Үнийн
халууралд өртөж, хоёр оронтой “гүймэл” инфляцад “хөөгдөж” яваа нь монголчууд
ганц биш ээ. Хойд хөршид ч мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн
өсөлт иргэдийн халаасыг тэмтэрч, төр, засгийн хараанд “онилогдоод” буй юм.
Гэхдээ хүчтэй төрийн эрх дархтай байгууллага үнэтэй яаж тэмцдэгийг ОХУ-ын
Холбооны монополийн эсрэг алба харуулж байна.
Шалгаж чаддаг, шалгаад шийтгэж чаддаг, шийдвэрээ хэрэгжүүлж болдгийг манай
Засгийн газрынхан Орос руу өнгийж хараасай. Монголд үүнтэй адилтгах байгууллага
байна л даа. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо гэж. Засгийн
газрын энэ тохируулагч агентлаг үнийн хөөрөгдлийг хэтэрхий оройтон “анзаарч”,
гурил үйлдвэрлэгчдийг шалган, зөрчил илрүүлсэн ч үгсэн хуйвалдсан “монополиуд”-ыг
250 мянган төгрөгөөр торгохоос өөр арга хэмжээ авч чадахгүй байх жишээтэй.
Одоо мөрдөж буй Өрсөлдөөний тухай хуульд үнэ хөөрөгдвөл ингэж шийтгэнэ гэсэн
эрх зүйн үндэслэл тусгагдаагүй тул торгох зэргээр л аргацаагаад өнгөрдөг
бололтой. Засгийн газар нь болохоор “Энэ жил мөнгөний бодлого, инфляцаа “алдчихлаа”.
Үнийг одоо зохицуулж, хүчээр бууруулна гэвэл худлаа. Ирэх жилээс л анхааръя” гэсэн
шүү юм яриад л сууж байх. ОХУ-ын Холбооны монополийн эсрэг албаны үйл
ажиллагааны хууль, эрх зүйн үндэс нь бүрэн тавигдчихсан учир эрхээ эдэлж,
үүргийг тулган шаардаж чаддаг нь сүүлийн үед улам тодорхой болов.
Зунжингаа үүрэн телефоны операторуудтайгаа “дайтсан” Монополийн эсрэг албаныхан
саяхнаас Засгийн газрын даалгавраар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг
зохицуулахаар ажилдаа ханцуй шамлан оржээ. Орос даяар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч,
нийлүүлэгч томоохон компаниудад өнгөрсөн долоо хоногт шалгалт хийсэн талаараа
ХМЭА-ны орлогч дарга А.Цариковский өчигдөр мэдэгдэл хийлээ. “РИА Новости”
агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр “Бид одоогоор 30-40 компанид холбогдох
хэрэг үүсгээд байна.
Хэрэгт татагдах үйлдвэрлэгчдийн тоо цаашид нэмэгдэх болно. Улс орны нийгэм, эдийн
засгийн нөхцөл байдлыг далимдуулан ашиг орлогоо зузаалахыг эрхэмлэсэн
этгээдүүдийг хуулийн хариуцлагад татах юм. Ихэвчлэн мах, сүү, тос, талх,
гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хууль зөрчсөн” хэмээжээ. ОХУ-д мөрддөг
Өрсөлдөөнийг хамгаалах хуулиар ХМЭА-д хянан шалгах, торгох, шаардлага тавих,
тэр ч бүү хэл эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээр шийдвэрлүүлэх эрх олгосон байдаг
аж. Сүүлийн хоёр сард ОХУ-ын томоохон хотууд, зарим муж нутагт хүнсний
бүтээгдэхүүний үнэ дунджаар 10-15 хувь нэмэгдсэн.
ХМЭА-ны мэдээгээр Москва, Красноярск, Томск, Пермь, Пензенск, Ростов, Ивановын
мужид үнийн хөөрөгдөл хамгийн их хувьтай байна. Сүүний монополиуд болох
“Юнимилк”, “Вимм Билль Данн” компанийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь
үндэслэлгүй, хууль бус гэдэг нь тогтоогдсон бөгөөд олон арван сая рублийн
торгууль төлж, үнийн хязгаар тогтоолгох бололтой. “Шалгуулсан олон компанийг
адил хувь заяа хүлээж байгаа. Шаардлага, шийдвэрийг биелүүлэхгүй бол эрүүгийн
хэрэг үүсгэх болно” хэмээн ХМЭА-ныхан сүрдүүллээ.
Өнгөрсөн долдугаар сард монопольтой тэмцэгчид Оросын үүрэн телефоны гол гурван
операторт хоорондын ярианы тариф, үнийн хязгаарлалт тавьсан. “МТС”, “Билайн” компани
шаардлагыг хүлээж авсан бол гуравдагч оператор “Мегафон” алдагдалд орохоос
эмээж, өөр замаар хэрэглэгчдийг “шулах” болжээ. Үүнийг нь илрүүлсэн ХМЭА-ны
удирдлага “Мегафон”-ыг 400 мянган рублиэр торгож, олон улсын гэрээ хэлэлцээр
байгуулах эрхийг түр хаав. Ингэснээр гүрийж байсан “Мегафон” ч шалдаа бууж
шаардлагыг хүлээн авсан юм.
ХМЭА-ны эрх мэдлийг харуулах өөр нэг жишээ бол Норвегийн “Аker Klaemer” компани
Оросын өрөмдлөгийн техник үйлдвэрлэгч “Астраханский корабел” компанийн
хувьцааны хяналтын пакетийг худалдан авсан байсныг цуцалсан явдал. Тус албаны
мэргэжилтнүүдийн мэдээлснээр норвегчүүд дээрх компанийг авсан бол Каспийн
тэнгист нүүрс, устөрөгч олборлолтын 80 хувийг эзэгнэх байсан аж.
ХМЭА нь 2004 онд байгуулагдсан бөгөөд өмнө нь энэ асуудлыг хариуцсан Монополийн
эсрэг бодлого, үйлдвэрлэлийн яамд хамаарч байжээ.
Б.Наранбаатар