Нийслэлд 383 гүний худаг ашиглагддаг байна. Өнгөрсөн жил нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эдгээр худгуудад шалгалт хийхэд 64.3 хувь нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн, 90 хувь орчим нь хамгаалалтын бүсийн дүрэм зөрчсөн байна.
"Хүн амын унд ахуйн усны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дүрэм"-д төвлөрсөн бус усан хангамжийн эх үүсвэрийн орчимд хамгаалалтын бүс 200м, эрүүл ахуйн бүс 50м-ээс доошгүй байхаар заасан байдаг ажээ.
Гэтэл иргэд гүний худгийг жорлон, бохир усны цооногоос хэдэн метрийн зайд гаргах талаар нарийн мэддэггүйгээс гадна холбогдох дүрэм, журмыг мөрддөггүйгээс худгийн ус бохирддог байна. Шинжилгээнд хамрагдсан усны дээжний 64 хувь нь стандартын шаардлага хангахгүй дүнтэй гарсан байна.
Гэр хороолол хүрээгээ тэлэхийн хэрээр ил задгай хогоо хаях ихэссэн, жорлон, бохирын цооногийн тоо нэмэгдсэн зэрэг иргэдийн үйл ажиллагаанаас хөрсний бохирдол нэмэгдэж байгаатай холбоотой юм. Нийслэлийн хөрс жилд дунджаар 225 мянга орчим тонн хатуу хог хаягдлаар бохирддог гэсэн тооцоо бий. Мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар 20-50 метрийн гүнээс гаргасан худгийн ус эрүүл ахуйн шаардлага хангах боломжгүйгээр бохирдсон гэсэн дүн гарчээ.
Бохирдсон ус байнга хэрэглэх нь төрөл бүрийн халдварт өвчний эх үүсвэр болдог байна.
Гүний худаг гаргах гэж байгаа бол
Ус ашиглагч, хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгоно. Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн ус ашиглагчтай гэрээ байгуулан эрхийн бичиг олгож, усны мэдээллийн санд бүртгүүлнэ.
Ашиглах усны эх үүсвэр, түүний байршлыг харуулсан зураг, усны нөөц, чанарын үнэлгээ, хоногт ашиглах усны хэмжээ, барилга, байгууламжийн зураг, төсөл, үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үзүүлэлт, байгаль орчинд нөлөөлх байдлын үнэлгээ зэргийг ус ашиглах хүсэлтдээ тусгах хэрэгтэй байдаг.
Хэдийгээр өөрийн эзэмшлийн газарт худаг гаргаж байгаа ч газар эзэмших эрх нь өөрийн эзэмшлийн газар дахь ус ашиглах эрхийг төлөөлдөггүй байна. Ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчинг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглагч гэдэг бол ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн хэрэглээ болон мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг ус хэрэглэгч гэдэг байна. Зөвхөн ус ашиглагч төлбөр төлөхеөр хуулинд заасан байдаг.
Усны тухай хуульд сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авалгүй худаг гарган ус хэрэглэсэн, ашигласан иргэнийг 20000 хүртэл төгрөгөөр, ус ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, усыг зөвшөөрөл авсан зориулалтаасаа өөр зориулалтаар ашигласан иргэнийг 30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 хүртэл төгрөгөөр торгоно гэж заажээ.