Ховор зургийн буландаа өөрийн эрхлэн гаргаж буй түүхэн гэрэл зургийн цуврал болох “Монгол орон Монголчууд” номд орсон гэрэл зургуудаас нийтэлж байна.
ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нэгдүгээр Петр хааны байгуулсан Оросын шинжлэх ухааны академийн Хүн судлал, угсаатны зүйн Хүрээлэн /Кунсткамер/-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй гэрэл зургуудыг хэвлэх, нийтлэх эрхийг авсан юм.
Оросын Шинжлэх ухааны академийн Хүн судлал, Угсаатны зүйн музей Күнсткамер нь 1714 онд Их Петр хааны үндэслэн байгуулсан Оросын эртний музей болох Эзэн хааны кунсткамерийн үргэлжлэл юм. XVIII зуунаас эхлээд Монгол улсаас төрөл бүрийн зүйлс Кунсткамерт ирдэг болж, уг музейн монгол фонд үүссэн боловч тодорхой шалтгааны улмаас хөмрөгт Монголтой холбоотой хуучны зургууд зөвхөн XIX зууны төгсгөл үеэс л орж иржээ.
"Энэхүү цуглуулгад байгаа гэрэл зургууд XIX зууны 70-аад оноос манай үеийг хүртэлх хугацааны монголчуудын уламжлалт соёлыг мэдрэх боломж олгож байна. Манай музейд Монголын янз бүрийн бүс нутгуудад авсан, Монголын анхны зургууд бий болсон үеийн гэрэл зургууд ерөнхийдөө бүгд бий" хэмээн Оросын ШУА-ийн Хүн судлал, угсаатны зүйн музейн (Кунсткамер) захирал Түүхийн ухааны доктор Ю.К.Чистов номын өмнөх үгэнд онцолсон байна.
XIX зууны хоёрдугаар хагаст Оросын аялагч-гэрэл зурагчин, худалдаачдын Монгол оронд ирэх үедээ хальснаа буулгасан түүхэн ховор зургуудыг “Монгол орон Монголчууд” цуврал номд анх удаа нийтэлснийг хүргэж байна.
Жич: Энэхүү ном нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан бөгөөд зургуудыг зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах, бусад зорилгоор ашиглахыг хориглоно.