Мэдээж энэ асуултанд та “үгүй” гэж хариулах байх. Хэн ч эрүүл мэнд, амь насаа хэн нэгэн “дадлагажигч”-ийн гарт өгөхгүй нь ойлгомжтой. Тэгвэл эмч гэдэг нэрийн өмнө “дадлагажигч” хэмээсэн цолыг хэзээнээс эхэлж зүүх болов оо. Ийнхүү нэрлэх хуулийг 2006 онд баталжээ. Ингээд 2007 оны төгсөгчдөөс эхлэн “дадлагажигч” эмч нар төрөн гарах болж. Сургуулиа төгсөөд аймаг, сумдын эмнэлэгүүд дээр хуваарилагдсан эмч нарыг “дадлагажигч” хэмээн өвчтөнүүд голж, харин эмнэлэгүүд нь тэднийг эмч хэмээн тооцохгүйгээр, сургалт семинараас хасдаг талаар өнөөдөр тэд гомдоллоо.
Нийгмийн олон асуудалтай тулгараад байгаа 2007, 2008 оны төгсөгчид хамтран Эрүүл мэндийн дэд сайд Цолмон болон бусад яамны холбогдох хүмүүстэй уулзахад энэхүү учир дутагдалтай хуулийг, цаашлаад энэ хуулийн “золиос” болж буй “дадлагажигч” нарыг ойлгодог гэнэ. Харин эрхэм хууль тогтоогч нар энэ талын ойлголтгүйгээс хуулийн хэрэгжилт үргэлжилсээр байгаа ажээ.
Тиймээс өнөөдөр дадлагажигч эмч нар эмчлэх эрхийн лицензээ авах хүсэлтэй байгаа талаараа мэдээлсэн юм. Тэд энэ хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд ч албан ёсоор тавьжээ. Эрүүл мэндийн тухай хуулийн 17.3-т зааснаар дадлагажигч эмчийг хоёр жил ажиллуулах тухай хуулийг шинэчлэх, эсвэл энэ заалтыг хасч өгөхийг хүсч буйгаа ч мөн илэрхийллээ. Хэрвээ шаардлагатай бол шалгалтанд орж, лицензээ авах хүсэлтийг ч тэд гаргаж байлаа.
О.Ариунбилэг