gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эх орондоо байж элэг бариулж ханалаа

Нийгэм
2007-05-29
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-05-29
Эх орондоо байж элэг бариулж ханалаа

-Оюутолгойгоо бид эзэмшье?

-Үгүй ээ. Канад болоод англичуудад өгнө.

-Тэгвэл Асгатын орддоо хөрөнгө оруулъя.

-Та нар чадахгүй ээ, оросууд авах ёстой.

- За тэгвэл хүүхдийн паркаа бид шинэчилж гоё болгоё?

-Тэр ярихгүй, япончуудад өгчихсөн.

-За бүр больё. Барилгын ажил хийе?

-Боль чи, гаднаас олон тооны ажилчид ирж яваа. Харин чи Солонгост очиж боолын хөдөлмөр эрхлэ.

Энэ бол эх орон элэг нэгтнүүддээ хандаж буй Монгол төрийн бодлого. “Бүхнийг  гадаадынхан л авах ёстой, тэд хийж чадна. Монгол хүн юу ч хийж чадахгүй тул харьд очиж боол болбол зохилтой" гэж бас ойлгож болно. "Оросууд ямар ч буруугүй гэсэн үг эхний хуудсанд буй. Хэрвээ дараагийн хуудсанд оросууд буруутай байвал эхний хуудсыг үз" гэсэн социализмын үеийн хэлц үгийн ардчилсан хувилбар энэ. Ингэж хөрөнгөтэй, боловсролтой үндэстний хөрөнгөтнүүд хийх ажилгүй аргаа барж улс төр гээчээр оролдож цаг нөхцөөж байхад тахиулж шүтүүлэх нь холгүй уригдаж ирсэн харийнхан ажил хийхээсээ илүү эрхэлж тунирхаад жигтэйхэн.

Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийг Японы "Иточу" корпораци авчихжээ. Тэд хүүхдийн паркт маань хөрөнгө оруулж дэлхийн жишигт нийцсэн "Дисней лэнд" гээчийг байгуулж өгөхөө амлаад гурван жил болов. Удахгүй эх үрсийн баяр тохиох боловч өнөөх   амласан амлалт нь алга.

Тэртээ социализмын он жилүүдэд Цэдэнбал Филатова агсны байгуулж өгсөн хэдэн тоглоом нь бахь байдгаараа. "Хүүе нөгөө амласан амлалт юу болсон бэ" гэтэл "Танай Монголын хоёр гурван компани хоёр буланд нь газар авчихаад байна. Тэднийгээ эхлээд хөөгөөд явуулчих. Тэгвэл та нарын хүүхдүүдэд "Дисней лэнд" барьж өгнө шүү" хэмээн ихэрхэж байна аа. Хүүхдийн паркийн 30 га газар нь өдгөө "Иточу"-д чамлагдаад байгаа бололтой. Уг нь энэ талбай парк барихад хангалттай мэт. Гэтэл одоо "Иточу"-г тайтгаруулах гэж нөгөө хоёр компанийг хөөж явуулах хэрэгтэй болох нь. Уг нь "Тэр Дисней лэндийг чинь сайхан бариад өгье. Мөнгөө гаргая, загвар нь энэ байна"   гээд зураг төслөө бариад очсон үндэсний компанийг үл тоож "Иточу"-г сонгосон юм билээ. Бидний бяцхан үрсийг ийнхүү гурван жил хуурч гомдоож байгаа "Иточу" бол Японы Засгийн газар болон ард түмнээс нь Монголд буцалтгүй тусламжаар явуулж буй бүхнийг зуучилж замаас нь хэдэн доллар тоншдог тийм л байгууллага. Тусламжаар ирж буй бараа тоног төхөөрөмж татвараас чөлөөлөгддөг тул тэд манай улсад нэг долларын ч татвар төлөөгүй. Гэтэл өдгөө тэд монгол хүнтэй  хаяа  нийлж чадахгүй гэдгээ ийнхүү тунхаглан зарлаж байна. Хэдэн жилийн өмнөөс нэр, сүр хоёроороо далайлгаж Japan town хэмээх гайхамшигтай хороолол барина хэмээн хүмүүсийн мөнгийг авч эхэлсэн Японы Суруга компани өдгөө хоёрхон хаус барьчихаад налайж суугаагийн учир юу юм бол. Бас Яармагийн дэнжид казино байгуулж ажиллуулах гээд хуулийн төслийг нь УИХ-д лоббидож суугаа "Морин нуур"-ынхан ч казинодоо монгол хүн оруулахгүй эргэн тойрон хэдэн километр газарт монгол хүнийг алхуулахгүй гэж байсан. Гадны хөрөнгө оруулалттай компаниуд монгол хүнийг яагаад нохойноос дор үзнэ вэ. Тэд яагаад эрхэлжтуниад, эгдүүцэж шаралхаад байгаа юм бол. Өдгөө "Иточу" Монголын хүүхдүүдийг хулхидаж байгаа нь Монголын ирээдүйг басч байна гэсэн үг. Ер нь бид яагаад хүүхдүүдээ тоглуулах газраа өөрсдөө барьж засч болохгүй гэж. Монгол хүнд мөнгө байна, боловсрол байна. Бас монголчууд шавар зуурч, шороо ухаж, байшин барьж чадна.

Оюу толгойг эзэмшиж буй Канадын Айвенхоу майнз болон Английн Рио Тинто компаниуд бас л биднийг айлгана. "Тогтвортой байдлын буюу хөрөнгө оруулалтын гэрээгээ хийхгүй бол хөрөнгө оруулахгүй шүү" гээд уруулаа унжуулаад суучихна. Айлын эрх хүүхэд шиг тэднийг Монголын Засгийн газар аргадан эвийлж "За за гэрээ байгуулъя. Битгий уурла" хэмээн хошуу дэвсэнэ. Тэгсэн атлаа ямар ч татвараас чөлөөлөгдөхгүйгээр хөрөнгө оруулъя гэсэн үндэсний компаниа ад шоо үзнэ.

Дэлхийд мөнгөний нөөцөөрөө гуравдугаарт жагсаад байгаа Асгатын орд. Энэ ордыг ард түмэндээ ашигтай хэлбэрээр ашиглаж хөрөнгө оруулалт татъя гэсэн хүмүүсийг "Тэнд оросууд л юм хийж чадна та нар чадахгүй" хэмээн дээр дооргүй загнах. Асгатад олборлолт хийж орон нутагт нь хөгжил нэмэх тэр 35 сая ам.долларын хөрөнгийг нь гаргаад бид эзэмшье гэсэн монголчуудаа дооглож тохуурхана.

"Юу ч хамаагүй   хийе, ажилд аваач" гэсэн хөдөлмөрийн насны 30 мянган залуус  Солонгост очиж боол болохоор Төв цэнгэлдэх хүрээлэнд гурав хоног нойр хоолгүй  дугаарлаж, ихэмсэг дээрэлхүү нь дэндсэн солонгосчуудын өмнө бөхөлзөж   нахилзав. Тэдний   буруу биш. Гагцхүү тэднийг ажлын байргүй болгож гаднаас ажиллах хүч оруулж ирж байгаа энэ төрийн алдаатай бодлогын буруу.

Монгол хүнд ажил олдох гүй байна, Монголын хүүхдүүд тоглох газаргүй байна. Монголын хөрөнгөтнүүд Монголдоо хөрөнгө оруулж чадахгүй байна, монгол хүн байгалийн баялгаа эзэмшиж чадахгүй байна. Больё, одоо. Бид өөрсдөө   хийе.   Барилгаа барья, газраа ухъя, хүүхдүүддээ тоглох тоглоом барьж өгье.  Монголд    төгрөгийн байтугай долларын тэрбумтнууд бий. Тэдэнтэйгээ нийлээд,   тэднээ дэмжээд өөрсдөө бүхнийг шинээр эхэлье. Бид чадна. Эх орондоо байж элэг бариулсаар ханалаа.

Л.Мөнхбаясгалан 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан