“Таван цагариг” сонин Монголын спортын “Хамгийн...хамгийн”-ыг нэрлэдэг уламжлалтай. Энэ удаа Монгол орны спорт-олимпизмд зонхилон торойж буй 10 эрхмийг нэрлэж байна. Жагсаалтыг МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн тэргүүллээ.
1.Д.Загдсүрэн (МҮОХ)
Спортын эмч
тэрбээр Монголын спортод дулаан дотно уур амьсгалыг авчирсан төдийгүй хүчирхэг
лидер болон төлөвшиж буй. Спортын бүхий л салбарт ажиллаж, тэр бүрийд амжилт
олдог. Маш олон хөтөлбөр, төсөл санаачилж үр дүнг нь үзсэн, бүтээн байгуулагч.
Хэний ч үгийг сонсож, хэрэгтэйг нь үйл ажиллагаандаа тусгадаг. Монгол Улсын
Ерөнхийлөгчид спортын талаар зөвлөж, спортынхны удаан хүлээсэн шагналыг дэс дараалан шийдвэрлэж байгаа. Өнөө
цагт эх адгаа алдтал хавтгайрсан газар, барилгын ажлыг тэрбээр арав шахам жилийн тэртээ сэтгэж, МҮОХ-нд
ашигтайгаар шийдвэрлэчихсэн.
2.Ш.Магван (ОУОХ)
Монголын
олимпийн гэр бүлийнхэнд Отгонтэнгэр хайрхан мэт нөмөр түшигтэй. Нас хэдий наяыг
алхсан ч спортын “үр хүүхэд, ач зээ нарынхаа” төлөө зүтгэсээр. ОУОХ-г Монгол
Улсад төлөөлөх болсоор 31 оныг үдэж, эрэмбээрээ зургаад жагсаж буй. 2008 оны
эхээр ОУОХ-ны хүндэт гишүүний сэнтийд заларна.
3.Н.Энхбаяр (Ерөнхийлөгч)
Спортыг
түүн шиг мэдэрч, биечлэн оролцож дэмждэг төрийн тэргүүн байсангүй. МҮОХ-ны
санаачилсан “Olympic Complex” төслийг зуучлан Хятадын тусламжаар бариулах
болсон. Олимпод бэлтгэх Үндэсний хороог толгойлж, тив дэлхийд хүчтэй өрсөлддөг
тамирчдаа тогтмол хүлээн авч уулзаж санаа сэтгэгдлийг нь сонсдог. Боломжийн
хэрээр тэдэндээ туслана. Сагсан бөмбөгийн зэрэгтэй. Уулын спорт, явган аяллын
идэвхтэй тамирчин.
4.Асашёорюү Д.Дагвадорж
Монгол үнэр
ханхийлгэсэн Японы аварга. Харийн спортоор өндөр амжилтад хүрэхийн хирээр
Монгол орноо сурталчилсаар явдаг. Хэвлэлийн баатар. Монголчууд Дагваад ямар их
хайртай болохыг сүүлийн хоёр сарын үйл явц харуулж буй. Манай хамгийн нэртэй,
хамгийн их орлоготой тамирчин.
5.Ч.Наранбаатар (БТСУХ)
Хар
багаасаа спорттой холбогдон өнөөг хүрч, спортын салбарын удирдах албыг сүүлийн
жилүүдэд хашиж яваа. Өөрийнх нь санаачилж хэрэгжүүлсэн тоймтой ажлын үр дүн
хараахан гарах болоогүй байгаа. Төр засгийг спорттой уялдуулан зангидах,
төсвийн хоёр тэрбумыг жил тутам хуваан
зарцуулах гол эзэн.
6.Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр
Монгол
Улсын “саалийн хэдэн үнээ”-ний нэг тус үйлдвэр Монголын спортод ч сүү таргаа
хүртээсээр явна. Ихэнх спортын холбоонд Эрдэнэтийн нэг төлөөлөгч заавал байх,
тэр нь цаашаагаа учирлана. Ямар ч байсан спортод элэгтэй л хамт олон. Ойрмогхон
“Спорт палас”, уулын цанын бааз байгуулсан. Удахгүй хоккейн ордон, хөлбөмбөгийн
хиймэл зүлэгтэй талбай, хиймэл нуураа ашиглалтад өгнө.
7.Ж.Отгонцагаан (МҮОХ)
Олимпийн
хороонд ОТО-гүйгээр бүтэх ажил үгүй. Гадаад харилцааг нь 16 дахь жилдээ
гарцаагүй авч яваа хэрнээ дотоод харилцааны дориун менежер. МҮОХ-г “ард
түмэн”-тэй нь (спорт холбоод, тамирчид, багш нар, зүтгэлтнүүд) ямар ч цаг үед
ойр дөт байлгаж, ардын дипломатын үүргийг давхар залгуулж яваа.
8.Б.Бат-Эрдэнэ (УИХ-ын гишүүн)
Нэртэй
тамирчин, спортын зүтгэлтэн явсан тэрбээр 2004-2008 онд Монголын парламентад
сууж байгаа. УИХ-д лобби бүлгийг санаачлан байгуулж, улсын төсөвт спортын
чиглэлтэй хөрөнгө багтаахад зохих хувь нэмрээ оруулсан.
9.Б.Ганболд (Хөлбөмбөгийн холбоо)
Хэлэмгий
доломгой, хэгжүүн байрын энэ эр Монголын спортод өөрийн гэсэн өнгө аястай.
Харсаар байтал орчин үеийн сайхан талбай
байгуулчихлаа, холбоо нь өөрийн офистой болов. Удахгүй футзалын ордон босгох
нь. Накатаг Дагваатай хослуулчихав. Блаттерийг Энхбаяраар шагнуулчихав.
10.Д.Жаргалсайхан (Оюутны спорт)
Монголын
спортод нөлөөтэй хүний нэг. Спортын сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Оюутны
спортыг өөр хэнтэй ч хуваалцахгүйгээр 20 шахам жил авч явна. Оюутны тив,
дэлхийн тэмцээнийг эх орондоо удаа дараа зохион байгуулсан. Түүнчлэн гандбол,
модон бөмбөг, тчокболын холбооны загалмайлсан эцэг нь.
Дараагийн ээлжинд бид “Монголын спортын хамгийн баян хүмүүс”-ийн тухай толилуулна. Уг сонжоотой холбогдуулан илэрхийлэх санал бодлоо “ТЦ”-ийн E-mail, факсаар илгээж болох юм.