gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сонгодог урлаг: Чио Чио Сан бол чансаатай дуучдын хоолойны царыг таниулсан дүр

Б.Гантуяа
Соёл урлаг
2011-05-26
0
Twitter logo
Б.Гантуяа
0
Twitter logo
Соёл урлаг
2011-05-26
Үндэсний портал GoGo.mn сайт нийт уншигчдынхаа оюуны мэдлэг, таашаалд нийцүүлэн долоо хоног бүр Дуурь бүжгийн эрдмийн театрт тавигдах бүжгийн жүжиг, дуурийн талаарх сонирхолтой мэдээллийг өгч байгаа билээ.

Энэ долоо хоногт:

ЭРВЭЭХЭЙ ХАТАН БУЮУ ЧИО ЧИО САН ДУУРЬ
(2011.05.28-ны бямба гаригийн 17.00 цагт)

Алдарт Дж.Пуччинигийн Чио Чио Сан дуурийн анхны эх хувилбар нь 1904 оны хоёрдугаар сард Миланы алдарт Ла Скала театрт анх тавигджээ.

Эхэн үед олны хүртээл болохдоо амжилтыг эс олсон тус дуурь багагүй засварыг хийсний үндсэнд гурван сарын дараа тун ч амжилттай тоглогдсон байна.

Хамгийн анхны тоглолт амжилт авчирахгүй гэдгийг зохиогч өөрөө мэдэж байсан гэлцдэг. Тэрбээр нэгэн найздаа бичсэн захидалдаа “Өнөөдрийн тоглогдсон Чио Чио Сан бүтэлгүйтэв. Яагаад вэ? Дуучин муу дуулав уу, эсвэл миний зохиол тийм алдаатай байв уу? Тэрийг харин цаг хугацаа харуулаад өгнө өө” гэж бичиж байж. Өөрөөр хэлбэл тэр өдөр дуулсан махлаг эмэгтэй дуучин Пуччинигийн хөгжмийн сайхныг харуулж чадахааргүй дуучин байсныг суут зохиолч маань урьдчилан мэдэж байж л дээ.
Чио Чио Сан бол чансаатай дуучдын хоолойны царыг таниулах сайхан боломж олгодог дүр юм. Тиймээс энэ дүрийг хэн дуртай нь аваад дуулчихдаггүй.

Тус дуурь хоёр дахь удаагаа Нагасакид тоглогдоход Японы алдарт дуучин Тамаки Миура энэ дүрийг ч, өөрийгөө ч жинхэнэ утгаар нь олон улсын тавцанд таниулж чадсан бөгөөд түүний хөшөөг Пуччинигийн дурсгалын хөшөөтэй хамт Нагасакигийн Гловэр цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ.

Түүнчлэн Чио Чио Сан дуурь Америк улсад тавигдсан бүх дууриудаас хамгийн олон давтамжтай тоглогдсон нь бөгөөд хойд Америк тивийн хэмжээнд авсан судалгаанд маш өндөр үнэлгээг авч жагсаалтыг тэргүүлсэн байна.

ЧОЙЖИД ДАГИНА БАЛЕТ
(2011.05.29-ний ням гаригийн 17.00 цагт)

Эхлэл төгсгөл бүхий хоёр бүлэг, гурван үзэгдэлт балетаас бүрдэх тус бүтээлийн хөгжмийг төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог, цомнолыг Ардын уран зохиолч, Ш.Сүрэнжав, Төрийн шагналт Б.Жамьяндагва нар бичжээ.

Тус балетийн үйл явдлаас товч сийрүүлбэл, Чойжид хэмээх 36 настай эмэгтэй өвчиндөө шаналан бурханаас аврал гуйна. Гэнэт түүний бие сайжирч баясан бүжиглэж байснаа дахин муудаж үхэтхийн унаж насан эцэслэнэ. Энэ үед түүний хоёр талд хар хувцаст Эрлэг Номун хааны элч, цагаан хувцаст бурханы элч нар сүнсийг авч одохоор булаацалдан байна.

Бурханы дүр гэнэт тодрон уг эмэгтэйн сүнсийг Чойжид хэмээх Дагина болгон тамын оронд аваачиж нүгэл үйлдсэн хүмүүс хэрхэн зовон шаналж байгааг харуулан, Эрлэг Номун хааны ордны сүр хүчийг үзүүлэн Бурханы орон руу илгээнэ. Бурханы оронд Бурхад, Дарь-Эх, Дагинасууд мөргөлийн бүжиг хийж байх үед Чойжид Дагина хүрэлцэн ирнэ.

Энд буян үйлдсэн хүмүүсийн жаргалант амьдралыг үзэж тэдэнтэй хамтран бүжиглэж жаргал цэнгэлийг биеэр мэдэрнэ. Бурхад түүнд хүн төрөлхтөнд нүгэл буяны ялгааг ойлгуулан тайлбарлаж эх дэлхийд нь буцаана.

Уншигч та бүхэн тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл мөн билетийн асуудлаар ДБЭТ-ийн менежер Х.Баттуяатай 96683639, 99094674 гэсэн утсаар холбогдон лавлагаа авах боломжтой. Мөн тус театрын веб хаягаар энд дарж зочлоорой.

Г.Од

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан