“Туул” ротари клубийнхэн БНСУ-ын ротари клубуудтэй хамтарч “Хүүхдийн зүрх” төсөл хэрэгжүүлж байна. 2004 оноос амжилттай хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд 100 гаруй хүүхдийг хүнд өвчнөөс нь ангижруулжээ. Тэгэхдээ Монголд хийх боломжгүй зүрхний төрөлхийн гажгийг БНСУ-ын эмнэлгүүдэд зуучилж, мэс засалд оруулдаг. Тэд 2009 онд 35 хүүхдэд ийм мэс засал хийлгэхээр болсон байна.
Төсөл хэрэгжүүлэгчид ЭНЭШТ-ийн Хүүхдийн зүрхний мэс заслын тасгийнхантай хамтарч ажилладаг. Энэ тасгийнхан хүүхдүүдийнхээ өвчлөлийн түүхийг тус улсын “Сэжонг”, “Гил” эмнэлэг рүү илгээснээр солонгос эмч нар эмчилгээ хийх хүүхдүүдээ сонгодог гэнэ.
“Хагалгаанд орох хүүхдүүдийн дийлэнх нь 2-10 насныхан. Тэднийг эцэг, эхтэй нь БНСУ руу явуулж үнэ төлбөргүй эмчилдэг. Тус улсын эмнэлэгт 21-30 хоног хэвтүүлнэ. Зүрхний төрөлхийн гажиг засах мэс заслын зах зээлийн өртөг нь 30-50 мянган ам.доллар болдог. Гэсэн ч бид хүүхдийн ар гэрээс мөнгө авдаггүй. Сайн санааны үндсэн дээр энэ ажлаа явуулдаг” гэж “Туул” ротари клубийн нарийн бичгийн дарга Л.Саранцэцэг ярилаа.
Монголд зүрхний төрөлхийн гажиг засах мэс засал хийлгэх шаардлагатай 1000 гаруй хүүхэд бий гэсэн дүн өнгөрсөн жилийн судалгаагаар гарчээ.
Н.Хулан