gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ангина 80 гаруй төрлийн өвчин үүсгэдэг

Эрүүл мэнд
2011-09-24
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2011-09-24
Ангина 80 гаруй төрлийн өвчин үүсгэдэг
Манайхны хэлж заншсанаар ангина буюу гүйлсэн булчирхай бие махбодийг төрөл бүрийн нянгийн халдвараас хамгаалж байдаг дархлааны эрхтэн.

Тийм ч учраас эрүүл байх үедээ бие махбодид асар их хэрэгтэй, чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Харин өвчлөөд, архагшчихвал бие махбодь нянгийн халдвараас өөрийгөө хамгаалах чадваргүй болно гэсэн үг.

Гүйлсэн булчирхай хүүхдэд хоёр настай байхад бүрэн гүйцэд хөгжчихсөн байдаг. Гурваас долоон насанд нэлээд их хөгжлийнхөө үе шатанд хүрч ирдэг. Их хөгжиж байгаа гэдэг нь халдвараас хамгаалах тал дээр анхаарч эхлэх ёстой гэсэн үг.

Улмаар 15-18 насанд хөгжлийнх нь процесс багасч ирээд, 18-20 насанд бүр хатингаршдаг. Тиймээс 3-18 нас хүртэлх нас халдвар авах өндөр магадлалтай үед тооцогддог.

Өвчлөх шалтгаан

Энэ өвчнөөр өвчлөх маш олон шалтгаан бий. Амны хөндийн эрүүл ахуй, жишээлбэл өвчилсөн шүдний бактериас гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсч болно. Мөн буйлны үрэвсэл, хамар дайврын өвчин буюу хамрын хөндий үрэвсэх гэх мэтээс үүсч болно.

Мөн бохир орчин, утаа униар, муухай үнэртэй орчноос, тоос шорооноос үүсдэг. Түүнээс гадна ялангуяа, хүүхдэд хамрын битүүрэл, хамрын амьсгалын дутмагшлын үед зөвхөн амаар амьсгалах үед бохир, хуурай агаараар амьсгалснаас өвчилж болно.

Мэдээж хүйтнээс, хөл гарнаасаа даарах, гэнэт хүйтэнд цочирдож толгой, чих, хамрын хөндийнөөс даарах нөхцөлд маш ихээр өвчилдөг. Мөн ахуйн замаар хүнээс хүнд халдварлана. Ихэвчлэн гэр бүлийн халдвар элбэг байдаг. Аав, ээж нь гүйлсэн булчирхайн архаг идээт үрэвсэлтэй тохиолдолд хүүхдүүдэд нь заавал халддаг.

Учир нь аяга, тавгаар дамжин бактери халддаг гэсэн үг. Тиймээс аяга, тавгаа тусгаарлаж байхыг зөвлөмөөр байна. Энэ өвчнийг архагшуулахгүйгээр хурц үед нь буюу цаг тухайд нь эмчлэхгүй бол бие махбодид 80 гаруй өвчнийг өөрөөрөө дамжуулж бий болгодог өвчин. Өөрөөр хэлбэл ангина нь 80 гаруй өвчний голомт нь болж өгдөг.

Эмчилгээ

Хурц үед нь эмчилбэл архагшихгүй байх бүрэн боломжтой. Эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ гэсэн үндсэн хоёр чиглэлээр эмчилдэг. Эмийн эмчилгээний хувьд үрэвслийн эсрэг, харшлын эсрэг, биеийн эсэргүүцлийг сайжруулах гэсэн чиглэлээр эмчилгээ хийнэ. Энэ бол нянгаар халдварлагддаг өвчин. Тиймээс арчдасын шинжилгээ авч, түүний үндсэн дээр антибиотикийн эмчилгээ хийнэ.

Мөн ангина халдвар, харшлын гаралтай өвчин. Тиймээс харшлын эсрэг эмчилгээ хийдэг. Биеийн эсэргүүцлийг сайжруулж, дархлааг дэмжиж өгөхийн тулд амин дэм, витамин ууж, чийрэгжүүлэлт сайн хийх хэрэгтэй. Намрын өглөөний хяруун дээр хөл нүцгэн гүйлгэх гэдэг маань дархлааг сайжруулж байгаа нэг арга юм. Мөн рашаан ус, шавар болон физик эмчилгээ, уламжлалт эмчилгээ гэх мэт маш олон эмчилгээ байдаг ажээ.

Эдгээрийг жилд хавар, намрын улиралд хоёр удаа хийх ёстой. 3-5 жил тасралтгүй эмчилгээ хийгээд үр дүн өгөөгүй тохиолдолд мэс заслын эмчилгээний шаардлага гарч ирдэг. Ер нь мэс заслын эмчилгээг чухалчлах шаардлагагүй. Манай орны нөхцөлд хоолой нь өвдөж, халуураад, хөдөлмөрийн чадвар алдаад ирэхээр түүнээсээ төвөгшөөгөөд бушуухан авахуулчихья гээд мэс засалд орох нь элбэг.

Энэ бол маш буруу сонголт. Дээр хэлсэнчлэн эмийн эмчилгээг хавар, намрын улиралд жил дараалан эмчийн хяналтан дор хийлгээд мөн өөрөө энэ өвчний сэдрэлээс хамгаалах юм бол заавал мэс засалд орох шаардлага байхгүй. Жишээлбэл, даарч хөрөхгүй, хүйтэн юмнаас болгоомжилж хажуугаар нь эмчилгээгээ тууштай хийх юм бол бүрэн эдгэрэх боломжтой.

Зүрх судас үе мөчний өвчин хамгийн түрүүнд илэрдэг

Гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл нь бие махбодид 80 гаруй өвчний голомт болдог гэж дээр өгүүлсэн. Тэдгээр 80 гаруй өвчний хоёр нь л үе мөч, зүрх судасны өвчин юм. Цаашид амьсгалын замын өвчин, хоол боловсруулах, ходоодны шархлаа, салстын үрэвсэл, цөсний чулуу хүртэл үүсгэдэг. Зүрх судас, үе мөчний өвчин гэдэг хамгийн түрүүнд илэрдэг хамгийн түгээмэл нь.

Хоолойны ангинаас төрөл бүрийн өвчин үүслээ, амь насанд аюул учирлаа гэж манайхан ойлгодоггүй учраас энэ өвчнийг төдийлөн хайхрахгүй явах нь маш элбэг. Манайхан зүрхний өвчнөөр мэс засалд их ордог. Үнэн хэрэгтээ ангинаас болж зүрхний гажиг үүсч, мэс засалд орох тохиолдол олон. Тиймээс гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй л бол өөрт чинь нэг их зовиур илрэхгүй байсан ч гэсэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай.

Учир нь маш олон өвчний эх үүсвэр болдог эд эрхтнийг хордуулдаг өвчин юм. Толгой өвчлүүлдэг, тархи нугасанд маш их нөлөөлдөг. Гүйлсэн булчирхайны эрүүл ахуйг авч явж буй гол эрхтэн бол хөл. Хөл даараад, чийгтээд байгаа тохиолдолд гүйлсэн булчирхай үрэвсэхгүй байна гэж байхгүй. Хөлний хүйтнийг дагаж гүйлсэн булчирхай үрэвсэж, үрэвсэл нь сэдэрч байдаг. Ер нь архаг ангина үрэвслийн хүндрэлээс болоод амь нас эрсдсэн ч тохиолдол бий. Тиймээс яаралтай эмчлүүлэх хэрэгтэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан