Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2009 оны нэгдүгээр сарын 14-ний лабораторийн “Шинжилгээний хураамжийн үнэлгээг батлах тухай” тушаалаар шинжилгээний үнэ тарифаа тодорхой хувиар нэмсэн байна.
Тус газрын нэгдсэн төв лабораторийн хүчин чадал нь нэмэгдэж, өнгөрсөн онд улсын төсвөөс 800 сая төгрөгний багаж тоног төхөөрөмж авсан юм. Эдгээр орчин үеийн багаж нь онцгой цэвэршилтэй урвалж бодис, тэжээлт орчин, оношлуур хэрэглэдэг тул шинжилгээний үнэ тарифт зайлшгүй өөрчлөлт оруулж нэмэгдүүлэх шаардлага гарч байгааг тус газрынхан ярьж байна. Харин лаборатори нь маш олон төрлийн шинжилгээ хийдэг тул нарийвчилсан тоог хараахан гаргаагүй байгаа гэнэ.
Түүнчлэн Лабораторийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжинд хэрэглэх урвалж бодисын үнэ валютаар худалдаж авдаг тул валютын ханшны өсөлттэй ч бас холбоотой ажээ.
М.Жаргал