gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Universe Best Songs” шоу нэвтрүүлгийн шүүгч, хөгжмийн продюсер Рагу: Монгол эхнэр авч, Монголд амьдарна гэж бодох нь байтугай төсөөлж ч явсангүй

Соёл урлаг
2009-06-09
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-06-09
UBS телевизийн захирал Л.Балхжавын санаачилгаар эхэлсэн "Universe Best Songs"-ын ялагч тодрох мөч хаяанд ирлээ. Бүтэн гурван сарын турш үргэлжилсэн уг тэмцээнд анх 400 гаруй хүн бүртгүүлэн оролцсоноос шилдгийн шилдэг гэх 25 хүн үлдээд байгаа. Харин тус нэвтрүүлэг эфирт гарсан үеэс эхлэн цөөнгүй хүн олны танил болсны нэг нь Сингапур улсын иргэн, хөгжмийн продюссер Рагу. Үргэлжид оролцогчдыг, "Мэдрэмж байхгүй, техник байхгүй" хэмээн шүүмжилчих гээд байдаг түүнийг "Америкийн шүтээн" ТВ шоуны Саймонтай адилтгах нь ч бий. Ингээд Монголчуудын танил болоод байгаа энэ эрхэмтэй хийсэн ярилцлагыг хүргэе. Тэрээр манай нэртэй эрдэмтдийн нэг Нямбуу агсны охинтой гэр бүл болоод байгаа аж.

-Сайн байна уу та. UBS телевизээр гарах болсон шоу нэвтрүүлгээс хойш хүмүүс таныг илүүтэй таних болсон. Энэ нэвтрүүлэгт хэрхэн оролцох болов?
-Юуны өмнө танай сонины уншигчидтай мэндлэхийг хүсэж байна. UBS телевизийн захирал Балхаа ах "Манай нэвтрүүлэгт оролцооч ээ" гэж санал тавин утсаар ярьсан. Дараа нь утсаар ярилгүй хэд хоног алга болчихоор нь "Больчихсон юм байх даа" гэж бодож байсан. Тэгээд ч би ямар нэвтрүүлэг гэдгийг нь сайн мэдээгүй байсан л даа. Нэг ёсондоо мартчихсан байсан. Бээжингээс ирээд эхнэртэйгээ дискодож байсан чинь гэнэт Балхаа ах утсаар яриад тэгээд л орох болсон. Энэ тэмцээнд шүүгчээр орно гэдэг үнэндээ надад гэнэтийн асуудал байсан. Над руу ярихаар нь би бараг 20 минутын дотор л UBS телевиз дээр очсон байх. Би урьд нь дандаа уран бүтээлчдийн ард ажиллаж, тэднийг дэмжиж байснаас биш яг өөрийнхөө нүүр царайг гаргаж ажиллаж үзээгүй.

-Монголчууд маань таныг "Америкийн шүтээн" ТВ шоуны Саймонтой адилтгадаг болоод байгаа. Монголын Саймон болоод байгаа Рагу хаанаас гарал үүсэлтэй, ямар мэргэжилтэй хүн бэ?
-Би Сингапурт төрж өссөн. Гурван жил гаруй Лондонд амьдарсан. Архитектурын чиглэлээр сурч байгаад сургуулиа төгсөх жилээ сольж хөгжмийн чиглэлээр суралцсан. Урьд нь Сингапурт хөгжмийн чиглэлээр сурч төгссөн байсан болохоор хүндрэлтэй зүйл байгаагүй. Лондонд хөгжмийн чиглэлээр 2.5 жил сурсан. Би жирийн л нэг гэр бүлээс гаралтай. Миний аав цагдаагийн офицер, ээж сувилагч. Нэг эгчтэй. Ээж аав маань намайг хөгжмийн мэргэжил сонгоход дургүй байсан. Хоёр жил Сингапурт нэг телевизийн компанид мөн нэгэн хөгжмийн студид ажилласан. Тэр газар олон орны хүмүүс ажилладаг их "интернэшнл". Монголоос Ариунаа, Чинбаа гээд олон хүн байсан. Хөгжмийн продюсер мэргэжилтэй, ерөнхийдөө студийн дизайн, хөгжмийн найруулга, ажилчидтай хамтран ажиллах гээд ер нь бүхий л техникийн талын ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

-Одоо яг хаана, ямар ажил хийж байна вэ?
-Албан ёсоор бол В продакшинд харьяалагддаг. Хажуугаар нь Nature sound, Nest star, Up music продакшинд ажилладаг. Мөн янз бүрийн шинээр гарч ирж байгаа студийн төслүүд дээр ажиллаж байна.

-Яагаад та заавал Монголыг сонгон ирж, амьдарч ажиллах болсон юм бэ?
-"Камертон"хамтлагийнхнаас болж ирсэн. /Инээв/ Би урьд нь Камертончуудтай хамтран ажиллаж байсан. Тэдэнтэй найзууд. Ер нь Япон Солонгосчууд дэлхийн түвшинд гарч ирээд байхад яагаад Монголчууд болохгүй гэж. Монголд амьдрал хэцүү, цөөн хүн амтай ч гэсэн Монголчууд авьяастай, мэдрэмжтэй. Тийм учраас би Монголчуудыг хилийн чандад таниулахсан гэж хүсэж явдаг.

-Таныг Монголоос эхнэр авсан гэж дуулсан. Эхнэртэйгээ анх яаж танилцсанаа ярьж болох уу. Ер нь Монгол хүнтэй гэр бүл болно гэж бодож байв уу?
-Эхнэрийг маань Өнөржаргал гэдэг. Монгол банканд ажилладаг. Элит гэр бүлээс гаралтай, жирийн эмэгтэйчүүдээс өөр өндөр мэдлэг боловсролтой бүсгүй бий. Англи хэлний мэдлэг ч сайн. Мөн дээр нь Бээжингийн их сургууль төгссөн. Хадам аавыг маань Нямбуу гэдэг, нэлээн алдартай түүхч хүн байсан юм билээ. Одоо хадам ээж маань бий. Их сайхан сэтгэл, сайхан ааштай хүн. Надад их сайн ханддаг. Анх хоёр жилийн өмнө эхнэртэйгээ "Medusa" pub-д танилцсан. Биднийг Hi-Fi-ийн Нацагаа танилцуулсан юм. Жилийн өмнө эхнэртэйгээ гэрлэсэн. Танилцсаныхаа дараа Сингапур явсан ч энд ажилтай байсан болохоороо зургаан сар болоод ирсэн. Үнэнийг хэлэхэд би Монголд ирээд, Монгол эхнэртэй болно гэж төсөөлж байгаагүй.

-Ер нь анх ирэхдээ та Монгол орныг, Монгол залуусыг ямар нүдээр харж байв. Тэр тусмаа эмэгтэйчүүдийг нь?
-Урьд нь Монгол найзуудтай байсан учраас анх ирээд гайхаад байх зүйл байгаагүй гэхэд болно. Гэхдээ Монголд амьдрал маш хэцүү ч хүмүүс нь маш их хүсэл эрмэлзэл, мөрөөдөлтэй. Түүнийхээ төлөө тэмцдэг нь надад таалагддаг. Сингапурт бол бүх юм нь нэгэн жигд, амьдрахад таатай, амархан. Нэг түвшинд гэсэн үг л дээ. Гэсэн ч хүмүүс нь Монголчуудыг гүйцэхгүй, нэг үгээр сонирхолгүй. Би эхнэртэй учир эмэгтэйчүүдийн талаар боддоггүй.

-Гэхдээ урьд нь бодож байсан биз дээ...?
-Би гадаадын олон орноор аялж байсан. Жишээ нь Сингапурт гэхэд эмэгтэйчүүд хүнийг ямар машинтай, ямар ажил хийдэг гээд гадна үзэмжээр нь дүгнэх нь их. Бас бүгд л пластик мэс засал хийлгэсэн, shopping хийсэн хүмүүс байдаг. Надад олон эмэгтэй найз байсан. Гэхдээ тэдний хэнийг нь ч амьдралын ханиараа сонгоно гэж бодож байгаагүй. Би гэхэд баян айлаас гаралтай биш, Лондонд хоёр зэрэг цагийн ажил хийдэг байсан. Харин Монголд ирээд өөр сэтгэгдэл төрсөн. Эхнэр маань маш их таалагдсан. Амьдралын ханиараа сонгож болох хүн шиг санагдсан. Тэгээд л заяаныхаа ханиар сонгосон доо. Нэг зүйл нэмж хэлэхэд Сингапур эмэгтэйчүүдийг бодвол Монгол эмэгтэйчүүд төрөлхийн төрхөөрөө бас хүнийг их сайн ойлгодог.

-Хадам тань анх хүргэнээ хэр таатай хүлээж авсан бэ?
-Хадам ээж маань маш сайн хүн. Нөхрийгөө байхгүй байхад хүүхдүүдээ гадаадад сургаж өндөр боловсрол эзэмшүүлсэн. Ер нь би их хүндэлж явдаг. Намайг их сайхан хүлээж авсан. Би анхны нь гадаад хүргэн биш шүү дээ.
 
-Тийм үү, тэгэхээр танай хадмынх их интернациональ гэр бүл байх нь ээ?
-Эхнэр маань хоёр эгчтэй, Нэг эгч нь олон улсын харилцаагаар Нью-Иоркод мастер хамгаалсан. Америк хүнтэй гэрлэсэн.

-Монголд амьдрал хэцүү гэлээ. Чухам юу нь тэр вэ. Таны хөдөлмөрийн хөлс амьдралд тань хүрэлцэж байна уу?
-Заримдаа би гайхдаг. Монголд газрын баялаг, өргөн уудам нутаг дэвсгэр гээд бүх юм байхад Монголчууд яагаад сайхан амьдрахгүй байна вэ гэж. Сингапурт хүмүүс ажил хийж л байгаа бол зээл аваад машин, байшин авдаг. Зээлийн үйлчилгээнд маш их хамрагддаг. Нийгмийн халамж хэлбэрээр засгийн газраас хүмүүст их мөнгө өгдөг. Харин Монголд байр, машин авахад мөнгийг нь бэлнээр авдаг. Магадгүй мөнгийг нь том хүмүүс Вашингтонд том байшин авдаг ч юм уу, тэгээд явчихдаг байх. Ерөөсөө их бүрхэг. Монголд төрөөс тусламж өгөх систем хөгжөөгүй. Мөн миний хувьд Сингапурт 24 цагийн турш халуун ногоотой хоол иддэг. Харин Монголчууд иддэггүй. Сингапурт бүх дэлгүүр нь 24 цагийн турш ажилладаг, орой үдэш явахад маш сайхан, цэвэрхэн. Бүр Америкаас илүү цэвэрхэн. Сингапуртай Монголыг харьцуулахад хэцүү. Монгол Сингапурын хооронд маш их ялгаа байна. Сингапур ийм өнгө төрхтэй болж босохдоо 40 жил л болсон. Гэтэл Монгол маш олон жилийн түүхтэй байж ийм их ялгаатай байгаа нь их сонирхолтой, гайхалтай санагддаг. Монголын алдартай хүмүүс л гэхэд маш их алдартай байж сайхан амьдарна. Нэг их алдартай биш бол сайхан амьдрах боломжгүй.

-Та хөгжмийн продюсер хүн. Монголын хөгжмийн урлагийн өнөөгийн чиг хандлагыг ямар түвшинд явна гэж бодож байна вэ?
-Азид хамгийн их алдартай дууны зохиолчид гэвэл Монголоос гэж бодож байна. Дуучид нь сайн ч хамтлагууд нь сайн биш. Магадгүй, хоёр, таван жилийн өмнө Монголын урлаг өнөөдрийнхөөсөө сайн байсан байх. Бадар-Ууганы үед Монголд амьд хөгжим сайн байсан. Одоо бол тийм биш. Монголчууд 1980-аад оны Битлз гэх мэтийг сайн мэддэг ч түүнээс хойшхи үеийг сайн мэддэггүй. Сүүлийн үеийн хип хопчид гэхэд хөгжмийн түүхийн талаар сайн мэдэхгүй байна. Жишээлбэл, хип хоп хаанаас гаралтай, хэдэн онд үүссэнийг мэдэхгүй зүгээр л орчин үеийн гэж сэтгээд байдаг. Видео дээр гардаг үнэтэй машин унаад явж байдаг гэж төсөөлдөг. Тэр нь их хуурамч. Ерөөсөө номыг хараад хамгийн сүүлийн хуудсыг уншсантай адилхан. Хөгжмийн талаар илүү мэдлэгтэй болъё гэвэл түүхийг нь сайн мэдэж байх хэрэгтэй. Түүх нь хаанаас үүсэлтэй, ямар алдартай хүмүүс байдаг гээд л. Хуучин юмнаас шинэ юм гарч ирдэг гэдэг утгаар түүхийг нь мэдэж байж хүн сайн явж чадна. Ямар ч чиглэлээр явсан. Монголчуудын хувьд 70, 80, 90-ээд оны хөгжмийн урсгалын том том алдартнуудыг мэдэхгүй байна.

-Таны шүүж буй тэмцээний ялагч хэдхэн өдрийн дараа тодрох гэж байна. Та хэнийг ялна гэж бодож байна?
-Би хэн нэгнийг ялна гэж хэлэх юм бол шударга биш хэрэг болно. Гэхдээ одоогийн харж байгаа байдлаар маань Ханддуламын авьяас надад их таалагддаг. Бас Анхбаяр бол авьяастай, түүнийг дуулахад бүх л өрөөгөөр дуу нь тархдаг. Хүчтэй хоолойтой. Мөн Солонгоо, Цэнгүүн гээд олон оролцогчийг нэрлэж болно.

-Таныг Монгол Саймон болгоод байгаа дээр... Өөрийн чинь тухай таагүй мэдээллүүд хэд хэдэн удаа сонин хэвлэлээр гарч байсан. Түүнийг уншсан уу, ямар бодол төрөв?
-"Америкийн шүтээн" дээр шүүгч нь чи надад таалагдахгүй байна гэдэг ч юм уу хувь хүнд нь хандаад байдаг. Би тэгдэггүй. Тэр хүнийг цааш нь сайн хөгжөөсэй, анхаараасай, илүү хичээгээсэй гэсэндээ хатуу байж болох үг хэлж яг техник талаас нь зөвлөгөө өгөхийг хичээдэг. Мэдээж хувь хүн талаасаа ямар байх нь хамаагүй. Гол нь техник талаас нь алдааг нь хэлээд өгвөл цаашдын сайжрах бололцоог нь олгох байх гэж боддог. Манай нэг найз тийм сонин авчирч өгсөн. Гэхдээ би уншаагүй, ач холбогдол өгөөгүй. Би шударга зөв замаар амьдарч байгаа болохоор ямар нэгэн юмны талаар санаа зовох шаардлагагүй гэж бодож байна. Би угаасаа тэднээс илүү, тэгээд ч тийм биш болохоор санаа зовоод байх юм байхгүй.

-Цаашдаа Монголд суурьшин амьдрах уу?
-Дараагийн 2-3 жил амьдрах зорилготой. Гэхдээ юу болохыг сайн мэдэхгүй байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан