gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.19
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ундны ус үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой

Нийгэм
2009-03-03
0
Twitter logo

Дэлхийн усны өдөр энэ сарын 22-нд тохиож байна. Энэ өдрийг угтан Туул гол, ундны усны эх ундрагыг хамгаалах "Тунгаа" төвийн тэргүүн Д.Лхагвадоржтой ярилцлаа.

-Танай төвийг Туул голын дагуух газрыг цэвэрлэдэг гэдгээр нь зарим хүн мэдэх байх. Юуны өмнө та "Тунгаа" төвийнхөө тухай ярихгүй юу?
-Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голыг хамгаалах талаар 2000 оноос ярьж эхэлсэн. Санаа нийлсэн хэдэн найзтайгаа зөвлөлдөөд 2005 онд "Тунгаа" төвийг нээсэн юм. Анх үйл ажиллагаа явуулахдаа гурван зорилт тавьсан. Нэгд Туул голыг иргэдийн анхаарлын төвд аваачих, хоёрт хамгаалах, гуравт нөхөн сэргээлт хийх. Бидний эхний зорилго биелсэн гэж үзэж байгаа. Учир нь ихэнх хүн Туул гол эмгэнэлтэй байдалд орсныг мэдэх болсон. Хэрэв энэ голыг бохирдуулж, урсгалыг нь татраах юм бол сая гаруй хүн ундны усны хомсдолд орно гэдгийг ойлгож эхэлсэн. Зарим нэг ухвар мөчид хүний буруутай үйл ажиллагаанаас Туул голын дагуух газар, эрэг, далан бохирдож, жилд хэд хэдэн удаа урсац нь тасарч байна. Газар гэсэн үеэр тэрхүү бохир нь газрын гүнд шингэж хөрсний гүи дэх буюу бидний ундны усыг бохирдуулдаг. Бид үүнээс сэргийлэхийн тулд дэлхийн усны өдрийг угтаж Туул голын сав дахь хог хаягдлыг цэвэрлэдэг болсон.

-Голын дагуух газрыг цэвэрлэдэг гэлээ. Энэ ажилд тодорхой хэмжээний хөрөнгө шаардагдах нь мэдээж. Та бүхэн хаанаас төсөвөө бүрдүүлдэг вэ?
-Бид чинь ёстой л бор зүрхээрээ явдаг хүмүүс. Манай төвийнхөн тус бүрдээ жижиг бизнес эрхэлдэг. Энэ ажилд чи тэдийг би тэдийг гаргана гэж хуваарилаад л авдаг. Анх Яармагын гүүрнээс төв цэвэрлэх байгууламж хүртэлх 2.5 км газрыг цэвэрлэж "Зил 130" машинаар 5-6 удаа хог ачуулж байсан. Одоо бол хэцүү. Хан-Уул дүүргээс ачааны машин хөлслөхөд 50-60 мянга, Баянзүрх дүүргээс хөлсөлбөл 100 мянга хүрэх жишээтэй. Энэ бүх зардлыг өөрсдөө гаргахад бэрхшээлтэй байдаг.

Өнгөрсөн онд газар гэсэн үеэр мөн л цэвэрлэгээ хийж байтал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хүний цогцос олдож байсан. Мал, амьтны сэг зэмний тухайд ярихын ч хэрэггүй.

-Туул голын дагуух газарт ихэвчлэн барилгын компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнтэй тэмцээд үр дүнд хүрсэн тохиолдол бий юу?
-Тийм тохиолдол бараг байхгүй дээ. Ихэвчлэн би л хохирдог юм. Зарим нь утсаар заналхийлэх нь ч бий. Туул голын дагуух газарт барилга барьж байгаа нь голын урсацад нь муугаар нөлөөлнө гэдгийг хүн бүхэн мэддэг болоод байна. Гэсэн ч тэнд баригдсан барилгыг өндөр үнээр худалдаж авах юм. Харин барилын компаниуд хог хаягдлаа голд хаяж, дулааны улиралд голоос шуудуу татаж барилгын ажилдаа ашигладаг. Урсгал нь татарч ядаж байхад шуудуу татчихаар юу болох нь ойлгомжтой шүү дээ. Зөвхөн барилгын компаниуд гэлгүй иргэд ч амь тавьж байгаа Туул голын хувь заяанд ихээхэн нөлөөлдөг. Тухайлбал, гэр хорооллын айлууд хүйтний улиралд жорлонгоо ухаад тэр чигт нь голын эрэг дээр аваачаад хаячихдаг. Тэр нь хайлж урсаад газрын гүнд шингэдэг. Нэг үгээр хэлбэл та бидний крантнаас гоожиж байгаа ус хүний ялгадастай байна гэсэн үг. Хэн хүнгүй үндэсний аюулгүй байдал гэж цээжээ дэлдэх дуртай улс бид. Гэтэл үндэсний аюулгүй байдал гээч нь ундны уснаас эхэлдэгийг тэр бүр мэддэггүй.

-Танай төвөөс Туул голыг хамгаалах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Манай улс гадаргын усны хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог ч гүний цэнгэг усны нөөцөөрөө тун доогуурт бичигддэг улс. Үүнээс гадна жорлонгоор цэвэр ус урсгадаг орон манайхаас өөр байхгүй болов уу. Өнөө үед цэвэр усны нөөцөө хэрхэн хамгаалж, гамтай зарцуулах уу гэдэг эрдэмтэн, судлаачдын толгойны өвчин болоод байгаа. Ирээдүйд цэвэр усны төлөөх дайн болно гэдэг. Тэр дайн болох цаг тун удахгүй ирчихээд байна. Тиймээс гараа угаасан усаа ариун цэврийн өрөө рүүгээ урсгаж байх технологи шаардлагатай байна.

Үүнээс гадна Богд уул, Баянзүрх хайрхан, хаа байсан Хандгайтын амнаас нэг ширхэг мод тайрахад Туул голын урсацад нөлөөлж байдгийг тогтоосон. Ан амьтныг нь хорооход ч ялгаагүй. Тиймээс зөвхөн Туул голыг арчилж тордох бус хүрээлэн байгаа өвс мод, ан амьтан гээд бүхлээр нь хамгаалах хэрэгтэй байна.

А.Ням

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан