Америкийн "Hayman Advisors" албаны шинжээчид Европын холбоог задрахын өмнөх үе дээр ирээд байгаа хэмээн онцолжээ. Энэ компани нь Америкийн ипотекийн хямралыг таамаглан хэлж байснаараа эдийн засгийн салбарт томоохон байр суурь, нэр хүнд олж авсан билээ. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Ричард Ховард "АНУ-ын ипотекийн зах зээлийн хямралыг хэн ч хүлээж байгаагүй. Биднийг хэлэхэд ч тоогоогүй. Яг үүнтэй адил Европын холбоо задрахад хол бус зай үлдсэн" хэмээн хэлжээ. Түүний хэлснээр ЕХ-ны шинэ гишүүн улс буюу Дорнод Европын орнууд задралын эхийг тавих аж.
Юуны өмнө Европын холбоо гэгч тив-улс хэрхэн бий болсон түүхтэй танилцъя. Тэртээх 1957 оны гуравдугаар сарын 25-нд Италийн нийслэлийн "Palazzo dei Conservatori" ордонд Франц, Баруун Герман, Итали болон Бенилюксийн бүлэг Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгийг байгуулан Ромын гэрээнд гарын үсэг зурсан нь өнөөгийн Европын холбооны үндэс суурь байсан юм. Энэ түүхэн өдрөөс арван жилийн дараа тус тивийн гурван нийгэмлэг /Европын нүүрс, гангийн нийгэмлэг, Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Европын цөмийн эрчим хүчний нийгэмлэг/ нэгдэж Европын нийгэмлэгийг байгуулан өргөжсөн билээ. Дээр дурьдсан орнуудын хооронд 1985 онд эд бараа, хил гааль, иргэдийн зорчих эрхийг чөлөөтэй болгох Шенгений гэрээнд гарын үсэг зурж ЕХ байгуулагдах суурь тавьсан юм. Ийнхүү 1992 оны хоёрдугаар сарын 7-нд Голландын Маастрихт Европын холбоог байгуулах гэрээнд гарын үсэг зурж 1993 оны 11 дүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон билээ.
Гэрээнд нэгдсэн валют, улстөрийн системийг тогтоосон юм. Европын холбоонд элсэхийн тулд Маастрихийн гэрээний хэд хэдэн заалтыг биелүүлсэн байх ёстой. Тухайлбал: Төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас хэтрэхгүй байх. Гаднын өр ДНБ-ий 60 хувиас бага байх. Үнийн өсөлт жилд 2.5 хувиас хэтрэхгүй байх зэрэг олон арван шаардлага тавьдаг.
Европын нэгдсэн валют еврог 1999 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэн тус тивийн 12 орны 300 сая гаруй хүн нэгдсэн валюттай болсноо 2001 оны нэгдүгээр сарын 1-нийг оргилуун дарс, ёслолын буудлагатай угтсан цаг саяхан. Энэ бол манай гариг даяаршиж байгаагийн хамгийн том илрэл, нотолгоо байв. Итали, Герман, Франц, Голланд, Австри, Ирланд, Грек, Испани, Люксембург, Португали, Бельги, Финланд улс еврог хэрэглэн анхдагч болж байлаа.
Европын холбоо өдгөө 27 гишүүн /Герман, Франц, Итали, Бельги, Голланд, Люксембург, Их Британи, Дани, Ирланд, Грек, Испани, Португал, Австри, Финланд, Швед, Унгар, Кипр, Латви, Литва, Мальт, Польш, Словак, Словени, Чех, Эстон, Болгар, Румын элссэн/ оронтой 490 сая хүн амтай, нэгдсэн валюттай, нэгдсэн төв банктай, нэгдсэн паспорт, уриа, сүлд дуулал, цэрэг цагдаа, арми, машины дугаартай болоод байна. Ийнхүү Европын Холбооны хүн ам 30 саяар, газар нутаг нь 300 мянган кв.метрээр нэмэгдлээ. Албан ёсны хэл нь 20 бус 23 болсон юм.
Европын холбооны дээд удирдлага Европарламент 786 гишүүнтэй. Гишүүд орон бүхэнд ногддог квотын дагуу таван жилийн хугацаатай сонгогддог.
Европ тивийн 12 орны 300 сая гаруй хүн нэгдсэн нэг валюттай болсон баяраар эхэлж 1999 оны нэгдүгээр сарын 1 -нийг оргилуун дарс, ёслолын буудлагатай угтсан цаг саяхан. Энэ бол манай гараг даяаршиж байгаагийн хамгийн том илрэл, нотолгоо байв. Хамгийн түрүүнд еврог Итали, Герман, Франц, Голланд, Австри, Ирланд, Грек, Испани, Люксембург, Португали, Бельги, Финланд улс хэрэглэн анхдагч болж байлаа.
Европчуудын тал хувь нь "валютын хувьсгал" улс орных нь эдийн засагт ашиг тус хүргэхээсээ илүү хор хөнөөл учруулсан гэж үзэж байгаа тухай нийтлэлийг "The Daily Telegraph" сонинд бичжээ. Сүүлийн санал асуулгаар Франц, Итали, Герман зэрэг еврог маш идэвхтэй сольж гүйлгээнд оруулсан орнууд шинэ валютад тийм ч их сэтгэл хангалуун бус байгаа аж. Францчуудын 52 хувь нь еврод шилжсэн нь тийм ч сайн үйл явдал биш, грек, италичууд ч мөн ийм саналтай байгаа гэнэ. Харин Ирландчууд еврог хамгийн их сайшааж байгаа аж.
Европын холбоог хойшид өргөжүүлсээр байх уу гэсэн асуултад европчуудын 46 хувь нь дэмжиж, 42 хувь сөрөг байр суурьтай байна.