Сүхбаатарын талбайгаас зүүн тийш "Ургах наран" хороолол хүртэлх зам маргааш түр хугацаагаар хаагдах гэж байна.
Учир нь Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх зорилгоор “Улаанбаатар нийтийн марафон” гүйлтийг зохион байгуулах нийслэлийн засаг даргын 446 тоот захирамж гарчээ.
Тус замын хөдөлгөөний хязгаарлалт нь маргааш өглөөний 07.00 цагаас 14.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд иргэд дээрх нөхцөл байдалтай уялдуулан ажил төрлөө зохицуулахыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа. Энэ үеэр Нарны зам нээлттэй байх юм байна.
Түүнчлэн өнөөдөр орой 23 цагт Толгойтын төмөр замтай уулзварыг хааж, гурван хоногийн хугацаанд хучилтын ажил хийхээр болсон аж.
Мөн тус уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх нэг км авто замыг энэ сарын 03-наас 11-ний өдрүүдэд хааж, шугам сүлжээний ажил болон төмөр замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлуудыг гүйцэтгэхээр болжээ.
Харин 22-ын Шалган бүртгэх товчооноос Улаанбаатар самбар хүртэлх 4.3 км замыг энэ сарын 04-нөөс долдугаар сарын 05-ны өдөр хүртэл хаах юм байна. Бага тойруугийн замд Зоос гоёлын уулзварын хойд талаас СУИС-ийн зүүн урд уулзварын баруун тал хүртэлх хэсгийг маргаашийн 23 цагаас энэ сарын 19-ний 23 цаг хүртэл хааж хучилтын ажлыг гүйцэтгэхээр болсон аж.
Г.Од