Сүүлийн үед витамин Д-ийн дутагдалтай хүүхэд ихэсч байгаа. Энэ өвчний талаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны "Мараната" өрхийн эмнэлгийн их эмч Б.Баттүвшинтэй ярилцлаа.
-Витамин Д-ийн дутагдал буюу рахит нь юунаас үүдэлтэй өвчин бэ?
-Витамин Д-ийн дутагдал буюу рахит нь 0-2 настай хүүхдэд ихэвчлэн тохиолддог. Витамин ДЗ-ыг 6-9 дүгээр сарын хооронд төрж байгаа нярай хүүхэд нарны гэрлээс шууд авч байх ёстой. Төрөлхийн рахиттай хүүхэд байдаг. Энэ нь эхийн хэвлийд байхад эх хангалттай витамин хэрэглээгүйгээс үүддэг. Мөн төрсний дараа хүүхэд нарны гэрлээс хэрэгтэй эрдэс бодисоо авдаг. Нарны гэрэл нь хүүхдийн арьсанд давхрагуудыг үүсгэдэг бөгөөд хүүхдэд хамгийн хэрэгтэй физиологийн бодис наранд байдаг. Харин намар болоход витамин ДЗ-ыг хүүхдийг витаминжуулж эхэлдэг. Хүүхэд рахиттай байна уу, эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор витаминуудыг шат шатаар нь уулгадаг.
-Рахиттай хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Рахиттай хүүхэд хөлрөмтгий болох, шээс үнэртэй гарах, тайван бус байх буюу цочимтгой болох гэх мэт шинжүүд илэрч байвал таны хүүхэд рахиттай байж болзошгүй тул яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ эмчлүүлэхгүй удвал хүүхэд нэг нас хүрч алхдаг болоход булчин нь гадагшаа эргэж хөл нь дотогшоо дугуйраад солбиж гишгэдэг, бүдрэмтгий болох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Мөн хэвлий цанхгар, толгой томтой, цээж нь хавчиг болоод байвал рахитын үлдэцтэй байна гэсэн үг. Духны хэсэгт мөн яс ургаж болно.
Хэрвээ хүүхэд рахиттай байвал бид долоо хоног тутам витамин болон кальцийн бэлдмэлийг уулгадаг. Өрхийн эмнэлгүүдээс хүүхдүүдэд тогтмол витаминуудыг олгодог. Хэдийгээр өрхийн эмнэлгээс байнга үзлэг эмчилгээ хийсэн ч хүүхэд эдгэхгүй байна гэсэн гомдол санал их ирдэг. Эмийн эмчилгээнээс илүү хамгийн чухал зүйл бол хүүхдийн асаргаа сувилгаа, хооллолт байдаг. Зарим эцэг, эхчүүд ажил ихтэй, хүүхэддээ цаг гаргах боломжгүйгээс болоод хүүхдүүдээ ах эгчээр нь харуулж, асруулдаг. Тэгээд хүүхэд маань өлсөхгүй даарахгүй байна гээд тоохгүй орхих нь их байдаг. Хэдийгээр ах эгч нь харж хандаад яваад байгаа боловч хүүхдэд юу хэрэгтэй, ямар хоол өгөх, яаж хувцаслах талаар мэдлэггүй байдаг тул хүүхэд амархан ханиад томуу хүрэх гээд маш эмзэг, өвчлөмтгий болох нь элбэг байдаг.
-Үүнээс сэргийлэх ямар аргууд байна вэ?
-Жирэмсэн эхчүүдэд витамин Д-г нэг удаа уулгадаг. Энэ нь хүүхдийн дөрвөн cap хүртэлх витамин Д-ийн нөөцийг бүрдүүлдэг. Ихэнх эмэгтэйчүүд үүнийг тийм ч их анхаардаггүй. Төмрийн бэлдмэлийг л их хэрэглэдэг. Эх ямар байна хүүхэд тийм л байдаг. Хоол хүнс, биеийн эрүүл мэнд гээд бүх зүйлээс хүүхдийн ирээдүй шалтгаалдаг гэдгийг эхчүүд маань маш сайн анхаарах хэрэгтэй. Өрхийн эмнэлэгт 0-5 настай хүүхдийг суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өвчний явцыг удаашруулах зорилгоор витаминуудыг өгдөг. Тураалтай эсвэл өвчин нь хэт хүндэрсэн хүүхдийг бид сувилалд явуулдаг.
-Үүнийг эмчлүүлэхгүй явснаар ямар муу нөлөө үзүүлдэг вэ?
-Рахитыг эмчлүүлэхгүй явснаар хүндэрч оюун санааны дутагдалд орох, ой тогтоолт муудах буюу нэг ёсондоо мэдрэл нь муудна гэсэн үг. Ийм өвчтэй хүүхдүүд удаан сэтгэдэг, аймхай болох гэх зэрэг оюун санааны хоцрогдлууд илэрдэг. Бие махбодийн хувьд дээр хэлсэнчлэн хөл майга болохоос гадна давжаа жижиг биетэй болдог. Үүнээс гадна хамгийн том асуудал нь эмэгтэй хүүхэд рахиттай байвал хавчиг аарцагтай болдог. Энэ нь яваандаа том болоод хүүхэд төрүүлэхэд өөрөөрөө төрж чадахгүй байх, төрөхөд хүндрэл гарах магадлалтай. Рахит, тураал, цус багадалт гэх бага насны хүүхдийн суурь өвчнүүд байнга хамт байдаг. Өөрөөр хэлбэл хэрвээ цус багадалттай хүүхэд байлаа гэхэд рахит, тураал зэргийг амархан тусдаг болдог гэсэн үг юм.
-Хүүхдийн ясанд өөрчлөлт өгдөг гэлээ. Энэ ямар учиртай вэ?
-Хүүхдийн яс хэврэг болоод мурийгаад байна гэдэг нь цусан дахь витамины дутагдал их байна гэж ойлгож болно. Кальци нь бие дэх шингэн гадагшлахад буюу шээс болон хөлсөөр гадагшилдаг. Тэгэхээр цусанд кальци болон витамин Д нийлж байж цусан дахь элементийг барьж байдаг. Гэтэл витамин Д дутагдахад яс сийрэгждэг. Тэгээд хүүхэд алхдаг болоод ирэхээр ачааллаа даахаа болиод майга болох бүр хүнд шатандаа орвол насан туршдаа суугаа болох аюултай. Эцэг эхчүүд рахитыг тийм ч их анхаардаггүй.
-Дээр хэлэхдээ эцэг эхийн асаргаа сувилгаа маш чухал гэсэн. Манай эцэг, эхчүүд ямар алдааг их гаргаж байна?
-Эцэг, эхчүүдийн дунд нийтлэг нэг алдаа байдаг. Энэ нь юу вэ гэхээр хүүхдээ агаар салхинд гаргахгүй хэт бэгнэдэг. Эсвэл салхинд гаргаж байна гээд цонхоо онгойлгоод цонхон доороо тавьчихдаг. Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн агаар салхинд маш сайн гаргаж байх ёстой. Манайхан хүүхдээ төрөөд нэг cap, хоёр сартай болоход нь л гадаа салхинд гаргадаг. Энэ нь маш буруу дөнгөж төрсөн хүүхэд байлаа ч гадаа маш бага хугацаагаар байнга гаргаж байх хэрэгтэй. Өвлийн цагт ч тэр нартай дулаахан өдөр хүүхдээ маш сайн дулаалаад таван минут салхинд гарахад хүүхэд даардаггүй. Дулаарах тусам гадаа байх цагийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Дулааны улиралд хүүхдийг чийрэгжүүлэх олон аргуудыг хэрэглэж болно.
Гүүний айраг болон шар сүүгээр биеийг нь угаах, элсэн дээр тоглуулах зэрэг нь хүүхдэд шаардлагатай бүх зүйлсийг эм бэлдмэлийн хэрэгцээ шаардлагагүйгээр өгч хүүхдийг чийрэг болгодог сайн талтай. Эм, эмийн бэлдмэлээр эмчлэх явдал сүүлийн үед маш их байгаа. Бас нэг нийтлэг гаргадаг алдаа нь гэрээр эмчилгээ хийдэг. Ямар үйлчилгээтэй эм болохыг нь сайн мэдээгүй байж хүүхдэдээ өгдөг. Тэгээд манай хүүхэд эм уучихсан юм чинь өвдөхгүй гэсэн ойлголттой байдаг. Өрхийн эмнэлгийн эмч нар хүн бүрт шаардлагатай эмчилгээ зөвлөгөөг байнга өгдөг. Тиймээс иргэддээ хамгийн түрүүнд эрүүл мэндийн анхан шатны нэгждээ хандаж зөвлөгөө, тусламж авч байгаарай гэдгийг зөвлөмөөр байна.
М.Одсүрэн