gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мод тарихад ч, тайрахад ч бодлого хэрэгтэй

Нийгэм
2009-05-16
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-05-16
Мод тарих, тайрах аль аль нь том шинжлэх ухаан хэмээн мод тарьж ургуулах талаар мэргэшсэн А.Авирмэд доктор хэллээ. Түүний хэлснийг дээрх хоёр зураг батална.
Улаанбаатарын гудамжинд ургасан модыг хэлбэржүүлэх зорилгоор тайрсан нь Арабын Эмиратынхаас яагаад ийм өөр байдаг юм бол.

Энэ тухай Засгийн газрын "Ногоон хэрэм" хөтөлбөрийн ажлын албаны дарга А.Авирмэдтэй  ярилцлаа.

Арван жилд 3000 га талбайд жишиг хэлбэрээр ногоон хэрэм байгуулах нь төслийн зорилго. Мэргэжлийн ойн инженер, ой зүйчдийг орон нутгийн менежерээр ажиллуулж, туршлагатай доктор эрдэмтдийг ч энэ ажилд татан оролцуулж байгаа. Мөн тухайн орон нутгийн ажилгүй хүмүүсийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулаад тэндээ ажиллуулж байгаа. Түүнээс гадна ирэх долдугаар сарын 1 гэхэд ашиглалтад орох Байгаль орчны сургалт сурталчилгааны төвд иж бүрэн компьютер техник хэрэгсэлтэйгээр сургалт зохион байгуулдаг болох юм. Зөвхөн Засгийн газрын байгууллага ч биш тус улсын төрийн бус байгууллагууд энэ ажилд оролцож байна. Мөн Японы талаас ч "Ногоон хэрэм" хөтөлбөрт дэмжлэг үзүүлж байгаа. Зарим нь сонирхож судалж эхэлсэн. Хамгийн сүүлд гэхэд Японы судлаачид ирээд төмөр замын дагуух элсний нүүдлийг бууруулах төсөл хэрэгжүүлэхээр томоохон хэмжээний судалгаа хийгээд буцсан. Манай судлаачидтай хамтраад төсөл боловсруулж байна. Японы Засгийн газрын хөрөнгөөр тодорхой асуудлуудыг шийдэх боломжтой гэсэн.

-Гэхдээ гадныхан оролцоод байгаа нь манайханд анхаарал тавьсандаа биш. Өнөөх дуулиант шар шороон шуурганы хаялга биз дээ?

-Зүүн хойд Азийн улсууд идэвхтэй оролцоод байна шүү дээ. Энэ бол манай шар шороон шуурга тэдгээр орны эдийн засагт хүчтэй нөлөөлж электрон техник, эрүүл мэндэд нь хохирол учруулж байгаа. Үүнийг бууруулах арга бол шороон шуурганы эх үүсвэр бүхий нутаг дэвсгэрүүдэд тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулах шаардлагатай юм байна гэдгийг ойлгож байгаагийн илрэл.

-Ногоон хэрэм хөтөлбөрт нийслэлд мод, зүлэг тарихад чиглэсэн зүйлс бий юү?

-Цэцэрлэгжилт, хот тохижилтын ажил үндэсний хөтөлбөрөөс арай өөр. Мод тарьж байгаа гэдгээрээ нэг ч үндэсний хөтөлбөр бол цөлжилтийг бууруулах зорилгоор аймгуудад хэрэгжих ёстой. Хот тохижуулна. цэцэрлэгжүүлнэ гэдэг арай өөр ажиллагаа л даа. Тарьж байгаа мод нь хүртэл хотод бол цэцэрлэгжилтийн хэлбэрээр олон настай өндөр ургадаг гоёл чимэглэлийн мод тарих хэрэгтэй бол цөлжилтөөс хамгаалахад экологийн ач холбогдолтой түрпн ургадаг мод хэрэгтэй. Мөн эдийн засгийн ач холбогдолтой жимсний мод бутыг тарималжуулах шаардлагатай юм. Хотод эдийн засгийн ач холбогдолтой мод тариад жимсийг нь хурааж авч чадахгүйгээс хойш ямар ч хэрэггүй. Гэхдээ бид хоттой ямар ч холбоогүй ажилладаг юм биш. Манай экотраст Хан-Уул дүүргийн нутаг ордог учраас бид Сонгинын буланд 70 гаруй га-д мод тарьсан. Энэ жил ч тарьж байгаа. Тэр хавийн иргэд ч маш идэвхтэй оролцдог. Туулын эрэг элс, хайрганы карьер дагаад маш хүчтэй шороон шуурга болдог түүнийг сааруулах зорилгоор хийж байгаа ажил. Түүнээс хотын гудамжинд мод тарих бол бидний ажил биш.

-Манайхан мод тарина гэж хаврын хаварт бужигнадаг байсан. Сүүлийн жилүүдэд намар бас тарьдаг боллоо. Гэхдээ үр дүнд нь иргэд тийм ч сэтгэл хангалуун байж чаддаггүй. Та мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Ер нь модлог ургамлыг дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 15-20 хүртэл тарималжуулах боломжтой. Намар тарималжуулах нь амьдралтын хувьд илүү, зохион байгуулах хугацаа урттай. Хавар нахиа задарчих гээд байдаг учраае сайн зохион байгуулалт, сайн менежменттэй хийхгүй бол хугацаа богино их түвэгтэй. Харин намар аравдугаар сарын сүүлчээр навч унаад нахиа зангидчихсан тайван байдалд орсон нөхцөлд удаан хугацаагаар мод тарих боломжтой. Тарьсан модоо усалгаа хийгээд хөлдөөгөөд орхиход хавар гэсэхдээ яс чийг өгөөд байгалийнхаа аясаар ургах боломжтой. Үр дүн нь ч илүү. Манайхан хавар голдуу тариад намар нь ургасан үгүйгээр нь үр дүнгээр нь тооцдог. Гэтэл намар тарих нь илүү үр дүнтэй байгаад байдаг.

-Мэргэжлийн хүмүүс та нар сайн хэлж ойлгуулаад энэ ажлыг хавар биш намар голдуу хийж байя гэж болдоггүй юм уу?

-Энд мэргэжлийн хүний үг биш Сангийн яамнаас санхүүжилт олгодог тогтолцоо нөлөөлж байгаа юм. Улсын төлөвлөлт жилдээ үр дүнг нь тооцох гээд байдаг. Гэтэл намар тарьсан модны ургалтыг жилдээ тооцох аргагүй учраас хавар тарь, намар үр дүнг тодорхой актаар бидэнд ирүүл, тэгвэл үлдэгдэл санхүүжилтийг нь олгоно гэдэг шаардлага тавьдаг юм. Модны биологийн онцлог, манай санхүүгийн төлөвлөлт хоёр зохицолдохгүй байгаагаас үүдэлтэй.

-Хотод мод тарих бодлого гэж манайд ер нь байдаг болов уу. Таны яриад байгаа шиг гоёл чимэглэлийн гэж хэлэхээр мод нийслэлд харагдахгүй юм. Гэтэл гадны улс оронд улиаснаас арай л өөр модоор гудамжаа чимсэн байдаг юм билээ?

-Гоёл чимэглэлийн гэхээр тусдаа юм хайгаад хэрэггүй. Шар хуайс, хайлаас гэхэд хэлбэржүүлэлт их даадаг. Дөрвөлжин. гурвалжин, бөөрөнхий болгож болно. Хотынхоо үзэмжид хэрэгтэй талаас нь бид гоёл чимэглэлийн гээд байгаа юм. Монос, буйлс зэрэг хавар цэцэглэдгээрээ хотын үзэмжид нөлөөтэй. Улиас ч гэсэн гоёл чимэглэлийн мод. Түргэн ургадаг. Хамгийн өндөр мод улиас л байна шүү дээ, манай Улаанбаатарт.

-Гэхдээ улиас харшил хөдөлгөдөг гээд сайнаасаа саар үг дуулах нь их болсон биш үү?

-Энэ бол манайхны менежментгүй, бодлогогүйгээр тарьснаас болж байгаа болохоос мод ургадгаараа ургаж л байна. Зургаан сард баахан цагаан хөвөн ялгараад хамар ам загатнуулаад байна гэдэг нь биологийн онцлогийг харгалзахгүй тарьсантай холбоотой. Мод дотроо эр, эм гэж байна. Эмийг нь тариад байвал үрээ өгөөд л байна шүү дээ. Хэрэв бид дандаа эрийг нь тарьсан бол цагаан хөвөн хийсэхгүй, ногоороод л байна. Эсвэл хавар нахиа задарч үр өгөхөөс нь өмнө хайчилдаг байвал үр нь гудамжаар нэг хөглөрөөд байхгүй. Тэр хөвөн шиг цагаан юманд чинь үр байдаг байхгүй юу.

-Дэмий хийсээд байгаа үрийг нь ашиглаж болохгүй юу?

-Тэр үрийг аваад тарьж болно. Гэхдээ удаан. Мөчрөөр тарих нь түргэн. Бид түргэн ургахыг нь бодож л улиас тариад байгаа юм. Эм модны мөчир тайраад тариад байвал эм мод л ургана. Улаанбаатарт тарималжуулсан модны 90 гаруй хувь нь эм. Тийм учраас мод зургадугаар сарын дундуур үрээ өгөх нь биологийн онцлог. Үнэхээр л хотын гоо үзэмж, хог хаягдал, эрүүл ахуй гэж бодож байгаа бол арга хэмжээ авах ёстой. Мод тарихад бодлого хэрэгтэй гэж үүнийг л хэлээд байгаа юм.

-Энэ жил мод хэлбэржүүлж байна гээд нэлээд тайрлаа. Гэхдээ ямар нэг хэлбэр дизайнтай сайхан ургана гэж итгэхэд хэцүү байгаатай таныг ч бас санал нийлнэ гэж бодож байна. Та бид хоёрын өмнө байгаа энэ модыг харсан ч тэр.

-Улиас түргэн ургалттай, өндөр ургадаг учраас байшингийн ойр бол цонх халхлаад гэрэл оруулахгүй байна гэдэг ч юм уу, эсвэл хотын гудамжны дизайнд нийцүүлнэ ч гэдэг юм уу тайралт хэлбэржүүлэлт хийдэг. Энэ зөв. Гэхдээ манайхны хувьд тайралтыг мэргэжлийн бус, мэргэшээгүй хүмүүсээр хийлгээд байна. Уг нь тайрахаас өмнө ямар хэлбэртэй байх зургийг нь гаргаад тусгай кран аваачиж нарийн нямбай хийх учиртай. Гэтэл манайд нэг хайчтай, хөрөөтэй нөхөр гар хүрэх газраа бүгдийг нь хуу тайрчихаж байна. Тэр нь ямар ч хэлбэргүй, тэгээд ч модны биологийн онцлогт ч муу шүү дээ. Тайрсны дараа садовой мазь, эсвэл будаг түрхэж ууршилтаас нь хамгаалах ажлыг ч хийхгүй байна. Зүгээр л тайрах ёстой гээд ойлгочихсон, хавар хэдэн ажилчнаа хөөж гаргаад болчихдог. Жишээ нь, та бид хоёрын харж байгаа энэ улиасыг пхэд голлосон ишийг цэвэрлэх ёстой. Мод гэдэг үндсэн гол иш, титэмтэй байдаг. Тиймээс ишийг нь хоёр метр хэртэй гарч байхаар сайхан цэвэрлээд харин хажуугаар нь шар хуайс ч юм уу намхан бутлаг мод тарьж болно.

-Модны хэлбэр ойр орчмынхоо байшин барилгатай зохицсон хэлбэр дүрстэй байх талаар ярьдаг биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Хотын тохижилт, барилгын гоо үзэмжэд тохирсон дизайныг бий болгох учиртай. Дан өндөр барилгатай газар намхан, намхан байшингуудтай газар өндөр мод тарих гэхчилэнгээр. Заавал шар хуайс л байвал бүгдийг нь дөрвөлжлөөд тэгшилчих ёстой ч юм уу. Бөөрөнхий байж яагаад болохгүй гэж. Ганцхан загвараар бүх модоо хэлбэржүүлчихээд л сууж байна. Гэтэл гадны улс орныг харж байхад бөөрөнхий, гурвалжин, шаталсан янз бүрийн хэлбэртэй байдаг.

-Манайд ийм мэргэжлийн хүмүүс байдаггүй юм болов уу?

-Байлгүй яахав дээ. Улаанбаатар хотын ерөнхий дендрологич гээд биологийн ухааны доктор хүн байна. Энэ хүн энд ажиллаж л байгаа байх. Гэхдээ Хот тохижилт, ТҮК гээд байгууллагууд нь хоорондоо холбоо муутай байдаг юм болов уу гэж боддог шүү дээ. Хэлбэржүүлэхээс гадна залуужуулах огтлолт гэж хийдэг. 40-60 жил наслаад хөгшрөөд өмхрөөд мөхлийн ирмэгт хүрнэ. Үүнээс нь урьтаад залуужуулах огтлолт хийж болно.

-Сүүлийн үед ойгоос том мод авчирч суулгадаг моод дэлгэрлээ. Харахад сүрлэг сайхан л юм. Харин ургах болов уу гэсэн эргэлзээ төрүүлдэг. Одоо ч зарим суулгасан модны мөчир шарлаад эхэлчихсэн байна билээ.

-Би энэ дээр шүүмжлэлтэй ханддаг. Ургамлын ургалтын хугацаа гэж байна, тухайн газар орчин бүрт тохирсон. Уулнаас мод авчирч шилжүүлж тарих нь нэг арга мөн. Өвөл заримыг нь шилжүүлж тарьдаг. Нэг сайхан хөшөө босгочихоод түүнийг тойрсон хэсгийг тохижуулах зорилгоор ч юм уу тодорхой үед шилжүүлж суулгах бол байна. Гэхдээ Азийн орнуудад, дулаан бүсэд мод шилжүүлж тарих ажил хийж байгаад ирсэн манай залуус голдуу хийгээд байгаа юм. Сайхан зураг төсөл хийгээд, янз бүрийн хөрөнгийн эх үүсвэр олоод хотоо сайхан болгох гээд хийж байгаа нь буруу биш. Гагцхүү тарихад баримтлах тодорхой арга зүйг орхигдуулж болохгүй. Нутагшуулна, дасан зохицуулна гэх мэт тодорхой үе шатыг дамжуулж байж модыг амьдруулдаг. Зүгээр хэн нэгнийг хууръя гэвэл хавар уулнаас баахан мод авчраад суулгачихаж болно. Энэ жилдээ ногоорох нь ногоорно. Нэг хоёр жилээс илүү нас байхгүй. Солонгост жишээ нь ургамлын ургалтын хугацаа 200-210 хоног. Харин Монголд 90-100 хоног буюу хоёр дахин бага. Улаанбаатарт жилдээ 300-400 мм тунадас унана, жилд. Солонгост 2000-3000 мм гэхчилэн ялгаа байна. Тийм орчинд ургадаг байхад энд яг тэр аргаар нь тариад байж болохгүй шүү дээ. Монголд зохицсон арга байх ёстой.

-Ямар арга?

-Бид Европын технологи, агротехникээр ном заалгасан улс л даа. Түүгээр бол ургаа том модыг авъя гэвэл ууланд нь эхлээд нэг жилийн өмнө тойруулаад том шороотой нь үндсийг нь таслаад орхичихно. Тэгэхээр тэр орчиндоо ургаж байгаа ч тодорхой эрхтэнүүдийг нь таслаад хаячихсан болохоор тэр байдалдаа дасч зохицно гэсэн үг. Хоёр дахь жилд нь бүр сийрүүлээд намар нь эсвэл өвөл нь авна. Нахиа нь задарсан, шүүс нь гүйчихсэн үед мод ухаж авч болохгүй. Зөвхөн тайван байдалд орсон, навч унаад нахиагаа зангидаад өвөлд бэлтгэчихсэн байх хоёрдугаар сарын 10-д хүртэлх хугацаанд авах ёстой юм. Энэнээс хойш дулаарахаар шүүс гүйнэ гээд бас л нэг биологийн онцлог байна. Солонгос мод шилжүүлэн суулгахдаа тусгай өргөгч, машин гээд сүртэй юм болж авчирч байхад манайхан шууд уулнаас ухаж ачиж ирээд тарьчихаж байна. Замдаа титэм мөчир нь хугараад гэмтчихнэ, шороо нь задарч унана. Гэтэл хөрсийг нь брикетелнэ, идэвхжүүлэгч бодисоор үндсийг нь хамгаалах үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Тарьж байгаа газар нь очиход дуслын тариа шиг таван литрийн савтай идэвхжүүлэгч шингэн модноос дүүжилчихсэн байдаг. Тэжээл өгч байгаа нь тэр. Хорь гучин жил ургачихсан модыг хоёр гурван жил дасгаж байж шилжүүлдэг. Харин хоёр гуравхан настай залуу модыг бол шилжүүлэхэд амархан л даа. Дасаж зохицох чадвар нь ч сайн.

-Хотын гудамжийг зүлэгжүүлэх боломж бий юү?

-Байлгүй яахав дээ. Ургахгүй бол ургах нөхцөл боломжийг нь л бүрдүүлэх ёстой. Жишээ нь, одоо манай хотын гудамжны шороо тодорхой хэмжээний бохирдолтой байгаа. Агаарын бохирдол ихтэй үед хортой утаа хөрсөнд сууж бохирдуулдаг. Тэгэхээр энэ хөрсөнд үр цацаад ургахгүй. Шинэ хөрс бий болгох хэрэгтэй.

-Яаж?

-Эхлээд хайрга, дараа нь үржил шимтэй хөрс дэвсээд тэгээд үрээ цацаад биологийн идэвхит бодис буюу манайхны хэлдгээр бордоо хэрэглэж, услаад арчлаад байх юм бол ургана.

-Хэдий хэр хугацаа зарцуулах бол?

-Олон настай ургамал тарьчихад жил бүр улам өтгөрөөд ургаад байна. Нэг настай цэцэг тариад нэмэргүй. Энэ байтугай химийн хордлогод өртчихсөн газрыг цэвэршүүлээд тариад байгаа юм чинь.

-Арабын элсэн цөлд халиурсан өвс, олон өнгийн цэцэг тарьчихсан байхыг үзээд гайхаж билээ. Тэгээд манайхан яагаад хийж чаддаггүй юм бол гэж бодож байсан юм.

-Манайхан чадахгүй биш чадна. Би Алтайн цаадах говьд мод тарималжуулж доктор хамгаалсан. Гагцхүү мэргэжлийн хүмүүс нь ажиллах ёстой. Хоёрдугаарт хөрөнгө мөнгийг нь шийдэх хэрэгтэй. Тэр Арабын баячууд нэг га-д 5-10 мянган доллар зарцуулж байж тийм болгож байгаа. Гэтэл манайд нэг га-д мод тарь гээд 880 мянган төгрөг өгдөг. Энэ мөнгөөр тарих модоо худалдаж аваад л дуусна. Ажиллах, арчлах зардал орохгүй. Ийм л ялгаа байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан