлайлж, нэг удаа үзүүрлэж, долоон удаа их шөвөгт, гурван удаа дунд, бага шөвөгт шалгарч явсан алдарт хүчтэнээр начин цолоо баталсан анхны бөх боллоо.

Дараагийнхаа давааг бодож явж өвдөг шороодчихоогүй байгаа даа
Их ой давхацсан өнгөрсөн жилийн баяр наадмыг манлайлж Монгол улсын аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, нийслэл Улаанбаатар хотын харьяат залуу аварга Д.Сумьяабазар энэ жилийн баяр наадмаар нутгийн дүү Б.Сайнбаярын зоримог шийдэмгий хийсэн угсраа мэхэнд өвдөг шороодож баяр наадмын нэг түрүүгээ алдчихлаа.  

Даян аварга А.Сүхбат 2005 оны модон тахиа жилийн сар шинийн баяр “Бага наадам”-ын тавын даваанд Завханы Ц.Сумъяабээс начинд өвдөг шороодсон тухайгаа “Би өөрийн алдаанаас болж унасан. Энийгээ даваагүй байж дараагийнхаа давааг бодож явж уначихсан. Өөрөөр хэлбэл бодол минь түрүүлчихсэн байв” хэмээн тайлбарлажээ. Залуу аварга маань энэ жилийн баяр наадмаар А.Сүхбат аваргын алдааг давтаж өөрийн “эрлэг” Г.Өсөхбаяр аваргыг хазайчихтэй зэрэг “Энэ жилийн наадам минийх боллоо” хэмээн тайвширч бодол нь түрүүлж явж өвдөг шороодчихоогүй байгаа даа.

Ардын хувьсгалын 61 жилийн ойн баяр наадмын долоогийн даваанд Д.Долгорсүрэн зааныг амлаж, нутгийн ахын шийдэмгий хийсэн эгэм тахим мэхэнд өвдөг шороодож баяр наадмынхаа нэг түрүүг алдсан Д.Цэрэнтогтох аваргынхаа сургамжтай өвдөг шороодолтыг залуу аварга давтлаа.

Нагац ах, улсын цоллооч засуул Х.Пүрэв нь цолыг гайхамшигтай сайхан дууддаг хүн. Гэтэл долоогийн даваанд зүүнийг манлайлан боссон дүүгийнхээ цолыг “Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат” хэмээн уянгалуулан дуудсанаа “нийслэлийн бөх” гэж нэг л хүч муутайхан хэлсэн нь “төрж өссөн нутаг, уул усыг баясгаж чадсангүй юу даа” гэж бодогдсоноо нуух юун. 

Тавь шахам жилийн тэртээх баяр наадмыг эргэн дурсууллаа
Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадмаар их шөвөгт шалгарч, түрүүлж үзүүрлэж наадамчин олноо баясгаж явсан Хөвсгөлийн Цагаан-Үүрийн Д.Дамдин, Ч.Бээжин, Булганы Сайханы С.Цэрэн, Б.Жамьяндорж нарын нэг нутаг усны дөрвөн хүчтэн ардын хувьсгалын 41 жилийн ойн баяр наадмаар тав, зургаагийн даваанд Говь-Алтайн У.Пүрэв, Архангайн Ч.Адьяа хоёрт цувран “нурж” наадамчин олныг алмайруулж байсансан. С.Цэрэн, Ч.Бээжин, Б.Жамьяндорж гурав нь анх удаа улсын залуу аварга, улсын залуу арслан хэмээн алдар цолоо дуудуулан барилдсан байдаг.

Тэгвэл энэ Ардын хувьсгалын 86 жилийн баяр наадмаар их ой давхацсан өнгөрсөн жилийн баяр наадмаар зодоглосон хүчит 1024 бөхөөс их шөвөгт шалгарч, түрүүлж үзүүрлэж улсын аварга, арслан хэмээх эрхэм цол хүртсэн Д.Сумъяабазар, Д.Азжаргал, Г.Өсөхбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын шинэ мянганы он жилүүдийн баяр наадмын өнгийг илтгэж яваа алдарт хүчтэнүүд тав болон долоогийн даваанд тахимаа өгцгөөсөн нь тавь шахам жилийн тэртээх баяр наадмыг эргэн дурсахад хүргэлээ.
Тухайн жилийн наадмын од, бөхийн аз хийморь гэж “айхтар юм” бий гэж бөхчүүд, бөх сонирхогч олон ярьдаг. Оргүй ч биш юм.

Р.Нямдорж тэргүүний хүү улсын цолтнуудын их гэр бүлд хүч түрэн орж ирэв
Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадам бол Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат залуу бөх Нямдоржийн Ганбаатарын гуравдахь жилээ зодоглож буй баяр наадам бөгөөд 2007 оны гал гахай жилийн сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанаар түрүүлж, үзүүрлэсэн Завханы Ш.Жаргалсайхан, Сэлэнгийн Б.Золбаяр, улсын заан хэмээн анх удаа цоллуулан барилдаж буй залуу заан Д.Амгаланбаатар, цолоо ахиулах гэгээн бодол өвөрлөж яваа залуу начин Ду.Батбаяр, шинэ начин Л.Нямсүрэн нарын залуу хүчтэнүүдийг арал бяраар илүүрхэж өвдөг шороодуулсаар, тунаа гэдэг шалгуурыг давж улсын цолтнуудын их гэр бүлд хүч түрэн орж ирлээ.

Архангай аймгийн Ихтамир сумын харъяат “сайхан” хэмээх Д.Далантай арслангийн аав Дүйнхор нь Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошууны тэргүүний алба хашдаг хүн байсан бөгөөд хүү Д.Далантайг нь Ардын хувьсгалын 2 жилийн ойн баяр наадмаар түрүүлж улсын арслан цол хүртэхэд “Дүйнхор тэргүүний хүү ардын төрийн баяр наадмыг манлайлж улсын арслан цол хүртлээ” хэмээн ярьж байсан шиг Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Р.Нямдоржийн хүү аймгийн арслан Н.Ганбаатарыг энэ жилийн баяр наадмаар зургаа давж улсын харцага цол хүртэхэд “Нямдорж тэргүүний хүү улсын цолтнуудын их гэр бүлд хүч түрэн орж ирлээ” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж бичиж байлаа.

Завханы Б.Бадамдорж Увсын Ж.Гэлэг начны амжилтыг давтаж улсын цолонд хүрлээ
Өнгөрсөн жилүүдийн баяр наадмаар начны болон начныхаас ч хүнд дөрвийн даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, залуу аварга Д.Сумьяабазар, улсын харцага Г.Батбаяр, Ц.Магалжав нарын хүчтэнүүдэд тахимаа өгч гомдолтой нь аргагүй наадмын дэвжээгээ орхиж явсан Завхан аймгийн Их-Уул сумын харьяат залуу бөх Б.Бадамдорж энэ жилийн баяр наадмаар далай аварга Г.Өсөхбаярыг хазайлгаж начны босгыг алхаж  олон жил хүсэж явсан улсын начин цолоо хүртлээ.

Увс аймгийн Ховд сумын харъяат залуу бөх Жотойн Гэлэг Ардын хувьсгалын 29 жилийн ойн баяр наадмаар залуу аварга Ш.Батсуурийг хоёр жил дараалан түрүүлж, гуравдахь жилийнхээ баяр наадмаар үзүүрлэж бяр хүч нь жагсаж явсан ид үед нь орхиж улсын начин цол хүртэж байсныг бид баяр наадмын түүхээс мэдэх билээ. Увсын Ж.Гэлэг начны жар шахам жилийн тэртээх наадмаар үзүүлсэн амжилтыг Завханы Б.Бадамдорж энэ жилийн баяр наадмаар давтаж ардын төрийнхөө баяр наадмыг гурван жил манлайлсан, өнөөдрийн наадмын өнгийг илтгэж яваа залуу аваргыг орхиж улсын цолтнуудын их гэр бүлд багтлаа. Бяр хүч нь ид жагсаж яваа түрүүлж үзүүрлэх магадлал хамгийн өндөр бөхийг орхиж улсын цолд хүрнэ гэдэг ховорхон тохиох аз билээ.

Увсын Ж.Гэлэг начин нь улсын харцага Г.Намсрайжав, улсын начин Г.Даваасамбуу хоёрын аав гэдгийг манай уншигч олон мэдэх бизээ.

Баяр наадмын төв комиссын андуурав уу гэмээр “дутагдал”-ыг...
Манай уншигч олон 50 жилийн тэртээх ардын хувьсгалын 36 жилийн ойн баяр наадмын үзүүр түрүүг улсын аварга Ш.Батсуурь, залуу арслан Д.Дамдин хоёр булаалдаж Д.Дамдин нь Ш.Батсуурийгаа орхиж ардын төрийнхөө баяр наадмыг хоёр дахь жилээ манлайлж байсныг мэдэхээс түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд ямар цол чимэг олгосныг төдий л мэдэхгүй байх. Баяр наадмын төв комисс тэр жилийн баяр наадмаар түрүүлж үзүүрлэсэн хоёр бөхөд андуурав уу гэмээр цол, чимэг олгож байж билээ.

Ардын төрийнхөө баяр наадмыг хоёрдахь жилээ манлайлсан залуу арслан Д.Дамдинд улсын аварга цолыг олголгүй, арслан цолон дээр нь “улам нэмэх” чимэг нэмж, харин үзүүрлэсэн Ш.Батсуурь аваргад “Монгол улсын даян аварга” цол олгосон байдагсан. Баяр наадмын төв комиссын андуурав уу гэмээр энэхүү  “дутагдал”-ыг Өвөрхангай Нарийнтээлийн Д.Цэрэнтогтох аварга маань энэ жилийн наадмаар яг давтлаа.

Долоогийн даваанд Б.Сайнбаяр начинг залуу аварга Д.Сумъяабазарыгаа орхиж улсын заан цолын болзол хангаж баяр хөөр болон ирэхэд нутгийн их аварга нь баяр хүргэлгүй “шанаа” өгч, наймын даваанд Хөвсгөлийн Х.Мөнхбаатар заанд өвдөг шороодчихоод ирэхэд харин тэвэрч үнсэж баяр хүргэж байгааг харсан наадамчин олон “аварга бага залуудаа тархи толгойдоо авсан хүнд гэмтлээс болж самуурлаа” хэмээн шоглож  суусан гэдэг.

Б.Сайнбаяр начин “бор зүрх”-ээр улсын заан цол хүртлээ
“Ардын төрийн их баяр наадам” номондоо “Дэрэн бор” хэмээх С.Самданжигмид арслангийн уугуул нутгийн хүү Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат Болдын Сайнбаяр ардын хувьсгалын түүхт 80 жилийн баяр наадмаар улсын начин цол хүртсэн 17 бөхөөс нөгөө “начны найраа” гэгчээр оролгүйгээр өөрийнхөө “бор зүрх”-ээр барилдааны ур чадварын илүүгээр улсын цолтонгуудын их гэр бүлд хүч түрэн орж ирсэн бөх.

Тэрбээр гурвын даваанд аймгийн арслан Увсын Ж.Алтансүх (улсын начин)-тэй мушгианд таарч, дөрөв тавын даваанд анх удаа улсын залуу начин хэмээн цоллуулан барилдаж буй отгон начин Завханы Ц.Сумъяабээс, Хэнтийн Б.Одхүү хоёрыг цувруулан өвдөг шороодуулж улсын цолны босго алхлаа” хэмээн бичиж байсан. Өнөөдөр ч Б.Сайнбаяр “бор зүрх”-ээрээ улсын заан цолыг хүртлээ. Монгол улсын заан Д.Амгаа “Ер нь спортод өөрийгөө гэж бодсон хүн л амжилтад хүрдэг юм” гэж нэгэн ярилцлагадаа тэмдэглэснийг уншаад яасан  үнэн үг вэ, өөрийгөө өөрөө л бодохгүй бол өөр хэн бодох вэ дээ гэж бодогдож байсансан.

Тэд наадамчин олныгоо баярлуулж чадсангүй
Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмаар нэг аварга, нэг арслан, гурван заан, хоёр харцага, долоон начин шинээр төрснөөс зургаа нь алдар цолоо ахиулж, найм нь улсын цолтнуудын их гэр бүлд анх хөл тавьж байсан.

Наадамчин олон нь алдар цолоо ахиулсан, шинээр улсын цол хүртсэн эдгээр бөхчүүдийгээ энэ жилийн наадмаар хэрхэн барилдаж биднийгээ баярлуулах бол гэж харж байсансан. Улсын цолтнуудын их гэр бүлд мөр зэрэгцэн хөл тавьж нутаг усныхныгаа баярлуулж явсан харцага М.Батжаргал, начин Б.Сэр-Од, Д.Цогзолдорж, Н.Баярмагнай, П.Ганхүү нар дөнгөж нэг давж, начин М.Өсөхбаяр гурвын даваанд барилдаанаа дуусгаж, Баянхонгорын залуу начин Б.Баянжаргал наадамчин олондоо бараагаа ч харуулсангүй.

Харин Сэлэнгийн Т.Өсөх-Ирээдүй л начны эрэмбэтэй барилдаж начин цолоо батлах даваанд М.Баяржавхлан заанд “будлиантайхан” өвдөг шороодоно лээ. Архангайн Д.Рагчаа, Аргалантын Д.Амгаланбаатар хоёр залуу заан маань дөрвийн давааны оноолтоор таарсан учраануудаа бараагүй бол залуу арслан Д.Азжаргал, харцага Ц.Магалжав хоёр начны даваанд босч барилдсан залуу бөхчүүдэд тахимаа өгчихлөө.

Сүр дуулиантайхан тэмдэглэсэн их ойнууд давхацсан ноднингийн наадмаар цолоо ахиулсан, шинээр цол авсан бөхчүүд маань энэ жилийн баяр наадмаар ингэж л наадлаа. Наадамчин түмэн, бөх сонирхогч олон минь өөр өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ хэдийнээ өгчихсөн байгаа биз.

Тэмдэглэлийн төгсгөлд дайх “хатуухан үг”
Бөхөө хайрлан хүндэлдэг ард түмэн нь далай аварга Г.Өсөхбаяр, залуу аварга Д.Сумъяабазар, залуу арслан Д.Азжаргал, залуу заан Б.Ганбат, Ц.Мягмарсүрэн, Д.Рагчаа, Д.Амгаланбаатар нарт өндөр итгэл хүлээлгэж энэ жилийн баяр наадмын их шөвөгт үлдэх, түрүүлж үзүүрлэх бөхийн тааварт оруулж байсан. Таавар бүхэлдээ итгэл хүндэтгэлийн илэрхийлэл байдаг. Гэтэл залуу хүчтэнүүд маань биднийхээ санасанд хүртэл барилдаж чадсангүй.

Далай аварга маань хоёр дахь удаагаа доогуур даваанд бүдэрчихлээ. Тэр жилийн өвдөг шороодолтыг олимпийн наадмын бэлтгэлтэй холбож тайлбарлаж уучилсан бол энэ жилийнхийг...

Б.Ганбат заан ч өнгөрсөн жилийн наадмаар заан цолоо баталж наймын даваанд босч барилдсаныг эс тооцвол бас л ард түмнийхээ сэтгэлд хүртэл барилдаж чадахгүй яваа. Таныг бөхийн тэнгэр ивээж, нутгийн ах нар чинь дэмжиж улсын начин, заан цолонд “дөрөөлүүлж” өгсөнсөн. Тэд таныг заанаар тогтохгүй арслан, аварга болох бөх гэж үзэж, тунаа гэдэг шалгуураар оруулалгүй улсын цолонд хүргэж өгсөн байх.

Д.Сумъяабазар, Д.Азжаргал, Д.Рагчаа, Д.Амгаланбаатар нарын залуу хүчтэнүүд маань залуу аварга, залуу арслан, залуу заан хэмээн цоллуулан барилдсан анхныхаа жилийн баяр наадмаар доогуур даваанд тахимаа өгцгөөчихлөө. Заримынх нь бэлтгэл дутуу байсан гэх яриа сонсогдсон. Ард түмнийхээ сэтгэл итгэл, хайр хүндэтгэлийг бодож, баяр наадмынхаа бэлтгэлийг дутуудуулах “эрх” та нарт минь байхгүй.

Баяр наадмын босгон дээр Монгол улсын даян аварга хэмээх эрхэм цол хүртсэн А.Сүхбат аваргыг “Би байнгын бэлтгэлтэй байгаа. Даян аварга цолыг минь өгчихвөл барилдана” хэмээн ярьж байсан болохоор барилдаж наадамчин олноо баясгах юм болов уу гэж бодтол барилдсангүй. Таныг шинэ цолоо хүндэтгээд, ард түмнийхээ барилдаасай гэсэн хүсэлт, хайр хүндэтгэлийг бодож барилдаад доогуур даваанд өвдөг шороодсон ч ард түмэн чинь магнай тэнийтэл баярлах л байсан. Та өнгөрсөн жил зодог тайлж буйгаа мэдэгдэж наадамчин олноо гэгэлзүүлж, бүр догдлуулж орхисон. Энэ жил барилдалгүй бас... Яасан ч их үнэрхэх юм бэ дээ.

Эрүүл чийрэг бие бялдар, хүч чадал заяаж төрнө гэдэг байгаль эхээс хайрласан их буян хишиг. Сайхан бие бялдар заяаж бөх болно гэдэг ард түмнийхээ өмнө илүү үүрэг хариуцлага хүлээж байгаа хэрэг. Бөх хүний тэр бяр хүч, авьяас чадвар зөвхөн хувь хүний төдийгүй ард түмний өмч, нийгмийн баялаг байдаг.

Тийм ч учраас манай ард түмэн бөхчүүдийнхээ амжилтыг хайрлан хүндэлсээр, төр засгийн дээд шагналд өргөн мэдүүлсээр ч ирсэн, хайр шагналыг нь хүртээсээр ч ирсэн. Ард түмэн нь “Хоёр Мөнх”-ийгөө Монгол улсын хөдөлмөрийн баатар цолд өргөмжилсөөр байгаад... Эхэлж Х.Баянмөнх аваргад нь “Хөдөлмөрийн баатар” цолыг олгохтой зэрэг “Ихэр юм шиг хоёр аваргадаа хоёуланд нь хөдөлмөрийн баатар цолыг өгчихгүй дээ” гэж халаглан ярьж бичиж, нэхэл дагал хийсээр байгаад Ж.Мөнхбат аваргад нь өгүүлчихсэн.

А.Сүхбат аваргад даян аварга цолыг олгосонгүй гэж баахан бухимдацгаасны хүчинд хуулинд хүртэл “гар хүргэж” даян аварга цолыг олгуулчихлаа. Их ойнууд давхацсан өнгөрсөн жилийн баяр наадмаар наадамчин олон нь “аварга аварга” гэж уухайлан түрсээр байгаад Сумъяабазарт Монгол улсын аварга цолыг олгуулчихаж чадсан. Иймд бөх хүн хэнийг унагаж, хэнд унах нь, барилдах барилдахгүй нь тухайн бөхийн хувь хүний хэрэг мэт ойлголт байж таарахгүй.

“Бөхчүүд ард түмний өмнө туних эрх байхгүй. Ард түмэн харин бөх үзэхгүй байх эрхтэй. Яагаад гэвэл бөхчүүдийг ард түмэн, монгол эцэг эх бүтээсэн юм. Биеийн бярыг оюуны бахархал болгож хэрэглэх гээд байгаа тэнэглэл байгааг ний нуугүй хэлэх хэрэгтэй” хэмээн Монгол улсын ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлсэн үгээр тэмдэглэлээ өндөрлөе. Ухаантай хүний хэлсэн хатуухан үг. Бөхчүүд минь оюун ухаандаа тунгаан бодоосой билээ.

Б.АВИРМЭД

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан