Хүмүүс хоорондоо ярихдаа "Төрийн ордны өргөтгөл" гээд байгаа, албан ёсоор бол "Их эзэн Чингис хаан" хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө хэмээх цогцолборын ажил эхлээд хэдэн ч жилийн нүүр үзэв. Нэг ажил эхлээд түүнийгээ дуусгахгүй юм гээд зарим нь дээдсээ зэмлэж байхад хөрөнгө мөнгө нь л хүрэлцэхгүй байгаа биз, сайхан л юм босгож байна гэж зарим нь урам хайрлах энэ томоохон ажлын талаар лавлахаар уг цогцолборын захиалагч Засгийн газрын ХЭГ-ын Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын барилгын хэлтсийн дарга Д.Маналжавтай уулзлаа.
-Энэ байгууламжийн захиалагч нь Засгийн газрын ХЭГ юм байна. Гүйцэтгэгч нь ямар байгууллага байна?
-"Нийслэл өргөө" компани. Тендерт ялж энэ ажлыг гүйцэтгэх эрх авсан юм. Хэрэгжүүлэгч гэж бас бий. Тэр нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар.
-Энэ хэрэгжүүлэгч чинь юу эрхэлдэг юм бэ. Ямар үүрэгтэй байна вэ?
-Зураг төслийг нь хийсэн, гүйцэтгэгчийг нь сонгосон. Ажлын явцад захиалагчтай хамт хяналт тавьж буй.
-Зураг төслийг нь хэн гаргав. Эхнээс нь дан монголчууд ажилласан уу?
-Ерөнхий зохиогч нь архитектор М.Цэлмэг, Д.Баяраа нар. Дан монголчууд ажиллаж байгаа.
-Цогцолбор гэхээр бодоход ганц юм байхгүй байж таарна. Юу юунаас бүрдэж байна вэ?
-Хаадын хөшөө бүхий баганат шилэн галерей, Монголчуудын төрийн түүхийн музей, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө, Цогцолборыг Төрийн ордонтой хоёр жигүүрээр холбож буй хэсэг, харуулын байр, хашаа, гадна талын тохижилт гэсэн объектуудтай.
-Цогцолборын ажил анх хэзээ эхэллээ?
-2005 оны IX сард эхэлсэн. Урьдчилсан байдлаар тухайн үедээ 7.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгтэл явц дунд зураг төсөлд өөрчлөлт оруулж, барилгын ерөнхий хэмжээ нэмэгдсэн. Энэ дагуу улсын шинжээчид хянаад зардлыг нь 17.4 тэрбум төгрөг болгож өгсөн.
-Одоо тэгээд Цогцолборыг хэзээ дуусгах вэ?
-Энэ сард багтааж ашиглалтад өгөх гэж байна. Есдүгээр сарын 30-нд Техникийн комисс Цогцолборын ажлын явцтай танилцаад аравдугаар сарын 15-нд улсын комисст хүлээлгэж өгөх боломжтой гэж үзсэн.
-Ордны гадуур хашаа барьсан. Өдгөө түүнийгээ томруулаад арын цэцэрлэгийг хамруулж байна. Таны хэлснээс үзвэл энэ маань мөн л Цогцолборын хүрээнд хийж буй ажил юм аа даа...
-Төрийн ордны тухайд хуулиар Төрийн ордны эдэлбэр гэж нэрлэсэн тэр дэвсгэр газрыг тойруулж хашаа барьж буй. Хуульд зааснаар бол Ордноос урагш, хойш 80 метр, баруун зүүн тийш 33 метр газрыг эдэлбэрт оруулсан. Хашаан дотор багтаж буй газар бол Төрийн хамгаалалтын бүс. Энэ хашааг барих зардал төсөвт орсон юм. Хашаа барьснаар хаалттай газар болчихож буй юм биш. Ордны арын цэцэрлэгийн хаалга үүд нээлттэй байна. Иргэд тэнд амарч тухалж болно.
Нэгэнт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөтэй болж буй болохоор Есөн хөлт цагаан тугийг тэнд шилжүүлж байрлуулна. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээг тэнд хийдэг болно. Төрийн түүхийн музейг иргэд сонирхох боломж олгоно. Энэ талаар тусгай журам гарах биз дээ.
Р.Жаргалант