Оройгүй сүмийн орчин цагийн хувилбар сүүлийн үеийн орон сууцны барилгууд боллоо. Химийн цацраг идэвхт бодис агуулсан 30 орчим см зузаан үнсээр дулаалга хийсэн болохоор оройгүй гэсэн юм. Улаанбаатарт босч буй дийлэнх барилгууд дулаан тусгаарлах бүтээгдэхүүний оронд цахилгаан станцаас гарсан хаягдал үнс овоолдог болж.
Улаанбаатарт гурван том станц ажиллаж буй. Жилд дунджаар 2.5 сая гаруй тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд эндээс хаягдсан үнс барилгын дээвэрт "заларч" байна.
Тэгвэл үнсээр дээвэр хучихад хэдэн төгрөгийн ашиг унах вэ. Тооцоо хийе. Есөн давхар 63 айлын орон сууц байлаа гэж бодъё. Дээврийн эзлэх талбайн хэмжээ 390 ам.метр. Нийт талбайд 0.25 см зузаантай керамзит дулаалга хийхэд таван сая төгрөг болж байна. Харин нэг ам.метр талбайд шилжүүлбэл 50 мянган төгрөг. Чанартай, эдэлгээтэй зориулалтын бүтээгдэхүүнээр дээврийн дулаалга хийхэд ийм хэмжээний зардал ордог аж. Тэгвэл үнсээр дулаалга хийхэд хэдэн төгрөг болохыг тооцоолъё. Нэг машин үнс дунджаар 10-20 мянган төгрөг. Дээрх хэмжээний зузаан үнсээр дулаалга хийхэд нэг сая орчим төгрөг болно. Өөрөөр хэлбэл, зориулалтын бүтээгдэхүүн авч таван сая төгрөгөөр "шатаж" байснаас үнэгүй шахам нүүрс авчраад асгаж орхих нь хэн ч бодсон ашигтай зүйл. Хэмнэсэн дөрвөн сая төгрөгөө хэнд өгч, юуны төлөө зарцуулдаг нь сонин.
Орон сууцны нэг ам.метр талбайг дунджаар 1000 гаруй ам.доллараар зарахдаа үнсээр дулаалга хийснийхээ мөнгийг хасч тооцохгүй. Дулаан тусгаарлах бүтээгдэхүүн ашигласан компанийн зарж буй байртай яг адилхан үнээр зах зээлд борлуулдаг гэхээр жинхэнэ луйвар хийж байна. Улаан цагаандаа гарсан уг луйврыг өөгшүүлэгчид нь хяналтынхан. Дэлхий нийтээр цацраг идэвхт бодис агуулсан үнсээр материал үйлдвэрлэхээ болиод удаж байхад чанаргүй барилгыг ашиглалтад авахгүй байх ёс зүйгээ умартан нүдээ аниад зүтгэсэн тэдэнд бурууг тохоход гэмгүй. Харин хэтэвчинд нь хэдэн бор төгрөг "гулгуулахаа" барилгынхан мартаагүй биз. Аргагүй шүү дээ, / үнсээр дулаалга хийж / хэмнэсэн хэдээрээ хэдхэн байцаагчийн амыг хаахгүй өнгөрвөл алдас болох байлгүй.
Луйварчдын хэмнэсэн мөнгө хэрхэн гай тарьдгийг хэн ч мэдэхгүй сууна. АНУ одоогоос 20-40 жилийн өмнө шилэн хөвөнгөөр дулаалга хийсэн бүх барилгаа нураасан түүхтэй. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохоор ард түмнээ аюулаас сэргийлэх гэж тэр. Харин манайхан одоо ч шилэн хөвөн ашигласаар байгаа. Түүгээр ч барахгүй цацраг идэвхт элемэнт агуулсан үнсээр хучсан байшинг улсын комиссынхон нь хүлээж авч л байдаг. Барилгын дээвэрт ашиглаж буй шаар ихэвчлэн дулааны цахилгаан станцуудаас гарч буй хаягдал. Тэд Багануурын уурхайгаас нүүрсээ татдаг гэдгийг бүгд мэднэ. Уурхайн нүүрс байгалийн цацраг идэвхт бодис ихээр агуулдаг. Ийм нүүрс ашигласан станцын зууханд явагдах шаталтаас үлдсэн үнс, шаар цацраг идэвхт бодисоор баяждаг байна. Полоны, радий хэмээх эдгээр элемент хүний мэдрэлийн системийн үйл ажиллагааг саармагжуулж, жирэмсэн эхийн урагт нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн хүүхдийн зулайн яс нимгэрэх, ой тогтоолт муудах, хараагүй болох, бүр цаашилбал амь насаа ч алдаж мэдэх аюул дагуулдаг байна. Гэтэл бид хэдий болтол иргэдийнхээ хэрэгцээнд дөрөөлөн ангал руу түлхэх юм бэ.
Барин тавин худлаа мэдээллээр айлгах гэсэнгүй. МУИС-ийн эрдэмтдийн байгалийн цацраг идэвхийг Монголд судалсан байдлаас үзвэл ингэж хэлэх бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл, бид хот суурин газрын гадна шонгийн модны бэхжүүлэгч л болгон ашиглаж болох шаараар байрны дээвэр хучиж сууна. Харамсалтай, гунигтай хар мэдээ гэхээс өөрөөр юу гэх вэ. Тэгвэл станцаас гарсан энэ хаягдлыг цацраг идэвхт бодисын агууламжаар нь хэд хэд ангилдаг байна. Барилгын материалын цацраг идэвх 10 Пки/г байвал орон сууцанд ашиглаж болох аж. Гэтэл ТЭЦ-IV-ийн шааранд агуулагдах цацраг идэвх 20-60 Пки/г. Олон улсын жишгээр ийм хэмжээний цацраг идэвх агуулсан бүтээгдэхүүнийг хот суурин газрын гадна зам, гүүрийн ажилд ашиглаж болно гэж үздэг байна. Харин 60-100 Пки/г бол хөдөө хээр шонгийн модны бэхжүүлэгч болгон ашиглах тухай заажээ. Тэгэхээр дундаж хэмжээний дээд хязгаарт хүртэл цацраг идэвхт бодис агуулж байгаа болохоор шонгийн модны бэхжүүлэгчийг барилгын компаниуд хэрэглэдэг болж таарах нь.
Ганцхан Багануурын уурхайн нүүрс ч ийм агууламж өндөртэй биш юм. ОХУ-ын Донбасс, АНУ, Япон улсын ашиглаж буй нүүрснээс гарсан үнсэнд цацраг идэвхт изотопын хэмжээг манай орны хэд хэдэн уурхайн үнстэй харьцуулан судлахад ойролцоогоор 1092 бк/кг байжээ. Үүнд сэтгэл түгшихгүй байхын аргагүй. Уран ашиглалтын тухай уйгагүй ярьж хөөцөлдөж буй одоо цагт эрдэмтдийнхээ үгийг сонсож, энэ чиглэлийн судалгаа шинжилгээг ч түлхүү хийхгүй бол ийм идэвхжил бур ихсэх аюултай бус уу.
Ер нь манай оронд цацраг идэвхт бодисын бохирдолт дэлхийн дунджаас их аж. Агаар мандалд хийсэн цөмийн туршилтаар үүсч стратосферийн давхаргад орсон цацраг идэвхт бодис дэлхийд буухдаа бөмбөрцгийн хагасын 40-50 градусийн өргөрөгт хамгийн их хэмжээтэй унадаг байна. Иймээс дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын дээрх өргөрөгт бүхлээрээ оршдог манай нутаг дэвсгэрт дэлхийн дунджаас их хэмжээний цацраг идэвхт тунадас унах нөхцөлтэйг МУИС-ийн Цөмийн шинжилгээний лабораторийн эрдэмтэд баталжээ. Нэгэнт хүрээлэн буй орчин цацраг идэвхжил өндөртэй байхад ийм хорт бүтээгдэхүүнээр дулаалга хийхэд хүний биед хэрхэн хөнөөл тарих нь тодорхой.
Улаанбаатарт дулаан тусгаарлагч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар бий юу гэж асуух хүн таарах биз. Сүүлийн арав гаруй жилийн дотор хэд хэдэн үйлдвэр ашиглалтад орж, нийслэлийг бүү хэл Монголыг хангаж чадахуйц гурван том компани уйл ажиллагаа эрхэлж байна. Тэдний бүтээгдэхүүнийг барилга, орон сууцандаа ашигладаг араа боддог компани ч цөөнгүй. "Жигүүр гранд", "МРХ Модунь", "Ханан констракшн", "Зарубежстрой" гээд тоочвол цөөнгүй байдаг юм билээ.
Нүглийн нүдийг гурилаар хуурдаг компанийн нэрийг дурдвал урт жагсаалт гарна. Жишээлбэл, "Дулааны шугам сүлжээ" компанийн урд эгнэсэн дөрвөөс таван барилга барьж буй. Тэд хашаандаа хэдэн тонноор нь үнс овоолсон байна. Хэдийнэ суух эзнээ тодруулсан уг барилгын дээвэрт өнөөх заналт хор "залрах" гээд дугаараа хүлээж байхыг хяналтынхан хараагүй царайлаад өнгөрөх энүүхэнд биз.
Хэрэглэгч хаан хэмээн өргөмжилж өглөө, оройгүй байр зарах сурталчилгаанд бялуурч суугаа хүмүүст захиж хэлэх үг байна. Шинэ байранд орж, тав тухтай амьдрахыг хүсч байгаа бол дээврийн дулаалгыг нь шалгаарай.
Аюултай нь эдгээр радий, полоний зэрэг бодис ямар ч зузаан ханыг хэдхэн секундын дотор нэвтэлж, дөрвөн зүг найман зовхист тархах чадалтай. Зөвхөн агаарт тархаад зогсохгүй хүний биед нэвчиж эд эсэд шингэдэг. Ийм дээвэртэй байранд амьдарсан хүн үгүй дээ л үс нь халзарч, толгойны өвчтэй болдгийг эрдэмтэд нотолсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар хэт ягаан туяаны нөлөөгөөр жилд 70 орчим мянган хүн амиа алддаг болохыг тогтоожээ. Энэ туяа арьсны өмөн үү, хорт хавдар, цусны өвчин үүсгэдэг аж. Түүнчлэн нярайн генд нөлөөлж гажиг төрөлтийг бий болгодог.
Тэгэхээр яах ёстой вэ. Эрүүд мэндийнхээ төлөө шүүхэд хандъя. Ирээдүй хойч үе чинь гажигтай төрвөл хэнээс хариуцлага нэхэх вэ. Цацраг идэвхт бодис агуулсан бүтээгдэхүүнээр дээврийн дулаалга хийсэн компаниас, тэр барилгыг чанартай хэмээн хүлээж авсан Улсын комиссынхноос, цаашлаад луйварт төр, засгаас нэхье. Бусармаг явдлыг одоо л зогсоохгүй бол хэдэн жилийн дараа оройгүй олон байр, өрөөл татанхай иргэдтэй хоцрох вий.
Б.Ариунаа