Нийслэлийн өдрийг угтан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан “Улаанбаатарчууд уншиж байна” сэдэвт 45 хоногийн аяныг зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд “Шатар уншлагын танхим” төслийг хэрэгжүүлэн, шатрын танхимыг өнөөдрөөс шинээр нээн ажиллуулж Хүүхдийн уншлагын танхимынхаа үйл ажиллагааг өргөжүүллээ.
Он цаг улиран өнгөрөх тусам шатар хэмээх хөлөгт тоглоом гарал үүслийнхээ шинж чанараар нүүдэлчин монголчуудын ахуй, соёлтой ихээхэн ойртоод байгааг анзаарч болох үндэслэл, баримтууд гарч ирсээр байна. Монголд шатар тоглох үзэгдэл нийгмийн бүх давхаргыг хамарч баян, хоосон ялгалгүй энэ тоглоомыг чухалчлан үзэж байна.
Оюун ухааны спорт шатрыг хөгжүүлэх, монгол төвт шатрын түүхээ судлан, сурталчлах, өсвөрийн хүүхэд багачуудыг шатарт сургах, шатраар дамжуулан хүүхдийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэх, ялангуяа хүүхдэд шатрын боловсрол эзэмшүүлэн тэдний сэтгэн бодох чадавхийг хөгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон соёлтой өнгөрүүлэхэд шатрын уншлагын танхимын үндсэн зорилго оршино.
Тус төслийг “Өсвөр үе – Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийслэлийн Соёл урлагийн газар, Хотын төв номын сан, “Цэцэн нүүдэл” шатрын клуб хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Шатар уншлагын танхим нь нээгдсэнээр шатрын спортыг бүх нийтийн хүртээл болгох, тив, дэлхийд алдартай сайн шатарчдыг төрүүлэн гаргахад дэмжлэг болох, үнэ төлбөргүй шатрын спортоор хичээллэх боломжийг хүүхэд бүрт нээж өгч байгаагаас гадна шатар тоглохын зэрэгцээ, ном унших орчинг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Б.Тэлмэн