“Глобал Чесс-2009" олон улсын шатрын тэмцээн энэ сарын 19-24-ний хооронд "Чингис" зочид буудалд болж өнгөрлөө. "Мобиком" корпорацийн ивээн тэтгэж байгаа энэ удаагийн олон улсын шатрын тэмцээнд гурван орны найман шатарчин оюун ухаанаа уралдуулжээ. Олон улсын “Глобал Чесс 2009" тэмцээний зорилго нь эрчүүдтэй оюун ухаанаа уралдуулах ганц эмэгтэй "дайчин" олон улсын мастер Т.Батчимэгийн чансааг дээшлүүлж, их мастер болгоход оршиж байгаа аж.
Олон улсын мастер Т.Батчимэг энэхүү тэмцээнээс 6.5 оноо авч чадвал их мастерын болзол хангаж Монголын хоёр дахь эмэгтэй их мастер цолтон болох байсан юм. Монголын шатрын холбоо, "Мон чесс" клубээс Т.Батчимэгийг их мастер цолтой шатарчин болгох зорилгоор энэ удаагийн олон улсын тэмцээнийг эх орондоо санаачлан зохион байгуулав. Т.Батчимэг Америкт байх хугацаандаа мөн л олон улсын тэмцээнд оролцож их мастерын болзлын хоёр баллыг авч чаджээ. Т.Батчимэг энэ удаад 6.5 оноо авч их мастерын болзлын нэг баллыг авснаар их мастер Б.Мөнгөнтуулын араас энэ цолны эзэн болох байв. "Глобал Чесс 2009" олон улсын тэмцээнд манай улсаас олон улсын мастер Т.Батчимэгээс гадна гавьяат тамирчин, их мастер Б.Хатанбаатар, гавьяат тамирчин, олон улсын мастер Л.Мягмарсүрэн, дэлхийн шатрын холбооны мастер Д.Эрхэмбаяр нар оюун ухаанаа уралдуулсан билээ. Харин урилгаар ОХУ-ын шатарчин, олон улсын мастер Тимур Иванов, Данийн шатарчин, олон улсын мастер Торбен Соренсен нар оролцож байна. "Глобал Чесс-2009" олон улсын шатрын тэмцээнд оролцогчид давхар тойргоор буюу хоорондоо хоёр удаа халз, нийт 10 өрөг наадаж аваргаа тодруулсан юм. Өдөрт хоёр өрөг тоглох нь шатарчдаас ихээхэн тэсвэр, тэвчээр ур ухаан шаарддаг аж. Дөрвөн өргийн дараагаар их мастер Б.Хатанбаатар, Данийн шатарчин олон улсын мастер Торбен Соренсен, олон улсын мастер Т.Батчимэг нар гурван оноотой тэргүүлж байлаа. Тоглолтын явцаас харахад олон улсын мастер Т.Батчимэг дахин гурван оноо авбал их мастерын болзол биелүүлэх ажээ.
Харин өчигдөр буюу 24-нд "Мобиком" корпорацийн ивээн тэтгэсэн "Голбал Чесс" олон улсын шатрын тэмцээн өндөрлөж, аваргаа тодрууллаа. Манай улсын шилдэг эмэгтэй шатарчин олон улсын мастер Т.Батчимэг тэмцээний найм дахь өрөгт зургаа дахь оноогоо авснаар зорилгоо биелүүлж, их мастерын болзол хангажээ. Ийнхүү манай улсын хоёр дахь эмэгтэй их мастер цолтон төрлөө. Тэрбээр шийдвэрлэх наймдугаар өрөгт олон улсын мастер, гавьяат тамирчин Л.Мягмарсүрэнтэй таарч тоглосон юм. Тоглолтын эхнээс Т.Батчимэг санаачлагыг гартаа аван дунд үе гэхэд бод, хүүгээр давамгайлж өрсөлдөгчөө гарах гарцгүй болгон буулган авчээ. Ингэснээр тэрбээр зургаан оноо авч их мастерын болзол хангасан билээ. Т.Батчимэг гурван үеийн сайн шатарчдын удамтай. Түүний аав, ах, эгч, дүү нар нь ч сайн шатарчид. Ийнхүү тэрбээр наймдугаар өрөгтөө өрсөлдөгчөө буулган авснаар их мастер Б.Мөнгөнтуулын дараагийн дэлхийн хэмжээний эмэгтэй шатарчин боллоо. Тоглолтын есдүгээр өрөгт ч түүний зорилго зогссонгүй. Энэ өрөгт тэрбээр ФИДЕ мастер Д.Эрхэмбаярыг буулган авснаар эрэгтэй их мастерын болзлын оноогоо ахиулсан юм. Дэлхийн шатрын холбооны дүрмээр эмэгтэй их мастер цаашид олон улсын тэмцээнд амжилттай тоглон оноогоо цуглуулж, эрэгтэй их мастерын цолны болзол хангаж болдог аж. Дэлхийн шатрын холбооны тэргүүн Халимагийн ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын амласнаар монголчууд тун удахгүй шатрын ордонтой болох гэж байгаа. Энэ сайхан мөчийг бэлгэдэн, оосор бүчгүй шатрын орд цагаан өргөөний хүндэтгэлийн тавцанд хүндтэй байр эзлэх их мастерын болзол хангаад байгаа олон улсын мастер Т.Батчимэг Монголын шатарчдаа дахин нэг баярлууллаа. Манай шатарчдаас их мастер цолыг хамгийн анх Б.Хатанбаатар, Д.Шаравдорж нар хүртэж байжээ. Одоо Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нарыг оролцуулаад Монголын дөрвөн шатарчин их мастер цолтой болов.
Тэмцээний дүн гарахад "Глобал Чесс-2009"-ийн аваргаар их мастер Б.Хатанбаатар тодорсон байна.
Н.Төр