gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн дээд шагналыг ямар шалгуураар олгодог вэ?

Нийгэм
2009-03-25
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-03-25

Монголчууд бид өөрсдийгөө гавъяа шагналд дурлаж, одон медалийн төлөө зүтгэгсэд гэж шоглоцгоодог. Нээрээ ч сүүлийн үед одон медальгүй хүн ховордсон. «Одон медалийн бүгд найрамдах улс»  хэмээн зарим шооч нь улсаа нэрлэсэн байна.

Гэхдээ шагнал хүртэгсэд янз бүр. Нэг хэсэг нь хийсэн бүтээснийхээ төлөө өөрийнхөө хөдөлмөр зүтгэлийг шударгаар үнэлүүлж байхад, «арын хаалгаддаг» хүмүүс байдаг гэж байгаа. Үүнээсээ болоод шагнал, шагнагдагсдын нэр хүнд сүүлийн үед сүрхий унаж байна.

Шагнал ч аймаг, сумын, салбарын, яам, агентлагийн, Засгийн газрын, төрийн, алдар хүндтэй хүмүүс, шат шатны дарга нарын нэрэмжит гээд хавтгайрсан олон болжээ. Уг нь төрийн дээд шагнал эзнээ олж байх тусмаа үнэ хүндтэй байдаг.

Энэ дугаартаа төрийн дээд цол тэмдэг, одон медалиудыг ямар шалгуураар хэрхэн олгодог тухай товч танилцуулж байна. Магадгүй одон медаль хүртэгсэд, хүртэхээр бэлтгэгчдээс бусад нь төрөөс ямар шагналуудыг хэрхэн олгодгийг анзаараагүй явсан байж болох юм.
 Ерөнхийлөгчийн зарлигаар дараахь цол тэмдэг, одон медалиудыг томоохон баяр ёслолын арга хэмжээ, тэмдэглэлт өдөр, тэмдэглэлт үйл явдал тохиолдуулан олгодог ажээ.

Монгол Улсын баатар. 1936 онд БНМАУ-ын баатар цол бий болсон, 1946 онд уг цол хүртэгсдэд олгох БНМАУ-ын баатрын “Алтан таван хошуу” медалийг урлажээ. Одоо Монгол Улсын баатарын “Алтан таван хошуу” тэмдэг гэж нэрлэж байгаа, эх орныхоо төлөө баатарлагаар тулалдагсад, энх цагт Монгол Улсынхаа төлөө онцгой гавьяа байгуулагсдад олгодог Монгол Улсын төрийн хамгийн дээд шагнал.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар. 1956 оноос БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, “Алтан Соёмбо” медалийг олгож эхэлсэн. Одоо Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Алтан Соёмбо” тэмдэг гэдэг, улс орон, ард түмнийхээ төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан, тив дэлхийд улсынхаа нэрийг дуурсгасан хүмүүст олгож байна.

Монгол Улсын ардын зүтгэлтэн цол. Өөрийн мэргэжил, ур чадвар, авъяас билгээрээ тодорч, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдсэн эмч, багш, тамирчид, жүжигчид, зохиолчид, зураачид, уран бүтээлчдэд энэхүү цолыг олгодог.

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол. Ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч хөдөлмөрийн амжилт гаргасан буюу улс ардын аж ахуй, нийгэм, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүст олгож иржээ.

Сүхбаатарын одон. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон. “Алтан гадас”одон. Улсын болон нам, олон нийтийн болон хоршооллын байгууллага, үйлдвэрийн газарт он удаан жил идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүсийг хүнлэг ардчилсан социалист нийгэм байгуулах болон улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн шагнадаг.

Цэргийн гавьяаны улаан тугийн одон. Цэргийн гавьяаны одон. Зэвсэгт хүчин, аюулгүй байдлыг хангах болон улсын цагдан сэргийлэх байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргасан цэргийн албан хаагчид, бусад хүмүүсийг шагнадаг журамтай.

Алдарт эх I одон. 8 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж 8-аас доошгүй хүүхдээ өөрийн асрамжаар өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд түүнээс дээш хүүхэд нь эсэн мэнд байгаа эхийг бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа шагнана.

Алдарт эх II одон. 5-8 хүртэл хүүхэд төрүүлж, 5-аас доошгүй хүүхдээ өөрийн асрамжаар өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд 5- аас дээш хүүхэд нь эсэн мэнд байгаа эхийг бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа шагнадаг.

Хөдөлмөрийн хүндэт медаль. Улс, нам, олон нийтийн болон хоршооллын байгууллага, үйлдвэр, аж ахуйн газарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн амжилт гаргасан хүмүүсийг шагнаж байна.

Цэргийн хүндэт медаль. Зэвсэгт хүчин, улсын аюулгүй байдлыг хангах болон цагдан сэргийлэх байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан цэргийн албан хаагчид, бусад хүмүүсийг шагнадаг.
Шударга журам медаль. Байгалийн гэнэтийн аюул, ус, гал түймрээс хүний амь бие, улс, олон нийт, хоршоолол, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалах, нийгмийн хэв журам сахиулахад амь бие хайрлалгүй зүтгэж гавьяа байгуулсан хүмүүс болон хүн ардын эрүүл мэндийг хамгаалахын төлөө гавьяа байгуулсан доноруудыг шагнаж иржээ.

Найрамдал медаль. Дэлхий дахины энх тайвныг хамгаалах, улс түмний хоорондын найрамдал, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, тус улсын бүтээн байгуулалтад гар бие оролцон туслалцаж байгаа тэргүүний хүмүүсийг шагнадаг уламжлалтай.

Эдгээрээс гадна шилдэг уран бүтээл туурвиж, судалгаа шинжилгээний нээлт хийсэн хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагналыг жилдээ нэг удаа олгодог. Дашрамд дурдахад Монгол Улсын цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг ямар нэг шалтгаанаар үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн тохиолдолд нөхөн олгохыг хүссэн өргөдлийг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар шагналын эзэн, түүний нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүд нь зохих үнээр нь нөхөн болон сольж олгодог ажээ.

Ш.Батболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан