Авилгатай тэмцэх газар уу, авилгыг өөгшүүлэгч газар уу хэмээн гайхмаар байлаа. “Хэвлэлийн төлөөлөгч байхгүй, дарга нар бүгд хуралтай” гэлээ. “Тэгвэл нарийн бичигтэй нь уулзаж цаг авъя” гэтэл “нарийн бичигтэй биеэр уулзаж болдоггүй. Эхэлж утсаар ярьдаг. Ер нь бол цагийн хуваариар уулздаг” гэхчлэн элдвийн хаалттай, боолттой үгсийг харуул нь хэрэглэх аж. Уг нь ийм яаралтай мэдээ гарсан тохиолдолд хэвлэлийнхнийг хүлээж авах цагаа тохирчихсон, эсвэл ямар нэгэн урьдчилгаа мэдээлэл өгөхөд бэлэн л байдаг баймаар юм. Гэвч хүнд суртал гаргах нь тус газар сайхан санагддаг бололтой.
Ард түмний мөнгөөр цалинжиж, санхүүжиж байдаг тус газар хүн бүхний өмнө нээлттэйгээ гайхаад байсан боловч үнэн хэрэгтээ хүн бүхний өмнө хаалттай, тэр бүү хэл хэвлэлийнхний өмнө бүр ч таг хаалттай газар юм. Аливаа албан газар, байгууллага хүмүүсийг хаалттай хаалгаар угтах тусам тэрхүү хаалттай хаалганы цаана бузар булхайг нууж далдалж байдаг.
Нээлттэй хэмээн тунхагласан тэрхүү “хаалттай” Авилгтай тэмцэх газрын хаалттай хаалганы цаана чухам юу болдгийг хэн ч мэдэх аргагүй юм.
О.Ариунбилэг