Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай гадныхны яриа гараад удаагүй байтал тэд төмрийн хаягдлаа манай улсад хэдийн орхиж эхэлжээ.
Европын жуулчид энэ ажиллагаагаа зургаан жилийн өмнөөс эхлэн "Auto rally" нэрийн дор явуулах болсон байна. Энэ үйл явдал нь жилээс жилд манай улсад муу үр дагаварыг авчирч байна. "Mongol Rally" нэрийн дор гадны жуулчид нэг ч төгрөгийн татвар төлөлгүйгээр Монгол орны үзэсгэлэнт байгалийг үзэж сонирхон, олон цуваа машинаараа газрын хөрсийг эвдэж тоосжилт үүсгээд буцдаг нь гашуун үнэн.
Тэд энэхүү үйл ажиллагаагаа европын орнуудаар сурталчлан хүрээгээ тэлсээр байна. Одоо Монголд 1000 гаруй машинтай 2000-3000 мянга орчим жуулчин ямар ч татвар төлөлгүйгээр орж ирэн зугаацаад хууль зөрчиж, монгол иргэдийг хохироогоод буцах болжээ.
Тэд өнчин, ядуу хүүхдүүдэд тусламж үзүүлэх нэрийн дор унаж ирсэн төмрийн сэг болсон машинаа тэднээр угаалгадаг байна. Хүүхдүүд тэдний машиныг угааж байгаад хиймэл эрхтэн, сексийн гаж үйлдлийг сурталчилсан хуурцаг, элдэв хэрэглэл олноор олдог гэжээ.
Монголын талаас тэдэнтэй хамтран ажилласан хүмүүс энэ мэт байдлыг нь дургүйцэж нүүрээ бууруулах болжээ. Харин Байгалмаа гэх эмэгтэй тэднийг Монголд хөл тавихад ихээхэн тус болж "Монголын хууль миний гарт" хэмээн өөрийгөө сурталчилдаг байна.
Монголын авто машин мотоциклийн холбоо /МАММХ/-ны нэрийг ашиглан гадныхан дураараа дургиж байна. Болж байгаа үйл явдлын талаар МАММХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүхээс тодруулахад, Тэд Монголын хилийг давж байх үеэс нь хил, гаалийнхан асуудлыг нь мэдэж байгаа. Өнөөдөр монгол хүнийг Америк, Япон, Солонгосоос машин оруулж ирлээ гэхэд ашигласан хугацаанаас нь хамаараад ихээхэн татвар авдч, нарийн шалгадаг.
Гэтэл уралдаан нэрээр орж ирж байгаа гадныхны машинууд ашиглаад дор хаяж 15 жил болсон байдаг. Үүнийг нь мэдсээр байж манай гаалийнхан, хилийн цэргийнхэн ямар ч татвар, хяналтгүйгээр гадныхны төмрийн сэг болсон машинуудыг хилээр оруулж байгаа нь сонин байгаа биз. Монголын Авто машин мотоциклийн холбоо олон улсын автомашины холбооны гишүүн учраас тэд биднээр дамжуулан зохих зөвшөөрөл авах ёстой.
Гэсэн ч тэд ашгаа бодоод тэгсэнгүй. Хилээр орж ирэхдээ тэд Монголын Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авсангүй. Бид авто уралдаан зарлаж байхад нэг км замыг нөхөн сэргээх мөнгө төлдөг, зохих газраас зөвшөөрөл авдаг. Замын цагдаагийн газраас тэд бас зөвшөөрөл авч, машиндаа түр монгол дугаар, жолооч нар нь түр жолооны үнэмлэх авах ёстой. Манай улсын шат шатны байгууллагынхан хууль, дүрмээ мэдэхгүй тэднийг хараагүй мэт өнгөрүүлж байна. Ийм явдлыг шат шатны байгууллагууд цаашдаа таслан зогсоох хэрэгтэй. Хуулиа сахиж ажиллаагүйн төлөө тэд уралдааныг зохион байгуулагчдаас өнөөх эвдэрсэн машиныг будаганд оруулаад бэлэг болгон авах жишээтэй.
Тэд машинаа хөх өнгөөр будаад аймаг, сум, дүүргийн цагдаагийн газарт бэлэглэдэг. Хүлээлгэж өгч байхад машин нь хөдөлж л байсан байх. Хөдөө унаад очсон уу, замдаа эвдэрсэн үү бүү мэд. Үнэн хэрэгтээ гаднынхан хамгийн тааруу, хог болсон машины сэгээ Монголын төрийн байгууллагууд, өнчин хүүхдүүдэд өгч байгаа хэмээн биднээр тохуурхаж байна.
Тиймээс ЦЕГ, Тагнуулынхан, Байгаль орчны яам, Авто тээврийн газар, МАММХ, Хил, гаалийнхан хамтраад энэ бүх үйл ажиллагааг хамгаалалтад авч уралдаан нэрээр орж ирсэн машинуудыг хилээр буцааж гаргах ёстой" хэмээв.
Гадны улс орнуудад хуучин машины сэгийг хаяхад 3000-4000 ам.доллар төлдөг аж. Гэтэл тэд мөнгө төлж машин сэгээ хаяхын оронд Монголд авто уралдаан нэрээр оруулж ирэн ядарсан иргэдэд дуудлага худалдаагаар борлуулж үлэмж хэмжээний ашиг олдог байна.
Тэдний зарсан машинууд cap хүрэхгүй хугацаанд эвдэрч европ стандартын машины сэлбэг Монголд олдохгүй учраас төмрийн хаягдал болдог аж. Хохирогч Г.Батболд европын орнуудаас оруулж ирсэн төмрийн хаягдлын талаар ярихдаа, "Уралдаанд оролцсон машиныг би дуудлага худалдаанаас 15 мянган ам.доллараар худалдаж авсан. Анхны үнэ 1500 ам.доллар байсан. Тэр дуудлага худалдааны үеэр гаалийн ажилтнууд өөрсдөө байж үнэ хөөрөгдсөн болов уу гэж би хардаад байгаа юм.
Гаднах өнгө, үзэмж нь сайн, хилээр орж ирээд удаагүй болохоор нь гайгүй машин байх гэж бодсон. Худалдаж авсны маргаашаас нь машины мотор нь эвдэрч одоо ч гараашид байна. Сэлбэг нь ховор юм байна. Англиас захиалахаар машинаасаа илүү үнэтэй авах гээд асуудал их. Машин эвдрээд маргааш нь очоод уулзах гэтэл надад тодорхой хариу өгөөгүй бултчихсан" гэв.
О.Чулуут