Их, дээд сургуулийн захирлууд хуралдаад 2011-2012 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө өмнөх оныхоос 30 хувиар нэмэх шийд гаргасныг Засгийн газар шуурхай арга хэмжээ аван болиулсан билээ.
Гэтэл зарим сургуулиуд төлбөрөө 30 хувь хүртэл хувиар нэмсэн хэвээрээ байна гэсэн мэдээлэл цацагдаж байна. Жишээлбэл, "Ач" анагаах ухааны их сургууль энэ жил төлбөрөө 30 хувиар нэмсэн тухай сургуулийнх нь оюутнууд гомдол мэдүүлж байхыг сонслоо.
Өнгөрсөн жил 1.500.000 төгрөг байсан төлбөр энэ жил 2.000.000 төгрөг болсон гэнэ. Нийгмийн сэтгэл зүй тэр чигээрээ их дээд сургуулиудыг буруутгах тийшээ хандаж байх шиг. Тэгвэл энэ байдалд төр засаг ч бас тодорхой хэмжээгээр буруутай гэдгийг тэмдэглэхийг хүслээ.
Нэгдүгээрт, их дээд сургуулийн төлбөр инфляцид баригдах шаардлагагүй. Яагаад гэвэл инфляцийн төвшинг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд үндэслэн тогтоодог. Үүнд гурил будаа, мах зэрэг бүтээгдэхүүн гол байр суурь эзэлдэг гэдгийг бүгд мэдэх байх. 9,4 хувь гэдэг бол дундаж хэмжээ. Зарим бүтээгдэхүүний үнэ 30 хувь нэмэгдэж, зарчмынх нь 30 хувь унасан байж болно. Хамгийн гол нь энэ бол дундаж тоо.
Тухайн их сургуулийн зардал яаж ч бодсон 9,4 хувиас илүү нэмэгдэх ёстой гэдгийг батлахыг оролдоё. Хамгийн гол шалтгаан бол багш нарын цалин. Хэрвээ сургалтын төлбөр инфляцитай уялдаад 9,4 хувь нэмэгдвэл багш нарын цалин мөн л 9,4 хувь нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь багш нарын цалингийн худалдан авах чадвар өмнөх жилийнхтэйгээ адил байна гэсэн үг. Гэтэл хөгжиж байгаа улсын гол шинж нь иргэдийн худалдан авах чадвар жилээс жилд нэмэгддэгт оршдог шүү дээ.
Монгол Улс хөгжиж байгаа орон гэж би итгэдэг. Эрх баригчид ч ингэж баталдаг. Тэгвэл багш нарын цалин инфляциас илүү байх ёстой. Тиймээс сургалтын төлбөр 9,4 хувиас илүү нэмэгдэх учиртай юм. Энэ жил инфляци 10 хувь байсан, тиймээс цалинг чинь 10 хувь л нэмнэ гэж хэлбэл хэн ч дургүйцнэ шүү дээ.
Манайхан төрийн их дээд сургууль гэж ярьдаг боловч үнэн хэрэг дээрээ төрөөс 100 хувь санхүүжүүлдэг сургууль нэг ч байхгүй. Социализмын үеэс хойш нэг ч байгаагүй. Монголын хамгийн ууган их сургууль МУИС л гэхэд жилийн зардлынхаа 92 хувийг оюутны сургалтын төлбөрөөс бүрдүүлдэг. Найман хувь хүрэхтэй үгүйтэй мөнгийг л төрөөс гаргадаг. Тэгсэн атлаа тэтгэлгээр оюутан сургах эрх нь БСШУЯ-нд байдаг гэж байгаа.
Манай сайд дарга нар гадаадад албан ёсны айлчлал хийхдээ МУИС болон бусад төрийн өмчийн гэгддэг сургуулиудад тэтгэлгээр суралцах эрхийг Богд боорцог тарааж байгаа юм шиг л тараацгаадаг. Халимаг, Өвөрмонгол зэрэг орнуудаар явахад энэ "боорцог тараалт" илүү их ажиглагддаг гэж болно. Гаднаас, (гаднаас гэхэд ч хаашаа юм) Монгол үндэстэн, элэг нэгтнүүдээсээ "алтан толгойтой" оюутнуудыг татах гэсэн оролдлого юм уу даа.
Гэхдээ энэ ажлаа төр засгийн хэмжээнд явуулаад байх нь хэр зохимжтой юм бол. Төр засгийн тараасан тэтгэлгээр суралцагч гадаад оюутнуудын зардлын 92 хувийг дааж байгаа (МУИС-ын төсвийн 92 хувийг оюутнуудын төлбөр бүрдүүлдэг учир ингэж хэлэв) сургууль нь өөрөө ганц ч оюутан тэтгэлгээр суралцуулах эрхгүй явж байгааг юу гэх вэ.
Өнөөдөр түшмэдүүдээс илүү оюутнуудтай тулж ажилладаг багш үнэхээр мундаг "толгойтой" ядуу оюутныг тэтгэлэгт хамруулах эрхгүй байна. Учир нь "оюутан тэтгэлгээр сургах журам" гэх аюултай юм байх бөгөөд үүнд "Сурагч ахуйдаа гадаадын олимпиадаас медаль авсан байх" гэх мэт заалтуудыг оруулж өгсөн байдаг аж. Гэтэл ЕБС өөрсдөө зардал гаргаад толгойтой сурагчдаа олимпиадад явуулж байсан түүх бараг л үгүй.
"Уг нь чи явах ёстой. Гэхдээ зардалгүй юм чинь Дорж явахаас аргагүй" гэсэн хууль л энд үйлчилдэг. Тэгэхээр ядуу ч гэсэн чадалтай хүүхэд тэтгэлгээр суралцах хувь бараг үгүй болж байгаа биз. Хувьцаат компани бол 51 хувиас илүү хөрөнгө оруулсан тал нь шийдвэрийг гаргадаг. Тэгвэл хандивын анги нээх зэргээр амьдрах зардлаа арай гэж болгож байгаа сургуулийн захиргаанд тэтгэлгээр оюутан сургах эрхийг нь яагаад өгч болдоггүй юм бэ.
Манай улс нэг үе дэлхийн хамгийн олон их дээд сургуультай улс болж үзсэн. Тэр үед их дээд сургуулиудыг ашгийн бус салбарт тооцох шийдвэр гарахад "сургуулиудын захирлууд бүгд хууль тогтоох байгууллагад байдаг учраас ингэлээ" гэж буруутгах нь байсан. Төр засаг энэ байдлаа одоо эхнээс нь цэгцэлж байна. Гэхдээ л нэг хүнд ногдох их дээд сургуулийн тоогоор өнгөлсөн хэвээр л байгаа болов уу. Тиймээс их, дээд сургуулиудын ашгийн бус статусыг хасаад, татвар авч эрх мэдлийг нь олговол яасан юм бэ. Төрийн зүгээс хяналтаа чангатгахад л болно. Яг үнэндээ бол ашгийн бус салбарт тооцох болсноос хойш л их, дээд сургуулийн тoo цадигаа алдсан юм шүү дээ.
Х.Сайхан